| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00740/И |
| Дугаар | 103/ШШ2024/00609 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2024/00609
| 202 оны *******0 сарын 22 өдөр | Дугаар *******03/ШШ202/006 | ******* хот |
202 *******0 22 *******03/ШШ202/006
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр *******, ******* талбай 5, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн дүгээр *******, дүгээр оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******0,059,926,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны *******0 дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******0,059,926,85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: овогтой нь 20*******9 оны 02 дугаар сарын *******8-ны өдөр ******* *******тай *******805*******2359 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, *******5,800,000 төгрөгийн зээлийг жилийн *******5,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. 20*******9 оны дүгээр сарын 0-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ*******805*******2359 А тоот гэрээ байгуулж, *******,300,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 2-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай *******805*******2359 А тоот гэрээ байгуулж 6,880,000 төгрөг, 202******* оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 5,290,000 төгрөгийг тус тус 30 сарын хугацаатай *******5,6 хувийн хүүтэйгээр, 202******* оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр 3,700,000 төгрөгийг *******, хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр 8,000,000 төгрөгийг *******3,2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус цалин барьцаалан зээлж авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 202 оны дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,82,032,0 төгрөг, зээлийн үндсэн хүү 558,96,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******8,98,*******3 төгрөг, нийт *******0,059,926,85 төгрөгийг Б.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* *******наас Б. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******0,059,926,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Б. нь 202 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүрэг болох *******0,059,926,85 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь *******0,059,926,85 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь ******* ******* *******-ийн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******0,059,926,85 төгрөг /арван сая,тавин есөн мянга,есөн зуун хорин зургаан төгрөг, наян таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******75,9 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 87,95 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.гаас 87,95 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ