| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00751/И |
| Дугаар | 103/ШШ2024/00611 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2024/00611
| 2024 оны *******0 сарын 2******* өдөр | Дугаар *******0*******/ШШ2024/006*******5 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ******* хэлтсийн,
Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******2 тоотод оршин суух ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2024 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэд ахлагч Д.*******,
Гуравдагч этгээд:Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, орчиндоо айдас төрүүлэн бүлэг бөөгнөрөл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүн манай ******* дугаар хороонд түр оршин суудаг, ганц охин нь өвөл болж байгаа учраас гал түлэхгүй, тохитой байлгая гээд ******* дугаар байрны *******2 тоотод байр түрээсэлж байгаа. нь өндөр настай аав ээж, охин, 4-*******8 настай гурван зээгийн хамт амьдардаг, 20 гаруй жил архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж байгаа. Тэгээд согтуурсан үедээ гэртээ орой, үдэш, шөнө, үүрийн хэдэн цагт ч хамаагүй орж, агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Би ******* дугаар хорооны хэсгийн байцаагчаар томилогдоод ******* жил гаруй хугацаа болж байна, тэгэхэд энэ хүн над дээр ******* удаа зөрчлийн холбогдогчоор шалгагдаж байсан. Сүүлд гэр бүлийн хүчирхийлэлээр шалгагдаад *******4 хоногийн баривчлах ял аваад яваад ирсэн. гуай өөрийгөө өндөр настай эцэг, эхийгээ асардаг гэж хэлдэг боловч 7 хоногт *******-2 удаа хаягаар явж шалгахад гэртээ байдаггүй, хааяа нэг архи уугаагүй эрүүл байхдаа таарахаар би архи уухаа больсон гэж хэлдэг. Согтуу таарахаараа баахан хараал хэлээд байж байдаг. Ер нь бол байнга архидаад гэртээ байдаггүй, тэгээд шалгахаар баранкад салсан нөхөр дээрээ очоод хамт архидаад согтуу байж байдаг. Тэр салсан нөхөр нь энэ хүнээ аваад яв, надад гай болоод байна гэдэг. Өөрөө болохоор намайг манай нөхөр дуудаад байхаар нь ирсэн гэж хэлдэг. Түүнээс гадна Байдлагт Банзаа гэх айлд бас байнга очиж архидан согтуурдаг. Ер нь маш их ахуйн хүрээнд архидан согтуурдаг хүн, ар гэр, эцэг, эхээ асарч байгаа гэж худлаа хэлж 2 хөгшин хүнийг гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг. Ар гэрээс нь энэ хүний талаар тодруулахад эцэг эх нь бид 2 энэ хүнийг 50 нас гартал нь өсгөж, асарсан болохоор архи ууж, агсам тавихад нь шүүх цагдаад хандаад байдаггүй. Архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэж надад хэлдэг боловч 85, 86 орчим настай, бараг хардаггүй шахуу хүмүүс болохоор бичгээр хүсэлт бичиж өгч чаддаггүй. Б. сүүлд надтай Нацагдоржийн талбай дээр нэлээд согтуу таараад баахан хараал хэлж байгаад явсан, ер нь байнга л согтуу байдаг. Архины албадан эмчилгээнд явж архинаас гар гэсэн яриа, ухуулгыг маш олон удаа хийж байсан. Цагаан сарын үеэр архины албадан эмчилгээнд явуулах гэхэд өөрөө дахиж архи уухгүй гэдгээ бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл тасралтгүй архи ууж байгаа учраас архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэв.
2.Гуравдагч этгээд Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******978 оноос хойш Багануурт амьдарч байна. Автобус баазад кондуктораар ажиллаж байсан. Ер нь одоо 20 гаруй жил архи ууж байгаа, гадагшаа гараад явахаар найзууд таараад хамт архи уудаг. Гэрт байхаар эцэг, эх 2 хоорондоо хэрэлдээд түүнээс болоод сэтгэл санаагаар унаад гэрт байхааас залхаад гараад явдаг. Аав, ээж 2 маань 86-87 настай хүмүүс байдаг. Би Хөл хугархай, нүд харахгүй болохоор ажил хийж чаддаггүй. Би архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна гэв.
*******.Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Д.*******ад олгосон *******0м/590******* дугаартай итгэмжлэл, 2024**************7******* дугаартай шаардлага, Б.******* согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эрүүл мэндийн дүгнэлт, Б.оос авсан тайлбар, Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын Багануур дүүргийн ******* хэлтэст гаргасан **************4 дугаартай албан бичиг, Б. ******* байгууллагад гаргаж байсан хүсэлтүүд, Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Багануур дүүргийн ******* хэлтсээс Б.******* албадан эмчлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******-д: Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
2.Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******2 тоот хаягт оршин суух, эмэгтэй, ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртөө болон гэр бүлийн гишүүдэд аюул учруулах эрсдэлтэй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн настай эцэг эх, гэр бүлийн бусад гишүүдэд агсан тавих, хэл амаар доромжлох, хараал хэлэх, гар хүрч зодох гэх мэтээр сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлддэг, архинд донтох эмгэг өвчтэй болох нь согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох тухай эрүүл мэндийн дүгнэлт, Багануур дүүргийн ******* хэлтсийн 2024**************7******* дугаартай шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Б. өөрийнх нь тайлбар, Багануур дүүргийн ******* хэлтэст гаргасан Би цагаан сараар ээж аавтайгаа баймаар байна. Цагаан сар өнгөрөөгөөд албадан эмчилгээ юм уу эсвэл баривчилгаанд явъя. Одоо цагаан сараар зөрчил гаргахгүй гэх хүсэлт, Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын албан бичиг, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.22-ны өдрийн **************2 тоот шийтгэвэр зэргээр тус тус тогтоогдож байна.
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.2-т зааснаар Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг дарга нь Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан бөгөөд үг хүсэлтийг үндэслэж ******* байгууллага шүүхэд хандсан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.******* дэх хэсэгт заасан материалыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн байна.
4.Албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Б. нь архины албадан эмчилгээнд хамрагдана гэж 2024.02.*******9-нд ******* байгууллагад хүсэлтээ бичиж өгсөн боловч энэ хугацаанаас хойш архины албадан эмчилгээнд сайн дураар хамрагдаагүй зайлсхийж байгаа, архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл түүнийг өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжтой гэж үзэх боломжгүй юм.
5.Түүнчлэн, Б. нь цагдаагийн байгууллагад өмнө удаа дараа хүргэгдэж, эрүүлжүүлэгдэж байсан, зөрчлийн арга хэмжээ авахуулж байсан талаар баримт хэрэгт авагдсан байна.
6.Хэрэгт цугларсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Б.******* албадан эмчлэхийг хориглох Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******-т заасан үндэслэл тогтоогдохгүй, өөрөө нүд муутай учраас хамрагдах боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн боловч эмч нар архины албадан эмчилгээнд явуулах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Иймд Б.******* архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйл, **************5 дугаар зүйлийн **************5.2.*******4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******-д зааснаар ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: УЮ6904*******500/-г албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******-д зааснаар Б. албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Б.******* албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Б.******* албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Б.******* албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэд ахлагч Д.*******ад үүрэг болгосугай.
6.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.******* дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
8.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА