| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00687/И |
| Дугаар | 103/ШШ2024/00615 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2024/00615
| 2024 оны 0 сарын 2******* өдөр | Дугаар 0*******/ШШ2024/0065 | Улаанбаатар хот |
2024 0 2******* 0*******/ШШ2024/0065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* дугаар *******, ******* *******, ******* ******* *******, *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүгээр *******, , ******* ******* дүгээр холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,90,89*******,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын ТӨХК нь хариуцагч ******* ******* дүгээр холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,90,89*******,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
.Нэхэмжлэгч *******ын ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь ******* ******* дүгээр эй Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх гэрээ байгуулан ажиллаж байна. ******* ******* дүгээр цэцэрлэг нь дээрх гэрээний дагуу 202******* оны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги болох 2,90,89*******,64 төгрөгийг төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг удаа дараа хохироож байна. Иймд ******* ******* дүгээр 2,90,89*******,64 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага ******* дүгээр эй жил бүр эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажилладаг. Гэрээний дагуу манай байгууллага үүргээ биелүүлээд ажиллаж байна, харин ******* дүгээр цэцэрлэг үйлчилгээ авсны төлбөрөө цаг тухайд нь төлөхгүй, 2022 оны 0, 02 дугаар сарын дулаан эрчим хүчний төлбөрийг хугацаандаа биелүүлээгүйн улмаас алданги болох 2,90,89*******.64 төгрөгийн өр үүссэн. Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6 дахь *******т алдангийн талаар зохицуулсан, хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дахь *******т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үлдсэн төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тусгасан. Гэрээний заалтын дагуу манай байгууллагад шаардах эрх үүссэн тул 2022 оны 0, 02 дугаар сарын алданги болох 2,90,89*******.64 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ талаарх санхүүгийн анхан шатны баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Тооцоо нийлсэн актаар дулааны төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэж байгаа боловч, алданги төлөөгүй үлдэгдлийг салгаж тооцоо нийлсэн байгаа. Манай байгууллага 2024 оны 0 дүгээр сараас санхүүгийн шинэчилсэн программтай болсон учраас авлагын товчоо тайлан дээр алдангийн төлбөрийг төлөөгүй гэсэн нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Эднийх ийм өртэй гэдгээ мэдэж байгаа. Төсөвт алданги төлнө гэж тусгагдаагүй учраас төлөхгүй гэдэг гэв.
*******.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага орон нутгийн төсвөөс санхүүждэг төрийн байгууллага. 2022 оны 0, 02 дугаар сарын санхүүжилт хугацаандаа орж ирээгүй, дараа сард нь буюу ******* сард санхүүжилт орж ирэхээр нь дулааны төлбөрөө төлсөн. төлбөрийг алдангитай нь төлөх эрх бидний хувьд байхгүй. эрчим хүчээр хангах тухай гэрээний хувьд манайх тухайн байгууллагатай гэрээ байгуулахгүй бол манайхыг дулаанаар хангахгүй, үйл ажиллагаа зогсох учраас бид гэрээ хийхээс өөр аргагүй байдалд ордог. Энэ өр манай байгууллагын санхүүгийн тайлан балансаар өргүй гэж тусгагдаж явж байгаа. Манай байгууллагаас шалтгаалаагүй. Төрийн сан энэ талаар мэдэж байгаа боловч алдангийг төсөвт суулгаж өгдөггүй, батлагдсан төсвийн хүрээнд гүйлгээ хийдэг гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: ХЗ60766 дугаартай төлбөрийн даалгавар, Тооцооны үлдэгдлийн баталгаанууд, 2022 оны алдангийн тооцоолол, эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээний хуулбар, 2022 оны 02.22-ноос 202******* оны 2 сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэхүүд, 2022 оны ******* дугаар сарын борлуулалтын мэдээ, авлагын товчоо тайлан зэргийг, хариуцагч талаас Боловсролын газрын даргын тушаалын хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
.Нэхэмжлэгч *******ын ТӨХК нь шаардлагын үндэслэлээ: ******* ******* дүгээр эй эрчим хүчээр хангах, эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулсан, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учраас гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-д зааснаар алданги гаргуулна гэж, хариуцагч ******* ******* дүгээр цэцэрлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Төсөвт алданги төлөх мөнгө тусгагдаж ирдэггүй, 202******* оны 2 дугаар сарын *******-ний өдрийн байдлаар тус хоёр байгууллагын хооронд өгч авалцсан бүтээгдэхүүн, түүний төлөлтийг харилцан тулгахад ямар нэгэн өр төлбөр байгаагүй гэж тус тус тодорхойлон маргаж байна.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
а/.Талуудын хооронд 202 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр 2/56 дугаартай эрчим хүчээр хангах, эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулагдаж гэрээгээр хангагч тал хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангахаар, хэрэглэгч тал гэрээний 6 дугаар зүйлийн 6.6, 6.9-д зааснаар хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэхийн дагуу тухайн сарын 5-ны дотор 50 хувийн урьдчилгаа төлж, үлдэгдлийг тухайн сардаа багтаан бүрэн төлөхөөр, хэрэглэгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнг 0,5 хувиар тооцон алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6-8 дугаар тал/
б/.Хангагч байгууллага нь 2022 онд үүссэн алдангийн тооцоолол гэсэн хүснэгтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, 2022 оны 2 сард 28 хоногийн алдангид ,*******9,05,7******* төгрөг, 2022 оны 0******* сард 2 хоногийн алдангид 878,926,5 төгрөг, 2022 оны 04 сард 22 хоногийн алдангид 72,86.76 төгрөг нийт 2,90,89*******,64 төгрөг төлүүлэх шаардлагыг гаргажээ. /хх-ийн 5 дугаар тал/
в/.Талууд өр төлбөрийн үлдэгдлээ хэрэгт авагдсан баримтаар ******* удаа харилцан баталгаажуулсан байх бөгөөд 202******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 2 дугаар сарын *******-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ тулгаж үзэхэд хариуцагч байгууллага өргүй гарсныг, 2024 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 2024 оны ******* дугаар сарын *******-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нийлж үзэхэд 2,90,89*******.64 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлаж, энэхүү өрийн үлдэгдлийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцон 2 байгууллагын нягтлан бодогч гарын үсгээ зурж тэмдэг дарж баталгаажуулсан. /хх-ийн 4, 20 дугаар тал/
г/.Дараагийн баталгаажуулалтыг 2024 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн байдлаар хийж 2,90,89*******.64 төгрөгийн өртэй гарсныг дахин баталгаажуулж нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч, хариуцагч байгууллагын мэргэжилтэн нар гарын үсгээ зурж тэмдэг дарж эцсийн байдлаар баталгаажуулжээ. /хх-ийн 4******* дугаар тал/
д/.Талуудын хооронд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал хариуцагч талд цахилгаан эрчим хүч түгээсэн, хариуцагч тал цахилгаан эрчим хүчийг авч хэрэглэсэн гэдэгт талууд маргаагүй болно.
е/.Эрчим хүчний тухай хууль-ийн ******* дүгээр зүйлийн *******.******* дахь *******т зааснаар эрчим хүч худалдан авагч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж зааснаар хангагч тал төлбөрөө шаардах эрхтэй, хэрэглэгч тал төлбөрөө төлөх үүрэгтэй байна.
ё/.Нэхэмжлэгч *******ын ТӨХК-иас 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 202******* оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацааны нэхэмжлэхүүд, 2022 оны ******* дугаар сарын борлуулалтын мэдээ, 2024 оны авлагын товчоо тайлан зэргийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаас харахад хариуцагч байгууллага нь 2022 оны 0******* сард 2,98,0*******.88 төгрөгийн, 04 сард 72,86.76 төгрөгийн нийт 2,90,89*******.64 төгрөгийн алдангийн өр үүссэн, энэ өр төлбөр нь тайлангийн үлдэгдэл гэсэн *******т 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс байнга тусгагдаж явсан байна. /хх-ийн 27-42, 44-49, 5-5******* дугаар тал/
ж/.Хариуцагч байгууллага нь 2,98,0*******.88 төгрөгийн өр үүссэн гэдэгт маргаагүй, тухайн төлбөрийг төсөвт тусгаж өгөөгүй учраас төлөөгүй гэсэн тайлбарыг гаргадаг. Хариуцагч байгууллага нь төсвийн байгууллага бөгөөд Батлагдсан төсвийн хүрээнд төсвөө зарцуулдаг, төсөвт дээрх төлбөр тусгагдаж ирээгүй учраас төлбөрийг төлөөгүй гэх хариуцагчийн тайлбар нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гэрээгээр тохиролцсон алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
з/.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-д хэрэглэгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнг 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр заасан байх тул дээрх үндэслэл, хуульд зааснаар хариуцагч ******* дүгээр алданги 2,98,0*******.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,524 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6,524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
4.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6, 24******* дугаар зүйлийн 24*******. дэх *******т заасныг баримтлан ******* ******* дүгээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,98,0*******.88 /хоёр сая, нэг зуун ерэн найман мянга, гучин нэгэн төгрөг, наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулж *******ын ТӨХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх *******т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* дүгээр 6,524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь *******т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 4 хоног өнгөрсний дараа 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ