Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0452

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмгөөлөгч Г.Г************ /ӨҮД:****/             

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Т***** /РД:***************/ нарын хооронд үүссэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгч өмгөөлөгч Г.Г**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*********, гуравдагч этгээд Б.Т******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.С******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Г*********гаас ***************** дүүргийн Засаг даргад холбогдуулан “***************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т*********т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. **************** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар “Ш.Н****************д тус дүүргийн ** дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,006 га газар олгож” шийдвэрлэсэн.

2.2. Үүний дараа буюу 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газрын байршлыг ** дугаар хороо, ********** урд, хэмжээг 130 м.кв гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

2.3. Мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар 130 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан, тус газар дээр баригдсан 129,96 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

2.4. Улмаар тус үл хөдлөх эд хөрөнгө бүхий 130 м.кв газрыг ***************** дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаар захирамжаар С.Б************д, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Т*****т тус тус шилжүүлэн эзэмшүүлжээ.

2.5. Маргаан бүхий ******************* дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжтай холбогдуулан “” ГҮТББ-аас “****************** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" 379 дугаартай захирамжийн Ш.Н**************ад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, **************** дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н************ад олгосон ********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, ***************** дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" А/417 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ************ дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн иргэн Б.Т*****т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

2.6. Уг нэхэмжлэлийн дагуу 128/2022/0498/З индекстэй захиргааны хэрэг[2] үүсгэн шалгаж, тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0571 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 38.4-т заасныг баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ****************** дүүргийн Засаг даргаас дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Т*****т холбогдох хэсгийг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн.

2.7. Дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/625 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.8. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нараас гаргасан хяналтын гомдлын дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0010 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “” ГҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2.9. Гэхдээ хяналтын шатны шүүхээс дүгнэхдээ, “... Нэхэмжлэгч  ТББ-ын тэргүүн Б.Ч***************оос олгогдсон итгэмжлэлийн дагуу тус төрийн бус байгууллагыг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд ... Монгол Улсын хэмжээнд байгаа нийт тэргэнцэртэй иргэдийн болон харааны бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэх агуулга дурдагдсан боловч тухайн хуулийн этгээдэд нийт тэргэнцэртэй иргэд-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх, эсхүл аль нэг гишүүнийг шүүхэд төлөөлөх эрх олгогдсон талаар төлөөлөл, итгэмжлэл хэрэгт авагдаагүй[3] ... Иймд, шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар маргах эрхийн агуулга, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах агуулгыг буруу тодорхойлсон, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч ТББ-ын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй[4] ...” гэх дүгнэлтүүдийг хийсэн буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, түүний төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрх болон нэхэмжлэгчийн хувьд зөрчигдсөн эрх байгаа эсэх асуудлыг дүгнэж, харин нэхэмжлэгчээс маргасан ****************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

2.10. Дээрх захиргааны хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа энэ хэргийн нэхэмжлэгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Г**********гаас Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолыг тус тус удирдлага болгон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг[5] шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2024/2176 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.[6]

2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “... иргэн Б.Т********т олгосон газар нь Улаанбаатар хотын төв авто зам дагуух явган хүний зам дээр олгогдсон байдаг. Тус газар нь Цэвэр усны хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүс зэрэг дээрх бүсүүдэд хамаарч байна. Энэ хамгаалалтын бүсүүдэд тодорхой үйл ажиллагаа явуулах, газар эзэмших эрх олгохыг хориглодог газар юм. Маргаан бүхий газар иргэнд газар олгосонтой холбоотой баримтуудыг харахаар тухайн газар дээр газар олгох зөвшөөрөл, газар эзэмшүүлэх шийдвэр захирамж нэг ширхэг ч байдаггүй. *************** дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/379 дугаартай захирамж тухайн газрын хувийн хэрэгт нь авагдсан байдаг. Энэ захирамжид газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай гээд Ш.Н*************ад ямар ч байршил заахгүйгээр 0,006 га буюу 60 м.кв газар олгохыг зөвшөөрсөн захирамж байдаг. Гэхдээ энэ захирамжид газрын байршил заагаагүй, 130 м.кв гэсэн ганц ч үг, өгүүлбэр байхгүй ийм захирамж байдаг. А/379 дугаар захирамжийг үндэслээд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл энэ олгосон гэрчилгээ нь 130 м.кв газар олгоод тодорхой байршилд олгочихсон байдаг. Өөрөөр хэлбэл захирамжид заагаагүй байршилд 60 м.кв газар олгохыг зөвшөөрсөн байхад хэтрүүлээд 130  м.кв газар олгочихсон байдаг ... Өмнө дурдсанаар нийтийн эрх, ашгийг илэрхий зөрчсөн ийм нөхцөл байдалтай, олон нийтэд аюулд учруулах эрсдэлтэй байгаа ... миний нэхэмжлэлийн хүрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлууд бүгд хамаарна гэж үзэж байгаа ..." гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.12. Хариуцагчаас “... Өмнө нь тухайн газартай холбоотой маргааныг ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Г.Г**************** өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, 2021 оны А/622 дугаар захирамжийн иргэн Б.Т*********т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр яваад Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимд хянан хэлэлцээд тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0010 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайн тогтоолд Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийг тогтоолын 26, 27, 29 дэх хэсэгт тайлбарласан байдаг. Энэ тогтоолын дагуу манай дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Газрын албанаас ХХК-аар үнэлгээ хийлгүүлээд нөхөн олговор олгохоор иргэн Б.Т******тэй уулзалт хийсэн. Ийм учраас Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй ... “ гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.13. Гуравдагч этгээдээс “... Энэ газар дээр 2008 онд үл хөдлөх эд хөрөнгө баригдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. 2008 оноос хойш үл хөдлөх баригдсанаас хойш явган хүний зам баригдсан гэдэг нь хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нотлогдоно. Анх нэхэмжлэгч талаас шонгийн модны асуудлыг ярьсан. Ер нь хамгийн амархан шийдэх гарц гаргалгаа бол шонгийн модыг зайлуулаад, шонгийн модны урд талд байсан газрыг ногоон байгууламжаар засаад энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан гэтэл одоо зам барьчихсан байна. Энэ замын асуудал дээр ***************** дүүргийн Засаг дарга анхаарах ёстой байсан. Нийтийн эдэлбэр газар, явган хүний замаар явган хүн зорчиход замын стандартыг хангахгүй байна гэдэг асуудлыг ярьдаг. Замын стандартыг хангаад явах бүрэн боломжтой. Заавал улсаас иргэн Б.Т******т олгосон газрыг хүчингүй болгуулж, тэр объектыг буулгаад иргэн Б.Т*****т нөхөн олговор олгож энэ асуудлыг ингэж хохиролтойгоор шийдүүлээд байх шаардлагагүй. Энэ асуудлыг улсад хохиролгүйгээр, нийтийн эрх ашгийг хамгаалаад, нийтийн эрх ашигт нийцүүлээд тэр шонгийн модыг нь зайлуулах бүрэн боломжтой байна ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч, өмгөөлөгч Г.Г********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өмгөөлөгч Г.Г********* Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар хуульд заасан эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага ****************** дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжийн иргэн Б.Т******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан. Учир нь иргэн Б.Т*****т олгосон газар нь Улаанбаатар хотын төв авто зам дагуух явган хүний зам дээр олгогдсон байдаг. Тус газар нь Цэвэр усны хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүс зэрэг дээрх бүсүүдэд хамаарч байна. Энэ хамгаалалтын бүсүүдэд тодорхой үйл ажиллагаа явуулах, газар эзэмших эрх олгохыг хориглодог газар юм. Маргаан бүхий газар иргэнд газар олгосонтой холбоотой баримтуудыг харахаар тухайн газар дээр газар олгох зөвшөөрөл, газар эзэмшүүлэх шийдвэр захирамж нэг ширхэг ч байдаггүй. **************** дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/379 дугаартай захирамж тухайн газрын хувийн хэрэгт нь авагдсан байдаг. Энэ захирамжид газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай гээд Ш.Н*********ад ямар ч байршил заахгүйгээр 0,006 га буюу 60 м.кв газар олгохыг зөвшөөрсөн захирамж байдаг. Гэхдээ энэ захирамжид газрын байршил заагаагүй, 130 м.кв гэсэн ганц ч үг, өгүүлбэр байхгүй ийм захирамж байдаг. А/379 дугаар захирамжийг үндэслээд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл энэ олгосон гэрчилгээ нь 130 м.кв газар олгоод тодорхой байршилд олгочихсон байдаг. Өөрөөр хэлбэл захирамжид заагаагүй байршилд 60 м.кв газар олгохыг зөвшөөрсөн байхад хэтрүүлээд 130  м.кв газар олгочихсон байдаг. 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 15 жилийн хугацаагаар сунгасан байдаг. Үргэлжлүүлээд 2018 онд А/417 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх гээд Б************ гэдэг хүний нэр дээр шилжсэн байна. 2019 оноос тухайн газрын гэрчилгээг дахиад 15 жилийн хугацаагаар сунгачихсан. Хугацаа нь дуусаагүй байхад үргэлжлүүлээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А/622 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжаар иргэн Б.Т******т тухайн газрыг олгочихсон байдаг. Үүнээс харахаар газар эзэмшүүлэх тухай 130 м.кв газар эзэмшүүлье гэдэг захирамж хаана ч байдаггүй. Эзэмшүүлчхээд ашиглаад байгаа иргэн Б.Т****ийн газар нь өмнө дурдсанаар нийтийн эрх, ашгийг илэрхий зөрчсөн ийм нөхцөл байдалтай, олон нийтэд аюулд учруулах эрсдэлтэй байгаа учраас иргэн Б.Т*****т газар эзэмшүүлсэн А/622 захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гуравдагч этгээдийн зүгээс шонгийн модны тухай яриад байдаг. Гэтэл маргаан бүхий 130 м.кв газрынх нь 57 м.кв нь бүхэлдээ бохир усны шугам болон хамгаалалтын бүс давхацсан, 130 м.кв газар нь бүхэлдээ цэвэр усны хамгаалалтын шугам давхацсан, дээр нь нэмээд тухайн газар нь авто замын трас багтчихсан ийм газар юм. Тухайн газрын доогуур систем явахгүй байгаа гэдэг зүйл ярьж байгааг нь би өнөөдөр анх удаа сонслоо. Яагаад гэвэл ийм зүйл байхгүй. Тухайн газрын доогуур бүхэлдээ шугам сүлжээ, системүүд нь явж байдаг. Маргаан бүхий газар дээр байгаа барилгыг нурааж, зайлуулж, үл хөдлөх хөрөнгийг нь холдуулсны дараа энэ шугам сүлжээ явахгүй болох буюу доор нь байгаа шугам сүлжээг ухаж гаргаж авсны дараа л явахгүй болно. Өмнө нь шийдвэрлэж байсан хэргийн талаар яриад байна. Тухайн үед авагдсан иргэн Б.Т*****ийн газрын тойм зургийг Газрын албанаас ирүүлсэн байдаг. Тус зураг дээр ийм шугам сүлжээ байна, ийм давхцал байна гэдэг нь хангалттай харагддаг. Дээр нь нэмээд хэлэхэд өмнөх шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцож байсан ************д шүүх хуралдааны явцад трас зургийг үзүүлээд энэ газрын доор байгаа юу юм бэ, та нэрлэж чадах уу гэхэд ийм шугам сүлжээ байна, замын трас орсон байна гээд холбогдох тайлбарыг өөрөө өгч байсан. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс хэрэгт авагдаагүй, мөн бодит байдалд нийцэхгүй, нийцсэн байх боломжгүй тайлбарыг өгөөд байгааг бас гайхаж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ асуудлыг ингээд шийдчихсэн гэдэг зүйлийг яриад байна. Гэтэл өмнө нь Тэргэнцэртэй иргэдийн холбоо ГҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр явган хүний зам талбай буюу нийтийн эдэлбэр газар дээр газар олгосон талаар нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, Улсын дээд шүүхээс арай өөр үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байдаг. Бид өнөөдөр тухайн нөхцөл байдлыг хараад илэрхий хууль тогтоомж зөрчсөн ийм үйлдэл байсаар байхад шүүхээс тийм шийдвэр гаргасанд гайхаж, тухайн хэрэг дээр ажилласан өмгөөлөгчийн хувьд нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргах нь зөв юм байна гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан тухайн хэрэг дээрээс харахад зөвхөн нийтийн эдэлбэр газрын зам талбайн асуудал байгаагүй 5, 6 хамгаалалтын зурваст давхцуулан газар олгосон үйл баримт байсан учраас нэхэмжлэл гаргаад явж байна гэдгийг тодруулж хэлье.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдааны явцад тухайн байршилд газар олгоогүй гэдэг нь тодорхой болчихсон. Энэ нь өмнөх хэргийн шүүх хурал дээр ойлголцоод аль аль тал нь маргаагүй. Тэгээд ямар журмаар хэрэг Дээд шүүх дээр очоод хүчингүй болов гэдгийг би олон жил өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд юу болоод өнгөрөв гэдгийг гадарлаж байна. Энэ жаахан эвгүй юмнууд болоод байгаа учраас Г.Г********** өмгөөлөгч бид 2 ярьж байгаад нийтийн эрх ашгийн үүднээс хууль заавал хэрэгжих ёстой, үнэн гэж байх ёстой гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Нийтийн зам талбайд түц барьчхаад тэрийгээ өргөжүүлсээр байгаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авчхаад, одоо би хохирох гээд байна гэдэг бол дэндүү ёс зүйгүй асуудал юм. Б.Т*****ээ би бол тэгж харж байна, тэрнээс биш хүний муу, сайныг үзэх гэсэн асуудал биш. Би нэг зүйлийг бас зориуд хэлье гэж бодож байна. 2006 онд яагаад энэ газар дээр түц тавигдав гэдэг түүхийг би мэднэ. Найдан Засаг дарга одоо талийгаач болчихсон, Э******** гэж прокурор байсан, ингээд юм яривал би зөндөө юм ярина. Яагаад энэ түц байж байгаад сүүлд нь ингээд 2 давхар байшин болгосон түүхийг би бас гадарлана.  Гэхдээ энэ бол нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Тийм учраас анх хүсэлт гаргаж, гуйж уйлж нэг түц тавьчхаад хүний амьдрал байна гэж явснаа сүүлд нь байшин болгочхоод миний үл хөдлөх эд хөрөнгө хохирчихлоо гэж хэлж байгаа нь үнэхээр ёс зүйгүй санагдаж байна. Тэгээд тэр дунд нь манай прокурорууд оролцоод байгаа нь надад их сонин санагддаг, бид бүгд л хуульч хүмүүс шүү дээ. Нийслэлийн Засаг дарга Х.Н************ хэлэхдээ энэ нэг прокурор нөхрийн байшин гээд хэлүүлэх шаардлага байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Анхнаасаа маргаан бүхий тухайн газар дээр газар олгож болохгүй гэдэг нь ойлгомжтой байхад нийтийн зам талбай дээр газар олгож болохгүй шүү дээ. Энэ нийтийн зам талбай ************** дүүргийг сураггүй байхад тавигдсан зам. Одоо явсаар байгаад Энхтайваны өргөн чөлөө чинь явсаар байгаад нийлдэг. 2004 онд батлагдсан стандартаар 5 метрийн өргөнтэй нийтийн явган хүний зам байна гээд батлаад өгчихсөн. Зам дээр түц аваачиж тавьчхаад сүүлд нь 2 давхар барилга болгож хаячхаад нэг л өдөр бид гэрчилгээ авчихсан гэдэг ийм асуудал үүсэж байна. Өнөөдөр гэрчилгээтэй учраас бид нөхөн олговрын асуудал ярьж байна гээд байх юм. Дараагийн асуудал бол тэр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон асуудлыг бид ярина. Бид энэ асуудлыг зүгээр нэг орхичихгүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ түц анх барьсан, түц ажиллуулсан, 2 давхар барилга болгож ажиллуулсан гээд хангалттай орлогоо олсон, энд та нарт ямар нэгэн алдагдал байхгүй, маш их орлого олсон. Нийтийн эзэмшлийн зам талбайг зүгээр чөлөөлөөд өгчих зүйл дээр ингэж хүндрүүлэх шаардлага байсан уу гэдгийг бас өөрсдөө дүгнэлт хийгээрэй гэж хүсэж байна. 130 м.кв, 60 м.кв газар гэж байршил заагаагүй захирамж гаргачхаад түц тавьчхаад 130 м.кв болгоод гэрээ хийж, гэрчилгээ авч байгаа асуудал нь манай ******************* дүүргийн Газрын алба, Засаг даргын санаатай үйлдэл, зүгээр санамсаргүй юм гэж байхгүй шүү дээ. Тийм учраас тэр нөхөн олговрын асуудал байдаг бол 130 м.кв болгосон гэм буруутай этгээд, энийг нь хамгаалах гэж зүтгээд байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Төсвөөс нөхөн олговор олгох ёсгүй, бид энийг дуустал нь ажиглана, дуустал нь явна гэдгийг би баталгаатай хэлчихье. Та нар намайг юу ч гэж бодож болно, өөрсдийнхөө дураар хараарай. Шүүгчид хандаж хэлэхэд анхнаасаа энд газар олгогдоогүй гэдгийг анхаарч сайн дүгнэлт хийгээд өгөөч гэж хэлье. Өөрөөр хэлбэл тэр байршилд нийтийн зам талбай дээр 130 м.кв газар олгох захирамж байхгүй талаар сайн дүгнэлт хийгээд өгөөч гэж хүсэж байна. Өмнөх хэргийн шүүх хурал дээр дүгнэлт хийлгүй яваад байсан. Дүгнэлт хийлгүй явж байгаад нөхөн олговрын асуудал ярина гэж 6 сараар хойшлуулж, түдгэлзүүлээд орхичихсон. Тэгээд бид гомдол гаргаад яваад байсан юм. Харин Улсын Дээд шүүхээс олон сонгох боломжийг захиргааны байгууллагад байна гэж дүгнэсэн. Нөхөн олговор олгож ч болно, олгохгүй байж ч болно, эрх нь Засаг даргад байна гэдгийг шүүхийн тогтоолд дүгнэж өгсөн. Өмгөөлөгч Г.Г********** **************** дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад хандаж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлээр маргаан бүхий газар олгосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэлт гаргахад хүчингүй болгохоос татгалзсан учраас нийтийн эрх, ашгийг хамгаалж шүүхэд хандсан. Нийтийн эрх, ашиг гэдэг бол хуулиар хамгаалагдсан олон нийтийн эрх хөндөгдөж, хохирч болзошгүй нөхцөл байдал үүсэж, хохирч байгаа ийм үйлдлийг байна. Хуулиар хамгаалагдсан тэр эрхийг нь хамгаалахын тулд өмгөөлөгч, хуульчийн хувьд Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу хандаж байна. Энэ дээр бас талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй. Аль аль талууд өмнөх хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарчихсан гэж тайлбарладаг. Гэтэл 3 шатны шүүх хурал, шүүхийн шийдвэрт бидний энэ нэхэмжлэлд дурдсан асуудалд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Зөвхөн Улсын Дээд шүүхээс төрийн бус байгууллага итгэмжлэлгүйгээр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байдаг. Тийм учраас бид газар олгосон, сунгасан 2021 оны А/62 дугаар захирамж, Б.Т******т шилжүүлсэн захирамж болон өмнөх газартай холбоотой захирамжууд нь хууль бус гэж үзсэн учраас захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргаанд олон хууль тогтоомж зөрчигдөж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд ямар газрыг олгох талаар буюу хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заасан байна гэж тодорхой бичжээ. Нийтийн эзэмшил дээр иргэнд олгох газар, байгууллагад олгох газар гэж заасан зүйл байхгүй байна. Иргэн, аж ахуй нэгжид олгож болох газрыг анхнаасаа төлөвлөчихсөн байна. Мөн Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж байна. Хамгаалалтын зурваст иргэн, аж ахуйн нэгж байгууллага байшин барилга барихыг хориглоно гэж заасан байна. Хамгаалалтын зурвас нь 6 метрээс доошгүй байна гэж заасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудыг тус тус зөрчиж байна. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрмийн 10 дугаар хүснэгтэд 6.23-д 4,5 метр байна гээд маш тодорхой заагаад өгчихсөн. Энэ стандарт нь 2004 онд батлагдсан. Мөн Авто замын тухай хуулийг зөрчиж байгаа талаар өмнө нь Г.Г*********** маш тодорхой уншлаа. Явган хүний зам, дугуйн зам, борооны ус зайлуулах шугам гээд бүгдийг нь зөрчсөн, одоо ер нь зөрчөөгүй юм байхгүй. Мөн Барилгын тухай хуулийг зөрчиж байна гэхдээ Б.Т***** тухайн барилгыг бариагүй, өмнө нь өөр хүн барьсан байх. Тухайн барилгыг барьж эхлэх зөвшөөрөл гэдэг зүйл нь байхгүй түр зөвшөөрөл гэсэн зүйл аваад байшин барилга барьчихсан байна. Энэ бол манай захиргааны байгууллагууд, Газрын албаныхны санаатай үйлдэл юм. Одоо түрүүчээс нь үерийн зам дээр барьсан барилгуудыг буулгаж байна дараа нь ийм муухай уршигтай шүү дээ. Одоо тэр газарт ямар нэгэн аюул учирлаа гэхэд маш хүнд нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Тэр газар чинь 4 замын уулзвар, урдаас нь босоо тэнхлэгийн том зам орж ирдэг, хойшоо босоо тэнхлэг хөндлөн зам явдаг хөдөлгөөний нягтаршил ихтэй газар, одоо дахиад 2, 3 дахин их болох гэж байна. Тэгэхээр энэ барилгыг нь буулгахаас өөр арга байхгүй, анх тэр газарт барилга бариулсан нь буруу юм. Тэгэхээр бидэнд энийг хаацайлах, хамгаалах зүйл аль аль талд нь байхгүй. Б.Т***** ч гэсэн нуруутай хүн байна ойлгох байлгүй. Бурууд нүд хурц гэж айхтар үг байна. Тэгэхээр энэ нийтийн зам талбайг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөлж, ялангуяа явган зорчигч, явган зорчигч гэдэг дотор чинь хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй гээд олон хүмүүс зорчиж байгаа учраас бүх замыг нь чөлөөтэй зорчих боломжтой болгож, замыг нь чөлөөлж өгөхөөс өөр арга байхгүй байна. Ийм учраас анх байршил зааж газар олгоогүй байхад хугацаа сунгасан, шилжүүлсэн захирамжууд бол илэрхий хууль бус байна. Хууль ёсоор олгогдсон газрыг л хууль ёсны дагуу сунгуулах асуудал яригдана. Гэтэл хууль ёсоор байршил зааж олгоогүй газарт гэрээ хийчхээд, гэрээгээ сунгаад байгаа үйлдлийг хууль бус гэдгийг тухайн үед ажиллаж байсан хүмүүс бол мэдэж л байсан. Тухайн газрыг олгож болохгүй гэдгийг ч мэдэж байсан. Байршил заагаагүй газарт гэрчилгээ олгоод, гэрээ хийгээд, газрыг нь сунгаад явчихсан тухайн үед ажиллаж байсан хүмүүс ийм л муухай арга олсон байна. Тэгэхээр энийг одоо зөвтгөх үндэслэл байхгүй, засаж залруулахгүй орхиж болохгүй асуудал юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн маргаан бүхий *************** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ****** төвийн урд байрлах 130 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2006 оны А/379 дугаар захирамжаар анх иргэн Ш.Н************д олгоод, 2012 оны А/152 дугаар захирамжаар иргэн Ш.Н************ нь эрхийн гэрчилгээний хугацааг сунгаад дүүргийн Засаг даргын 2018 оны А/417 дугаар захирамжаар С.Б*********од газар эзэмших эрх шилжүүлсэн. Мөн дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжаар иргэн С.Б************оос Б.Т*******т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн үйл баримтууд байна. Өмнө нь тухайн газартай холбоотой маргааныг ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Г.Г********** өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, 2021 оны А/622 дугаар захирамжийн иргэн Б.Т*****т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр яваад Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимд хянан хэлэлцээд тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0010 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайн тогтоолд Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийг тогтоолын 26, 27, 29 дэх хэсэгт тайлбарласан байдаг. Энэ тогтоолын дагуу манай дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Газрын албанаас ХХК-аар үнэлгээ хийлгүүлээд нөхөн олговор олгохоор иргэн Б.Т*****тэй уулзалт хийсэн. Ийм учраас Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариу тайлбартаа тодотгол хийж хавтаст хэрэгт хүргүүлсэн. Тодотгол хийсэн хариу тайлбараа дэмжиж байна.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц******* нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй 2006, 2012, 2018 оны захирамжуудыг ярьсан гэдгийг хэлье.” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд Б.Т***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тэр түц худалдаж авсан, олон хууль зөрчсөн гэж яриад байх шиг байна. Ц.Ц******** өмгөөлөгчөө би хохирохгүй, хохирох ёсгүй. Би анх гэрээ хийхдээ Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж, тус банкны хууль, эрх зүйн хэлтсийнхэн бүгд сууж байгаад дүрэм, журмын дагуу газартай, үл хөдлөхтэй газар болохоор надад зээл өгөхийг зөвшөөрч, би худалдаж авсан. Өмгөөлөгч та өмнөх үеийнх нь Засаг дарга, прокурор гээд өмнөх асуудлыг нь яриад байх шиг байна. Би судлаагүй биш зөндөө судалсан. Танай ******** төвийн эзэн нь ************* дүүргийн иргэдийн төлөөлөгч нь байсан юм байна лээ. Тэд нар нь нийлж байгаад л энд тэнд баахан газар авсан юм шиг байна. Тэр прокурор нь байхгүй болоод л би тэр газрыг авчихсан чинь намайг ингээд ад үзээд эхэлж байна. Яагаад гэхээр энэ олон жил тэр хоосон газар Драгон төв ганцаараа байхдаа юу ч хийдэггүй, ямар ч арга хэмжээ авдаггүй байсан. Одоо манайд үйл ажиллагаа явуулдаг ганц 2 хүн байдаг. Тэд хэлэхдээ шилэн ******** төв гэж байгаагүй байхад тэр яриад байгаа явган хүний зам, автобус зогсдог газар бүгд явган хүний зам байсан. Энэ замыг ******** төв өөрсдөө Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ хийгээд, өөрсдийнхөө хөрөнгөөр замыг нь засаад, явган хүний замыг нь байхгүй болгочихсон өмгөөлөгчөө. Яагаад заавал энэ явган хүний замыг цаагуур нь тойрох гээд байгаа юм бэ? Урдуур нь тойроод явж болно шүү дээ. Жишээ нь ********* төв, захиргааны байгууллага гурвуулаа сууж байгаад энд явган хүний зам гаргачхаж болох асуудал. Яагаад та нар тэгэхгүй байна вэ гэхээр ******** төв автобус явдаг засмал зам хийчихсэн учраас тэр зам нь буюу эд хөрөнгө нь хөндөгдөх гээд байгаа болохоор та нар заавал цаагуур нь буюу миний байшинг нураах гээд дайраад байна. Ийм болохоор л чамайг хардаад байна. Ц.Ц********* өмгөөлөгч та хангалттай алдагдал, орлого олсныг хэмжихгүй, танд гэж хэлэхэд одоогоор олоогүй байна, олсон бол өдийд банкныхаа зээлийг төлөөд сайхан л байх байлаа. Яг олох гээд байж байтал та нар гарч ирээд, манайхыг шүүх дээр явж байгаа одоо удахгүй нурна, ингэнэ, тэгнэ гээд яриа гараад ******** төвийг тойрсон ядарсан хэдхэн түрээслэгчид нь айгаад манайх руу ордоггүй. Хэзээ нэгэн цагт гайгүй болох байлгүй дээ гээд байж байдаг. Х.Нямбаатар сайдын хажууд ******** төвийн гүйцэтгэх захирал нь дагаад явж байгаа болохоор бүх юмыг нь ярьчихсан байгаа. Би санаатай тэр барилгыг худалдаж аваад одоо улсаас ингээд тэдэн төгрөг авчихна гэсэн ийм зорилго би үнэхээр агуулаагүй, зүгээр л амьдрахын төлөө явж байна. Би өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч, ажиллаж татвараа төлдөг. Хуулийн дагуу бүх юм нь байхаар нь би энэ дээр газар, барилга дээр ийм үйл ажиллагаа явуулж болох юм байна гээд бусад хүмүүстэй адилхан тэр боломжийг харж худалдаж авсан чинь ийм асуудлууд үүсчхээд шүүхээр явж байна. Одоогийн байдлаар би ашиг орлого олоогүй байна. Банкныхаа зээлийг төлөх гээд ямар сайндаа би ээж аав хоёроосоо очиж үлдэгдэл мөнгө гуйгаад явж байх вэ дээ. Түрээс өндөр олдог байсан бол түрээслэгч нараасаа төлбөр мөнгөө аваад л банкныхаа зээлийн асуудлыг шийдчих байсан. Тэгэхээр өмнөх асуудлыг би үнэхээр мэдэхгүй байна.  2006 онд компьютер гэж байгаагүй үед гараар л газрын зургийг зурж байгаад хоорондоо хүсэлт бичдэг тэгээд газраа авдаг, шилжүүлдэг байсан юм шиг байна. Тэрийг л та нээх их гайхаад, хуулийн цоорхой болгож ашигласан гээд ухаантай царайлаад дэмий л байх даа Ц.Ц******** өмгөөлөгчөө. Эцсийн эцэст би ганцаараа биш, миний ард гэр бүл, ах дүү хамаатнууд бүгд л энэ газар, барилга дээр ажиллаж, амьдарч байна. Тийм учраас ****** төвдөө өгнө үү, улсдаа өгнө үү, зарах уу гэдэг асуудлыг өөрт минь үлдээж өгнө үү. Би үнэхээр гайхаад байна. Яагаад улс энэ газар, барилгыг авах гээд миний өмнөөс гүйгээд 400 гаруй сая төгрөгөөр үнэлгээ гаргуулаад та энэ газраа өгөх үү гээд байгааг би ойлгохгүй байна. Хэн хохироод байгаа юм бэ, үнэхээр хохирчхоод шүүх цагдаадаа тулаад, энэ газраар чинь явж болохгүй байна гэдэг өргөдөл гомдол гаргасан зүйл байхгүй байна. Манайд тийм өргөдөл ирээгүй, манай барилгад ажиллаж байгаа хүмүүст нэг ч тийм гомдол ирж байгаагүй. Тийм учраас өмчлөгчийн хувьд би өөрөө энэ асуудлыг шийдэх эрхийг нь надад олгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Т***** нь ************* дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжаар ******************* дүүргийн 29 дүгээр хороонд ******* төвийн урд 130 м.кв газрыг эзэмшихээр болсон. Нэхэмжлэгч Г.Г*********** өмнө нь ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан, одоо өөрөө нэхэмжлэл гаргасан байна. Өмнөх хэрэг дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээр өнөөдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.*************** дүүргийн ** дүгээр хороонд иргэн Б.Т***** нь 130 м.кв газрыг эзэмших эрхтэй болох нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон. 130 м.кв газрыг ******** төвийн урд байхгүй байна гэж шүүх дүгнээгүй. Гуравдагч этгээд Б.Т******ийн одоо эзэмшиж байгаа 130 м.кв талбай дээр 129 м.кв талбайтай 1 давхартаа үйлчилгээний төвтэй барилга баригдсан. Иргэн Б.Т******ийн эзэмшиж байгаа тэр өмчлөлийн объект машин зам 2-ын хооронд явган хүний замын голд нэг шонгийн мод байдаг. Тэр шонгийн модыг Засаг дарга болон Б.Т***** бариагүй. Тэр шонгийн мод нь Цахилгаан тээвэр компанийнх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр шонгийн мод дээр байсан цахилгааны утаснуудыг арай урагшаа шонгийн мод руу зөөж шилжүүлсэн байдаг. Тэр шонгийн модыг зайлуулчих юм бол явган хүний замын стандартыг хангах юм.  Гэтэл энэ шонгийн модыг зайлуулчихъя гээд хариуцагч талтай өмнөх хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгийн анхны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч одоо нэхэмжлэгч Г.Г***********тай энэ талаар ярилцах гэсэн боловч маш их дургүйцлийг илэрхийлсэн. Үгүй, энэ шонгийн модыг буулгавал бидний эрх, ашиг сонирхол хангагдахгүй гэж хэлсэн. Энэ шонгийн модыг буулгавал эрх ашиг нь хангагдах ийм асуудал байсан. Гэтэл энэ шонгийн мод ***************** дүүргийн Засаг даргын тавьсан шонгийн мод биш, гуравдагч этгээдийн тавиад ашиглаад байгаа шонгийн мод биш учраас Цахилгаан тээвэр компани тэр шонгийн модыг зайлуулах арга хэмжээ авах бүрэн боломжтой гэж харагдаж байна. Иргэн Б.Т***** нь 2021 онд тухайн газрыг нь эзэмших эрхтэй болсон боловч 2006 оноос тухайн газрыг иргэн Ш.Н******** 2012 он, 2018 онд сунгаад, 2021 онд Б.Т******ийн эзэмшилд шилжсэн юм. Энэ газарт 2008 онд үл хөдлөх эд хөрөнгө баригдсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө баригдах үед тухайн газарт нийтийн эзэмшлийн зам талбай баригдаагүй болох нь Улсын Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон, энэ нь нотлогдсон асуудал юм. Тэгэхээр энэ замаар явах явган хүний эрхийг ****************** дүүргийн Засаг дарга болон иргэн Б.Т***** зөрчөөгүй. Улсын дээд шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгч нар асуусан. Б.Т********ийн эзэмших эрхтэй газар дээр баригдсан барилга танай ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөд байгаа юм бэ, Засаг дарга энд ямар буруутай талаар олон удаа асуухад нэхэмжлэгч тал хариулж чадаагүй. Цэвэр усны шугам сүлжээтэй учраас нийтийн эрх, ашгийг зөрчиж байна гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Шугам сүлжээ өмнө нь явж л байсан. Одоо болохоор ****** төвийн барилгын ажил эхэлчихсэн. ********** төвийн баригдаж байгаа барилгаас болоод иргэн Б.Т*****ийн барилга доогуур явж байсан бохир, цэвэр усны шугам сүлжээ системийг бүхэлд нь шинэчлээд одоо нэг ч тийм систем явахгүй байгаа. Явахгүй болох нь сая гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдоно. Мөн хариуцагч талаас ч гэсэн тайлбарладаг. Өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ талаар хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* энэ газар доогуур ямар ч шугам сүлжээ явахгүй гэж хэлдэг.  Тиймээс нэхэмжлэгч талын эрх, ашиг буюу нийтийн эрх ашгийг хөндөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2021 оны А/622 дугаартай захирамжийн Б.Т******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ захирамж нь 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/379, 2012 оны А/152 дугаар захирамж, 2018 оны А/417 дугаар захирамжтай холбоотой. Гэхдээ нэхэмжлэгч талаас ****************** дүүргийн Засаг даргын 2006 оны А/379, 2012 оны А/152, 2018 оны А/417 дугаар захирамжтай маргаагүй. Тэгэхээр 2021 оны А/622 дугаар захирамжаар 130 м.кв газар буюу ******************* дүүргийн ** дүгээр хороо ********* төвийн урд талд байрлалтай газрыг иргэн Б.Т****т олгосон болох нь тодорхой харагдана. Тэгэхээр тус газар хаана байрладаг нь тодорхой, баримттай байна. Энэ газар дээр 2008 онд үл хөдлөх эд хөрөнгө баригдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. 2008 оноос хойш үл хөдлөх баригдсанаас хойш явган хүний зам баригдсан гэдэг нь хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нотлогдоно. Анх нэхэмжлэгч талаас шонгийн модны асуудлыг ярьсан. Ер нь хамгийн амархан шийдэх гарц гаргалгаа бол шонгийн модыг зайлуулаад, шонгийн модны урд талд байсан газрыг ногоон байгууламжаар засаад энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан гэтэл одоо зам барьчихсан байна. Энэ замын асуудал дээр ************************ дүүргийн Засаг дарга анхаарах ёстой байсан. Нийтийн эдэлбэр газар, явган хүний замаар явган хүн зорчиход замын стандартыг хангахгүй байна гэдэг асуудлыг ярьдаг. Замын стандартыг хангаад явах бүрэн боломжтой. Заавал улсаас иргэн Б.Т******т олгосон газрыг хүчингүй болгуулж, тэр объектыг буулгаад иргэн Б.Т******т нөхөн олговор олгож энэ асуудлыг ингэж хохиролтойгоор шийдүүлээд байх шаардлагагүй. Энэ асуудлыг улсад хохиролгүйгээр, нийтийн эрх ашгийг хамгаалаад, нийтийн эрх ашигт нийцүүлээд тэр шонгийн модыг нь зайлуулах бүрэн боломжтой байна. Тэр шонгийн модны утаснуудыг бүгдийг нь зөөчихсөн. Тэр шонгийн мод нь Цахилгаан тээврийн компанийн өмч, эзэмшилд байдаг. Тэгэхээр Цахилгаан тээвэр компанитай ярилцаж тохиролцоод шонгийн модыг нь буулгаад явган хүний замын асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Гэтэл ийм маргаан гаргаад улсыг хохироож, Б.Т*******ийн барилгыг нурааж ингэж асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ талаар ч гэсэн давж заалдах шатны шүүх хурал дээр ярилцаж байсан. Шүүгч энэ шонгийн модыг нь зайлуулчих арга байдаггүй юм уу, *************** дүүргийн Засаг даргад эрх нь байгаа гэж хэлсэн. Энэ эрхийнхээ дагуу шонгийн модыг нь чөлөөлбөл явган хүний замыг стандартын дагуу энэ асуудлыг шийдчих бүрэн боломжтой байна. Гэтэл энэ явган хүний зам дээр иргэн Б.Т*****ийн үл хөдлөх эд хөрөнгө баригдаагүй юм. Иргэн Б.Т******ийн үл хөдлөх хөрөнгө баригдсаны дараа явган хүний зам баригдсан гэдгийг шүүх бас анхаарах хэрэгтэй. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Замын асуудалтай холбоотой ярьдаг гэтэл замын асуудал бол яг **************** дүүргийн Засаг даргад холбогдолтой асуудал биш юм байна лээ. Тэгэхээр нэхэмжлэгч тал хариуцагчаа зөв сонгох ёстой. Иргэн Б.Т*****ийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө бол салшгүй холбоотой хамт явна. Үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг яаж шийдвэрлэх нь мэдэгдэхгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах эрх хэмжээ нэхэмжлэгч талд байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж маргасан тул энэ талаар шүүх тухайлсан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

1.2. Нэхэмжлэгч Г.Г************ нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчийн хувиар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ...” гэж, Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж тус тус заасан.

1.4. Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаартай тогтоолын[7] “Тайлбарлах нь” хэсгийн 1-д  “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хуулиар тусгайлан эрх олгогдсон" гэснийг: а/ Өмгөөлөгчийн хувьд өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд томилолт шаардахгүй бөгөөд харин бусад этгээд болон Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн баталсан "Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, журам"-д тусгаснаар шүүхэд хандаж буй тохиолдолд "томилолт"-ын үндсэн дээр төлөөлж нэхэмжлэл гаргах эрх үүснэ.” гэж, мөн заалтын г/ -д  “Хуульд заасан "тусгайлан" гэх нөхцөлд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн ямар этгээд, ямар хүрээнд нэхэмжлэл эрхтэй болохыг тусгайлан зааж баталгаажуулсан байхыг ойлгоно. Харин хуульд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүрээнээс өөрөөр заагаагүй бол хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хүрээлэн байгаа орчин", "хүүхдийн эрх", "нийтийн эрүүл мэнд", "нийтийн өмчийг хамгаалах" дөрвөн үндсэн хүрээнд хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.” гэж албан ёсоор тайлбарласан.

1.5. Нэхэмжлэгч Г.Г***********гаас өмгөөлөгчийн хувиар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээс үзэхэд, маргаан бүхий ******************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т*****т холбогдох хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болох "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй", Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын 9 дүгээр зүйлийн 9.1-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдрах, амьдралын бүхий л хүрээнд бүрэн дүүрэн оролцох боломжийг бий болгох зорилгоор оролцогч улсууд нь хөдөө орон нутаг, хот суурин газрын хаана ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын нэгэн адил өөрийг нь хүрээлэн буй орчин, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо тухайлбал, мэдээлэл харилцаа холбооны технологи, систем болон нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан бусад төрлийн объект, үйлчилгээг хүртэх явдлыг хангахад чиглэсэн зохих арга хэмжээ авна. Хүртээмжтэй байх явдалд учруулж буй саад, тотгорыг илрүүлэх, устгахад чиглэсэн эдгээр арга хэмжээг дараахь газарт авна, 2 А. Барилга байшин, зам, тээвэр болон сургууль, орон сууцны байр, эмнэлгийн газар, ажлын байр зэрэг бүх төрлийн доторх болон гадна байгууламж.”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих", 9 дүгээр зүйлийн 9.1-д "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, тэдгээрийг чөлөөтэй ашиглах нөхцөлийг энэ хууль, хот байгуулалтын болон барилгын тухай хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх ажлыг иргэн, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулна", Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаарх дараах зарчмуудыг баримтлахаар заасан бөгөөд үүнд: 4.1.5-д "хун амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх", 5 дугаар зүйлийн 5.2-д "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно" гэснийг, түүнчлэн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, 17.8.4, 17 дугаар зүйлийн 17.14, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг зэрэг заалтуудыг зөрчсөн” гэж маргаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэл нь хууль зүйн агуулгаараа нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан нэхэмжлэл бөгөөд нэхэмжлэгч, өмгөөлөгч Г.Г***********/гийн хувьд тийнхүү нэхэмжлэл гаргахаар Өмгөөллийн тухай хуульд тусгайлан заасан этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.6. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн хүрээг тодруулахад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан дөрвөн хүрээ болох хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлын аль аль нь хамаарна гэж тайлбарласан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээс нягтлан үзээд дөрвөн хүрээ бүхэлдээ бус, харин хүрээлэн байгаа орчин ба нийтийн өмчийг хамгаалах хүрээгээр хязгаарлагдахаар байна гэж дүгнэлээ.

Хоёр. Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхгүй тухайд:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж маргасан тул энэ талаар шүүх тухайлсан эрх зүйн дүгнэлт өгөх учиртай байна.

2.2. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжтай холбогдуулан “” ГҮТББ-аас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" 379 дугаартай захирамжийн Ш.Н***********ад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ******************* дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Н***********ад олгосон ************ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, ************************ дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" А/417 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ********************* дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн иргэн Б.Т******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

2.3. Уг нэхэмжлэлийн дагуу 128/2022/0498/З индекстэй захиргааны хэрэг үүсгэн шалгаж, тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0571 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 38.4-т заасныг баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/622 дугаартай захирамжийн гуравдагч этгээд Б.Т*****т холбогдох хэсгийг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

2.4. Дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/625 дугаартай магадлалаар хэвээр үлдээжээ.

2.5. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нараас гаргасан хяналтын гомдлын дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0010 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “” ГҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

2.6. Гэхдээ хяналтын шатны шүүхээс шийдвэрлэхдээ, “... Нэхэмжлэгч  ТББ-ын тэргүүн Б.Ч***********оос олгогдсон итгэмжлэлийн дагуу тус төрийн бус байгууллагыг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд ... Монгол Улсын хэмжээнд байгаа нийт тэргэнцэртэй иргэдийн болон харааны бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэх агуулга дурдагдсан боловч тухайн хуулийн этгээдэд нийт тэргэнцэртэй иргэд-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх, эсхүл аль нэг гишүүнийг шүүхэд төлөөлөх эрх олгогдсон талаар төлөөлөл, итгэмжлэл хэрэгт авагдаагүй[8] ... Иймд, шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар маргах эрхийн агуулга, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах агуулгыг буруу тодорхойлсон, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч ТББ-ын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй[9] ...” гэх дүгнэлтүүдийг хийсэн буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэгч ГҮТББ-ын нэхэмжлэл гаргах эрх, түүний төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрх болон нэхэмжлэгчийн хувьд зөрчигдсөн эрх байгаа эсэх асуудлыг дүгнэж, харин нэхэмжлэгчээс маргасан ****************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

2.7. Ийм учраас нэхэмжлэгч Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Г**********гаас ******************* дүүргийн Засаг даргад холбогдуулан ***************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж шүүх дүгнэлээ.

2.8. Тиймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн болно.

Гурав. Маргаж буй **************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т********т холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэлийн талаар:

3.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, **************** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар “Ш.Н**********ад тус дүүргийн ** дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,006 га газар олгож” шийдвэрлэжээ.

3.2. Үүний дараа буюу 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газрын байршлыг 18 дугаар хороо, *******ы урд, хэмжээг 130 м.кв гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

3.3. Мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар 130 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан, тус газар дээр баригдсан 129,96 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

3.4. Улмаар тус үл хөдлөх эд хөрөнгө бүхий 130 м.кв газрыг ***************** дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаар захирамжаар С.Б**********од, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Т*****т тус тус шилжүүлэн эзэмшүүлжээ.

3.5. Нэхэмжлэгчийн зүгээс “анх ****************** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Н***********ад байршил тодорхойгүй газарт 60 м.кв газар эзэмших эрх олгосон байхад тус захирамжийг ашиглаж, Газрын албанаас 130 м.кв талбайтай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн нь хууль бус” гэж маргасан.

3.6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:” гээд, мөн зүйлийн 34.6.1 дэх заалтад “газар эзэмшүүлэх үндэслэл /зохих шийдвэр/;”, 34.6.3 дахь заалтад “газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар;” гэж тус тус зохицуулжээ.

3.7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, аливаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ газар эзэмших эрх олгосон Засаг даргын шийдвэр гаргах, тухайн шийдвэрт газрын хэмжээ, зориулалт, байршлыг заах, улмаар тухайн шийдвэрийг үндэслэн шийдвэрт заасан байршил, хэмжээ, зориулалтын дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоор заажээ.

3.8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, ***************** дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар[10] иргэн Ш.Н********ад тус дүүргийн ** дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,006 га буюу 60 м.кв газар олгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 0135433 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г[11] олгож, мөн өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г[12] байгуулахдаа газрын хэмжээг 130 м.кв болгож бичсэн, өөрөөр хэлбэл, 60 м.кв газрын хэмжээг 130 м.кв болгосон ямар нэг шийдвэр байхгүй байхад үндэслэлгүйгээр 130 м.кв болгон нэмэгдүүлсэн болох нь тогтоогдож байна.

3.9. Тиймээс гуравдагч этгээд Б.Т*****т *************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар шилжүүлсэн газар эзэмших эрх нь анхнаасаа үүсэхдээ хуульд нийцээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын эл үндэслэлийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

3.10. Мөн нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий *************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т*****т холбогдох хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болох "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй", Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын 9 дүгээр зүйлийн 9.1-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдрах, амьдралын бүхий л хүрээнд бүрэн дүүрэн оролцох боломжийг бий болгох зорилгоор оролцогч улсууд нь хөдөө орон нутаг, хот суурин газрын хаана ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын нэгэн адил өөрийг нь хүрээлэн буй орчин, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо тухайлбал, мэдээлэл харилцаа холбооны технологи, систем болон нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан бусад төрлийн объект, үйлчилгээг хүртэх явдлыг хангахад чиглэсэн зохих арга хэмжээ авна. Хүртээмжтэй байх явдалд учруулж буй саад, тотгорыг илрүүлэх, устгахад чиглэсэн эдгээр арга хэмжээг дараахь газарт авна, 2 А. Барилга байшин, зам, тээвэр болон сургууль, орон сууцны байр, эмнэлгийн газар, ажлын байр зэрэг бүх төрлийн доторх болон гадна байгууламж.”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих", 9 дүгээр зүйлийн 9.1-д "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, тэдгээрийг чөлөөтэй ашиглах нөхцөлийг энэ хууль, хот байгуулалтын болон барилгын тухай хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх ажлыг иргэн, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулна", Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаарх дараах зарчмуудыг баримтлахаар заасан бөгөөд үүнд: 4.1.5-д "хун амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх", 5 дугаар зүйлийн 5.2-д "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно" гэснийг, түүнчлэн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, 17.8.4, 17 дугаар зүйлийн 17.14, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг зэрэг заалтуудыг зөрчсөн” гэж маргасан.

3.11. Шүүх дээрх үндэслэлүүдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан “нийтийн өмчийг хамгаалах” обьектив эрхийн хяналтын хүрээнд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж, 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд, мөн зүйлийн 12.8.2 дахь заалтад “... үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих;” гэж, 2011 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд, мөн зүйлийн 17.8.4 дэх заалтад “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох.” гэж тус тус заасан зохицуулалт зөрчигдсөн гэж үзлээ.

3.12. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01-07/1529 тоот албан бичигт хавсаргасан талбайн зураг[13] болон иргэн Б.Т****ийн эзэмшил газрын танилцуулга зургаас[14] үзэхэд, гуравдагч этгээд Б.Т*****ийн эзэмших эрх бүхий газар болон түүн дээр баригдсан барилга нь ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон цэвэр усны шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдож байна.

3.13. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.8.2, 2011 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, 17.8.4 дэх заалтуудаар үл хөдлөх хөрөнгө барих, газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон бүстэй давхцалтай байх тул нийтийн өмчийг хамгаалах хүрээнд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна.

3.14. Цаг хугацааны хамаарлын тухайд, энэхүү нэхэмжлэлийн хүрээ нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах буюу обьектив эрхийн хяналтын хүрээнд хамаарах боловч гуравдагч этгээдэд газар эзэмших эрх анх хэзээ үүссэн, гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө хэзээ баригдаж, өмчлөх эрх үүссэн нь ач холбогдолтой хэдий ч дээр дурдсан хуулиуд нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрх /анхны болон шилжүүлсэн/, мөн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх үүссэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан болон одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

3.15. Мөн нэхэмжлэлийн үндэслэлүүдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан “хүрээлэн байгаа орчныг хамгаалах” обьектив эрхийн хяналтын хүрээнд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:” гээд, мөн зүйлийн 6.2.2 дахь заалтад “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;”, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах  барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна.” гэж тус тус заасан зохицуулалт зөрчигдсөн гэж дүгнэлээ.

3.16. Хүрээлэн байгаа орчин гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд байгаль төдийгүй хүний амьдралын эрүүл, аюулгүй орчныг нийтэд нь хамардаг ойлголт[15] тул нийтийн эдэлбэр газар, нийтийн зам, гудамж, талбай нь хүрээлэн байгаа орчны нэг бүрдэл хэсэг мөн болохын хувьд нийтийн ашиг сонирхлын үүднээс тэдгээрийг хамгаалах явдал нь обьектив эрхийн хяналтын хүрээнд хамаарна.

3.17. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн фото зургуудаас[16] үзэхэд маргаан бүхий газар, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө нь явган хүний замтай давхцалтай, явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн /ялангуяа тэргэнцэртэй хүн/ явахад саад бэрхшээлтэй, сүүлд явган хүний замын наагуур автомашины туслах зам барьсан[17] зэрэг бодит нөхцөл байдлуудаас үзэхэд нийтийн эдэлбэр газрыг нийтээрээ чөлөөтэй ашиглах боломж хязгаарлагдсан болох нь тогтоогдож байна.

3.18. Гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “үл хөдлөх хөрөнгө баригдсаны дараа явган хүний зам бий болгож, нийтийн эдэлбэр газарт авсан” гэж тайлбарлах боловч энэ нь обьектив эрхийн оршин байгаа зөрчилд ач холбогдолтой үйл баримт биш юм.

3.19. Иймд нэхэмжлэлийн энэхүү үндэслэлийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв. Нөхөх олговор шаардах эрх хэрэгжих боломжтой тухайд:

4.1. Шүүхээс маргаан бүхий ************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т******т холбогдох хэсгийг хууль бус гэж дүгнэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0010 дугаартай тогтоолын Хянавал хэсгийн 25-д “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж тус тус заасан нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эсхүл нийтийн эдэлбэрт авах асуудлаар санал гаргах, газар эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулахаар шийдвэр гаргах эрхийг захиргаанд олгосон агуулгатай буюу захиргааны байгууллагын өөрийн шийдвэрлэх, шийдвэр гаргах эрх хэмжээ /сонгох боломж/-нд хамаарах зохицуулалт байна.”, 26-д “Тодруулбал, энэ маргааны тохиолдолд ***************** дүүргийн Засаг дарга тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр,******* төв-ийн урд талд байршилтай 130 м.кв газрыг нийтийн эдэлбэрт ашиглах талаар санал гаргах, газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах эсхүл гаргахгүй байх эрхийг хуулиар олгосон гэж үзнэ.”, 29-д “Хяналтын шатны шүүхийн энэхүү шийдвэр нь ***************** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр,***** төв-ийн урд талд маргаан бүхий газарт явган хүний зам талбайг тохижуулах, явган хүний зам дээр баригдсан шонгийн модыг зайлуулж зорчих хэсгийг чөлөөлөх болон Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдээс санал гаргах, холбогдох үйл ажиллагаа явуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.” гэсэн дүгнэлтүүдийг нэгэнт хийжээ.

4.3. Хяналтын шатны шүүхийн эдгээр дүгнэлтүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагч ************** дүүргийн Засаг дарга нь энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

4.4. Ингэхдээ гуравдагч этгээд Б.Т***** нь газар эзэмших эрхийг анх олж авсан этгээд биш буюу ************** дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/147 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн С.Б**********оос газар эзэмших эрхийг мөн шилжүүлэн авсан этгээд байх тул хууль зүйн агуулгаараа Б.Т***** нь газар эзэмших эрхийн хувьд шударга эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шударга өмчлөгч гэж үзэх тул хариуцагчаас газрыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлөх тохиолдолд түүнд нөхөх олговрыг шийдвэрлэх учиртай байна.

4.5. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна.”, мөн зүйлийн 104.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно.” гэж заасан болно.

4.6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.7. Түүнчлэн энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий **************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т*****т холбогдох хэсэг хүчингүй болсон тул тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь эрхийн хувьд доголдолтой болох хууль зүйн үр дагавартай, тиймээс тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар өөр этгээдэд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхийг тухайлан тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 6.2.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6 дахь хэсэг, 34.6.1, 34.6.3 дахь заалт, 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, 12.8.2 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэг, 17.8.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Г************гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, **************** дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т*****т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, 128/ТМ2024/1854 дугаартай тэмдэглэлийн 4 дэх тал.

[2] Шүүх энэхүү захиргааны хэргийн хавтаст хэргийг татан авч холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлсэн.

[3] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0010 дугаартай тогтоолын Хянавал хэсгийн 21.

[4] Мөн тогтоолын Хянавал хэсгийн 23.

[5] Хх 2-6 дахь тал

[6] Хх 73-74 дэх тал

[7] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760192701521, нийтэд илэрхий нотлох баримт

[8] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0010 дугаартай тогтоолын Хянавал хэсгийн 21.

[9] Мөн тогтоолын Хянавал хэсгийн 23.

[10] 128/2022/0498/З индекстэй захиргааны хэргийн 1-р хавтасны 128 дахь тал

[11] 128/2022/0498/З индекстэй захиргааны хэргийн 1-р хавтасны 144 дэх тал, Хх 14 дэх талд тус тус авагдсан 0135433 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр бичигдсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжийн дугаар зөрүүтэй. Шүүх үнэлэхдээ хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлсэн гэрчилгээг үнэлсэн болно.

[12] 128/2022/0498/З индекстэй захиргааны хэргийн 1-р хавтасны 146 дахь тал

[13] 128/2022/0498/З индекстэй захиргааны хэргийн 3-р хавтасны 185 дахь тал

[14] 128/2022/0498/З индекстэй захиргааны хэргийн 3-р хавтасны 165 дахь тал

[15] Р.Бадамханд., Хүрээлэн буй орчны эдийн засгийн бүртгэлийн асуудалд /эрдэм шинжилгээний өгүүлэл/., “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүл 2018, 77 дахь тал

[16] 128/2022/0498/З индекстэй захиргааны хэргийн 3-р хавтасны 158-182 дахь тал

[17] Хх 94 дэх талд авагдсан Нөхөх олговрын үнэлгээний тайлангийн зураг.