| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00733/И |
| Дугаар | 103/ШШ2024/00618 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2024/00618
| 04 оны 10 сарын 4 өдөр | Дугаар 10*******/ШШ04/006 | ******* хот |
04 10 4 10*******/ШШ04/006
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар *******, *******1 дүгээр ******* 1******* тоотод ******* *******, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр *******, дугаар ******* тоотод ******* *******, холбогдох ажлын хөлс 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 04 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн миний бие нь 04 оны 08 дугаар сарын 5-наас 09 дүгээр сарын 1-ныг хүртэлх хугацаанд 19 хоног Арвижих дэлгүүрт худалдагчаар ажилласан. Анх өдрийн 50,000 төгрөг гэж Б.Цэцэнжаргалтай тохиролцсон ажиллаж эхэлсэн. 19 хоногийн цалин 950,000 төгрөг авсан. 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын -ныг хүртэл 8 хоног ажилласан боловч цалин 400,000 төгрөгийг өгөөгүй. Ажиллаж байх хугацаандаа өр төлбөр гаргаагүй. Ажлын цагийн хуваарь 09- цагийн хооронд 1******* цаг ажиллаж байсан. Цалингаа авна гэхэд нэг хоногийн ажил тасалсан болохоор хувьдсан цалин олгохгүй гэсэн. Иймд миний 8 хоног ажилласан цалин болох 400,000 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цэцэнжаргал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гаас нэхэмжилсэн 400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Цэцэнжаргал нь 400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,*******5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 6,*******5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ