| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00752/И |
| Дугаар | 103/ШШ2024/00612 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2024/00612
| 2024 оны *******0 сарын 23 өдөр | Дугаар *******03/ШШ2024/006*******6 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******нуур дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, *******нуур дүүргийн ******* хэлтсийн,
*******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******8 дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2024 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: *******нуур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.,
Гуравдагч этгээд: М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч *******нуур дүүрэг дэх ******* хэлтэс нь ******* овогт ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М. нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, орчиндоо айдас төрүүлэн бүлэг бөөгнөрөл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамрагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллагаас 2024 оны 8 сард архидан согтуурахтай тэмцэх аян зарлаад тус аяны хүрээнд олон нийтийн газар бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг иргэдийг цуглуулж, сургалт, яриа зохион байгуулсан. Тухайн үед М. дахиж гудамж талбайд архидан согтуурахгүй гэсэн баталгаа гаргаж өгч байсан боловч удаа дараа архидан согтуурч танхайрч байна. Энэ хүн хөдөөнөөс орж ирээд *******-8 хоног үргэжилж архи уудаг, тэгээд хөдөө гэр рүүгээ *******0-аад хоног яваад ирэхдээ *******-8 хоног архидан согтуурдаг. Энэ хүнийг цаашид архины албадан эмчилгээнд хамруулж эмчлэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.
2.Гуравдагч этгээд М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөөнөөс *******нуурт орж ирэхээрээ архи уудаг, 4-******* жил архи ууж байна. Би нэг уухаараа 3 хоног архи уудаг. Ээж маань хөдөө ганцаараа мал дээр байгаа, намайг наашаа явахаар дүү маань малыг нь хардаг. Өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй, архинаас гарна гэсэн бодол байдаг гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: *******нуур дүүргийн Цагдаагийн хэлтсийн А.од олгосон 30м-/*******993 дугаартай итгэмжлэл/, М. согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон тухай эрүүл мэндийн дүгнэлт, М.ээс авсан тайлбар, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
*******нуур дүүргийн ******* хэлтсээс Б. албадан эмчлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
2.*******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******8 дугаар гудамжны ******* тоот хаягт оршин суух, иргэн М. нь ганцаараа амьдардаг, гэр орондоо хүмүүс цуглуулж, ******* хоногийн 3-******* өдөр архидан согтуурдаг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, архинд донтох эмгэг өвчтэй болох нь согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох тухай эрүүл мэндийн дүгнэлт, *******нуур дүүргийн ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, М.ийн өөрийнх нь тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар *******нуур дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд хандсан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.******* дэх хэсэгт заасан материалыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн байна.
4.Албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн М. нь өмнө нь рхины албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй, сүүлийн ******* жилийн хугацаанд архи согтууруулах ундааг тогтмол хэрэглэж байгаа мөртлөө сайн дураар эмчлүүлээгүй зайлсхийж байгаа, архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл түүнийг өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжтой гэж үзэх боломжгүй юм.
*******.Түүнчлэн, М. нь цагдаагийн байгууллагад өмнө удаа дараа хүргэгдэж, эрүүлжүүлэгдэж байсан, зөрчлийн арга хэмжээ авахуулж байсан талаар баримт хэрэгт авагдсан байна.
6.Хэрэгт цугларсан баримтаас үзвэл гуравдагч этгээд М. албадан эмчлэхийг хориглох Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд М. архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
*******.Хүсэлт гаргагч *******нуур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж *******0,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.*******, **************6, **************8 дугаар зүйл, *******3******* дугаар зүйлийн *******3*******.2.*******4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******-д зааснаар ******* овогт ******* /РД: СУ8*******02*******8*******9/ албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******-д зааснаар М. албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар М. албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.М. албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.
*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.******* дахь хэсэгт зааснаар М. албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын ******* өдрийн дотор мэдэгдэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэд ахлагч А.од үүрэг болгосугай.
6.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.******* дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Хүсэлт гаргагч *******нуур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж *******0,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
8.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.******* дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА