Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0106/З |
Дугаар | 128/ШШ2024/0380 |
Огноо | 2024-04-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0380
2024 04 30 128/ШШ2024/0380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны VII хороолол орчим ******* багцын *******,*******,*******,*******,*******, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим ХЕТ-2013-2 багцын ******* хэсэгчилсэн талбайд тус тус гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.С, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Б, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/717 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Орон сууцны 7 дугаар хороолол" орчим ******* багц "Ё" хэсэгчилсэн талбайд, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/604 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо "Орон сууцны 7 дугаар хороолол орчим ******* багцын "*******, Д,*******,*******,*******” хэсэгчилсэн талбайд, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1040 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Орон сууцны 14 дүгээр хороолол" орчим ХЕТ-2013-2 багцын "*******" хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ******* ХХК-ийг шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгожээ.
2.2. ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш Сүхбаатар дүүрэг "Орон сууцны 7 дугаар хороолол" орчим*******,*******, *******,*******,******* хэсэгчилсэн талбайд хамрагдах нийт 630 нэгж талбарын 500 гаруй нэгж талбартай гэрээлж, үүний 90 орчим хувийг компанийн хөрөнгөөр бүрэн чөлөөлж иргэдийг орон сууцанд оруулж, 1.2 км авто зам, 600 хүүхдийн дунд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 4226 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Мөн Баянзүрх дүүргийн Орон сууцны 14 дүгээр хороолол орчим ХЕТ-2013-2 багцын “*******” хэсэгчилсэн талбайд газар чөлөөлж, орон сууц ашиглалтад орсон.
2.3. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамж, тушаал, гэрээг хүчингүй болгуулах тухай” 06/5399 дугаар албан бичгээр “... ******* ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тухай, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, ******* ХХК хооронд 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай” гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар холбогдох арга хэмжээ авч ирүүлэх”-ийг Нийслэлийн Засаг даргад мэдэгдсэн.
2.4. Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/10 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан 2013 оны А/1040 дугаар захирамж б 2014 оны А/604 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
2.5. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Орон сууцны VII хороолол орчим ******* багцын *******,*******,*******,*******,*******, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим ХЕТ-2013-2 багцын ******* хэсэгчилсэн талбайд тус тус гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн эрхийг цуцалжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “******* XXK нь "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл"-ийн сонгон шалгаруулалтад оролцож, сонгогдон шалгарч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/717 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 11-р хороо "Орон сууцны 7-р хороолол" орчим ******* багц "Ё" хэсэгчилсэн талбайд, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/664 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо "Орон сууцны 7-р хороолол орчим ******* багцын "*******, Д,*******,*******,*******” хэсэгчилсэн талбайд, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 сарын 29-ний өдрийн А/1040 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 14-р хороо "Орон сууцны 14-р хороолол" орчим ХЕТ-2013-2 багцын "*******" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр тус тус сонгогдож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд төслийн удирдах хорооны дарга б Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч баталгаажуулан батламжилж "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч" болсон.
Төсөл хэрэгжүүлснээс хойш нийт 11 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгарснаас хойш бодит, үр дүнтэй нүдэнд ил харагдахуйц үйл ажиллагаануудыг хийсэн. Нийт 50 га орчим төслийн талбайд иргэний өмчлөл, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газруудыг шинээр төлөвлөн төлөвлөлтийн зураг хийж, орон сууц, авто зам, сургууль цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ зэргийг багтаасан иж бүрэн цогцолбор хороолол бий болгохоор зорин ажилласан.
Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг "Орон сууцны 7-р хороолол" орчим "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл"-ийн*******,*******, *******,*******,******* хэсэгчилсэн талбайд хамрагдах нийт 630 нэгж талбарын 500 гаруй нэгж талбартай гэрээлж, үүний 90 орчим хувийг өөрийн хөрөнгөөр бүрэн чөлөөлж иргэдийг орон сууцанд оруулж, Үүний үр дүнд уг чөлөөлөгдсөн төслийн талбайд өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 1.2 км авто зам, 600 хүүхдийн дунд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2520 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулсан ба төслийн талбайд хамрагдах газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран бүрэн шинжилгээний лаборатори бүхий хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, 1454 айлын орон сууцны барилга, 5 давхар үйлчилгээний барилга зэргийг бүрэн ашиглалтад оруулсан байна. 2022, 2023 онуудад 2100 айлын орон сууц, 920 хүүхдийн дунд сургууль, хороолол дундах 2-р ээлжийн 1.5 км урт авто зам зэргийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэхүү ажлыг төслийн блок тус бүрээр авч үзвэл,******* блокт 795 айлын орон сууц, 300 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор, шинжилгээ лаборатори бүхий хэвтэн эмчлүүлэх эмнэлэг зэрэг ашиглалтад орсон. 2022-2023 онд 448 айлын орон сууц ашиглалтад орсон.
Г блокт: 720 айлын орон сууц бүрэн ашиглалтад орсон. 2022-2023 онд 1350 айлын орон сууц ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байсан үүний 50 хувиас илүү нь ашиглалтад орсон, үлдсэн нь 2024 оны 1, 2 дугаар улиралд ашиглалтад орох байх.
Ё блокт 591 айлын орон сууц, 7 давхар үйлчилгээний барилга,*******,******* блокт байрлах 300 хүүхдийн сургууль цэцэрлэг бүрэн ашиглалтад орсон. 2022-2023 онд 640 айлын орон сууцны барилга, 900 хүүхдийн дунд сургууль ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд 640 айлаас 200 гаруй айл нь ашиглалтад бүрэн орсон. 940 хүүхдийн дунд сургуулийн барилга барих гээд ерөнхий төлөвлөгөөнд албан ёсоор тусгагдсан, 2024 онд ажил эхэлнэ.
К блокт 1656 айлын орон сууц, 5 давхар үйлчилгээний барилга бүрэн ашиглалтад орсон. 2022-2023 онд 5 давхар үйлчилгээний барилга барих төлөвлөгөөтэй.
******* блокт 210 айлын орон сууцны барилга бүрэн ашиглалтад орсон. 2022-2023 онд үйлчилгээний барилга, 6 давхар 30 айлын пентхаус барих төлөвлөгөөтэй.
Барьж гүйцэтгэсэн барилгыг ашиглалтад оруулсан он бүрээр авч үзвэл, 2014 онд 288, 2015 онд 936, 300 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 2016 онд 216, 2017 онд 720, 2021 онд 300 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 2022 онд 360 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололд төслийн талбайд барилга баригдсан.
Газар чөлөөлөлтийн мэдээг блок тус бүрээр авч үзвэл,******* блокт 164 нэгж талбараас 143,******* блокт 142 нэгж талбараас 105,******* блокт 158 нэгж талбараас 140,******* блокт 89 нэгж талбараас 75, ******* блокт 76 нэгж талбараас 40 нэгж талбартай гэрээлэн, газрыг чөлөөлсөн. Манай компани төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш орон сууцны бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг тооцолгүйгээр зөвхөн газар чөлөөлөлтөд 35 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дугаар захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 2013 оны А/1040 дугаар захирамж б 2014 оны А/604 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Цуцлах үндэслэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх батламжтай холбоотой биш буюу төсөл хэрэгжүүлэх батламжтай ямар ч холбоогүй.
Захирамжид Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар хороололд 10,000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн Б заалтыг б Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан*******эр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэжээ.
Мөн Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/10 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 2013 оны А/1040 дугаар захирамж б 2014 оны А/604 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахдаа үндэслэсэн үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай 06/5399 дүгээр албан бичгээр "******* ХХК-ийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тухай, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “*******” ХХК-ийн нарын 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан «Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан "төсөл хэрэгжүүлэгч, захиалагч 1 энэхүү гэрээнд заасан, биелүүлэх ёстой байсан тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг баримтлан холбогдох арга хэмжээг авч үр дүнг ирүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандсан, Барилга хот байгуулалтын яамны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 3/2376 дугаар албан бичиг, тус албан бичгээр Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10,000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах гэрээний 3.1, 3.12.1-3.12.5 дахь, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1 дэх заалтыг баримтлан гэрээг дуусгавар болсон тухай тайлбарыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн.
Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны орон сууцны 7 дугаар хороололд *******, Д хэсэгчилсэн талбайд “*******” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай 03/6/700 дугаар албан бичиг ирүүлснийг үндэслэжээ.*******эвч эдгээр үндэслэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэлд огт хамааралгүй юм. Учир нь манай компани нь сонгон шалгаруулалтаар орж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.
Тус 2010 оны гэрээг үндэслэж манай компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгараагүй юм. Мөн төсөл хэрэгжүүлэх эрхтэй ямар ч холбоогүй Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн саналаар, түүнчлэн 2010 оны гэрээний нэг тал гэх Барилга, хот байгуулалтын яам нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээг дуусгавар болсон гэх тайлбарыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Тухайн 2010 онд байгуулагдсан гэрээг Барилга, хот байгуулалтын яам Хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа боловч Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ биш юм.
Мөн тус Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, ******* ХХК-ийн хооронд 2010 онд байгуулагдсан гэрээний харилцаанаас үүссэн маргааныг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх тусдаа асуудал болно. Өөрөөр хэлбэл, гэрээ б төсөл хэрэгжүүлэх батламж хоёр тус тусдаа бие даасан өөр хууль, журмаар зохицуулагддаг, маргааны төрөл нь хүртэл өөр хоёр харилцаа билээ.*******этэл нэг зүйл мэтээр өөрсдийн үзэмжээр дураараа тайлбарлаж, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах ямар ч үндэслэл бүрдээгүй байхад хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлан "*******" ХХК б хэдэн зуун иргэнийг хохироосон, маш их хэмжээний үнийн дүнгийн хохирол, үр дагаварт хүргэсэн захирамж гаргасан байна.
"*******" ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/255 дугаартай гомдлыг Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/6747 дугаар албан бичгээр гомдлыг эс зөвшөөрч шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн захирамжийг гаргасан гэж тайлбарлалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. 2010 онд байгуулсан гэрээнд *******, Д,*******,******* блокийн талаарх асуудал огт яригдаагүй. Албан бичигт 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/717 дугаартай захирамжийн төсөл хэрэгжүүлэхээр******* блокийн талаарх асуудал яригдсан. 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дамжуулан зээлдүүлэх гэрээний асуудлыг дурдаад энэ асуудлыг шалгаж байгаа 50 сая ам долларын асуудал байгаа. Үүнтэй холбогдуулж залилан мэхэлж зээлийн санхүүжилтийг авсан талаар үйл баримт тогтоогдож байна. Иймд 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16б хэсэгт зааснаар гэрээг цуцалж арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлтээ бичсэн.
Гэтэл хэргийн материалд Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан Хяналтын хорооны саналын үндэслэл болгосон 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахдаа үндэслэл болгосон 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ гэж байхгүй. Мөн үндэслэл болгосон Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрийн дураар албан бичиг хүргүүлсэн.
Авлигатай тэмцэх газрын албан бичигт “2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Дамжуулан зээлдүүлэх гэрээ, Хөгжлийн банкны хэрэг” гэж байгаа. Тухайн үеийн албан бичиг нь “энэ төслийг санхүүжүүлэхэд авсан Дамжуулан зээлдүүлэх гэрээтэй холбоотой асуудал шалгагдаж байсан. Үүнтэй холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаагаар ийм зүйл тогтоогдож байна” гэдгийг Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн боловч тухайн Дамжуулан зээлдүүлэх гэрээтэй холбоотой хэрэг нь эрүүгийн шүүх рүү шилжээгүй, яллагдагчаар татаагүй, тус хэрэг нь Авлигатай тэмцэх газарт хэргийг “хамааралгүй гэж үзээд” хаасан.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэсэн, хэрэг нь Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой” мэтээр тайлбарлаж тус шүүхээс шийдвэрлэсэн байдаг. Хөгжлийн банкны хэрэг нь энэ төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Мөн Дамжуулан зээлдүүлэх гэрээтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан асуудлын хувьд “гэмт хэрэг биш” гэж үзээд дууссан асуудал. Барилга, хот байгуулалтын яамнаас Хамтран ажиллах гэрээ цуцлагдсан гэх тайлбарыг өгсөн. Дамжуулан зээлдүүлэх гэрээний хугацаа 2029 онд дуусах буюу төсөл нь хэрэгжиж байгаа учраас гэмт хэрэг биш гэж үзээд хэргийг хаасан, Авлигатай тэмцэх газарт шалгагдаагүй. Үүнийг Нийслэлийн прокурорын газраас б Баянзүрх дүүргийн Тамгын газрын албан бичгээр тус тус нотлогдоно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт 84 иргэнд холбогдох Хөгжлийн банкны хэргийн дугаар нь давхцаж байгаа. Тэгэхээр Дамжуулан зээлүүлэх гэрээтэй холбоотой хэрэг нь шүүх рүү шилжээгүй, яллагдагчаар татагдаагүй. Татагдаагүй болох нь прокурорын байгууллагаас шүүх рүү явуулсан албан бичгээр нотлогддог. Тиймээс Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичигт дурдсан үйлдэл нь “гэмт хэрэг биш” гэж үзээд хаагдсан байхад гэм буруутай гэдэг нь тогтоогдсон мэтээр тайлбарлаж захирамж гаргасан нь үндэслэлгүй.
Мөн захирамж нь бодит нөхцөлд байдалд биелэгдэх боломжгүй, төсөл хэрэгжсэний үр дүнд орон сууцтай болсон, орон сууц хүлээж буй иргэдийн оролцоог хангаж, тайлбар санал аваагүй. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалснаар цаашид гарах үр дагавар, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлоогүй. Төслийн хүрээнд үүссэн нийтийн эрх ашиг сонирхол, иргэдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг хэрхэн хангах, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж, зорилго хэрхэн биелэгдэх зэргийг харгалзан үзэж үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан процесс ажиллагаанууд хийгдээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 252 дугаар журамд нэмэлт оруулсан заалт байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заахаар хуульчилсан. Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хэлнэ гэж заасны дагуу хууль бус захиргааны акт байна гэж үзсэн.
Бидний гомдсон шалтгаан нь Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэсэн, мөн Хяналтын хорооны нэг үндэслэл нь Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээ биш, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ гэж шийдвэрт тусгасан атлаа Нийслэлийн Засаг даргын захирамж гарахдаа 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ гэж тусгасан. Эдгээр гэрээнүүдийг шүүх өөрийн санаачлагчаар б нэхэмжлэгч талын хүсэлтээр холбогдох байгууллагуудаас гаргуулж авъя гэсэн боловч Нийслэлийн Засаг даргын захирамждаа үндэслэл болгож байгаа гэрээ нь байхгүй, 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ийм гэрээ байгуулагдаагүй. Тиймээс Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь хууль бус учраас энэ нь анхнаасаа хууль бус байсан.
2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1289 дугаартай захирамжийг гаргахдаа*******эр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн. Уг заалт нь юу гэхээр бүтээн байгуулалтын ажлаа хийгээгүйтэй холбоотой юм. Барилгын ажлын зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дотор ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд хяналтын хорооны саналыг үндэслэн цуцална гэжээ. Үүнийг хариуцагчаас шууд үгүйсгэж байна. 2010 оны 07 дугаартай 15-ны өдрийн гэрээний 16.1б хэсгийг үндэслэн захирамж гаргасан. Тус гэрээний хуулбар хавтаст хэрэгт байгаа бөгөөд гурван талт гэрээ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга, “*******” ХХК, Барилга, хот байгуулалтын яаманд уг гэрээ нь байхгүй. Тиймээс гэрээг байгуулсан гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас уг баримтыг нотлох баримтаас хасаж өгөхийг хүсэж байгаа. Авлигатай тэмцэх газрын бичгийг үндэслэн хяналтын хороо хуралдсан.*******этэл тухайн үед Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаагүй. Үүнтэй холбогдуулж, тухайн албан бичигт дурдагдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсэхгүйгээр дууссан. Албан бичигт дурдсан мөрдөн шалгах ажиллагаа нь энэхүү захирамжтай холбоотой асуудал биш гэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын бичгээр нотлогдож байгаа. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг нь захирамжийг цуцлах болсон үндэслэлд заасан Хөгжлийн банкны хэрэгтэй хамааралгүй. Хөгжлийн банкны зээлийн санхүүжилт нь гэр хорооллыг дахин барилгажуулах төсөлтэй хамааралгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэж заасан зарчим байгаа. Тухайн шалгагдаж гэм буруутай нь тогтоогдоогүй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн” гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “2014 оны гэр хорооллын дахин төслийн удирдах хорооны 30 дугаар тогтоолоор төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсныг дэмжих тухай тогтоол гарсан. Уг тогтоолоор Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, орон сууцны 7-р хороолол *******, Д,*******,*******,******* хэсэгчилсэн талбайд "*******" ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарахыг дэмжсэн тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/604 дугаар захирамжаар "*******" ХХК-ийн *******, Д,*******,*******,******* хэсэгчилсэн талбайд "*******" ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан байдаг. 2014 оноос хойш төслийн үйл ажиллагаа явагдсан, нэхэмжлэгчийн ярьж байгаа төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай бид маргахгүй.
Улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 06/5399 дугаартай албан бичиг ирж, уг бичгээр "*******" ХХК нь улсад 50 сая ам.долларын хөрөнгө завшиж, төрд их хэмжээний хохирол учруулсан байна. Орон сууцны 7 дугаар хороололд хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаатай холбоотой. Иймд холбогдох эрхийг цуцалж, гэрээг хүчингүй болгох тухай албан бичгийг манайд ирүүлсэн.*******эр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хуульд заасан хяналтын хороо нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах талаарх саналаа Нийслэлийн Засаг даргад хүргүүлдэг. Саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас цуцлах эсэх шийдвэрийг гаргадаг. Хяналтын хорооны гишүүд уг асуудлыг авч хэлэлцээд 2022 оны 0210 дугаар хурлын шийдвэрээр "*******" ХХК-д олгосон орон сууцны 7 дугаар хороолол орчмын *******,*******,*******,******* хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Нийслэлийн Засаг даргаас үүнийг нь үндэслэж маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дугаар захирамжийг гаргаж, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Цуцлахдаа Нийслэлийн Засаг даргаас өөрт олгогдсон эрх хэмжээ болох Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт юм. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь тус компанийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* багцын *******,*******,*******,*******,******* талбайд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол орчим ХЕТ-2013-2 багцын ******* талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1289 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж, доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дүгээр захирамжаар 1) “Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан*******эр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2”, 2) “Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16.1 дэх хэсгийн б заалт”-ыг үндэслээд 3) Хяналтын хорооны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02/10 дугаар шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 09, 10, 11, 12 дугаар хороо “Орон сууцны 7 дугаар хороолол” орчим ******* багцын "*******,*******,*******,*******,*******”, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “14 дүгээр хороолол" орчим ХЕТ-2013-2 багцын "*******" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан 2013 оны А/717, А/1040, 2014 оны А/604 дүгээр захирамжуудыг хүчингүй болгожээ.
1. Маргаан бүхий захирамжийн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан /2021 оны 252 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/*******эр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь заалтаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан үндэслэлийн талаар.
1.1. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь заалт нь “төсөл хэрэгжүүлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажлын зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах” зохицуулалт байх бөгөөд хариуцагч шийдвэр гаргахдаа төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн хувьд энэ үндэслэлийг тогтоосон гэж захирамжийн үндэслэлээ тайлбарлаагүйн дээр төсөл хэрэгжүүлэгчийн бүтээн байгуулсан ажлыг үгүйсгэж маргаагүй болно. Мөн ийм үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
1.2. Маргаан бүхий актаар цуцлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг тус компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбайгаар хийгдсэн шалгаруулалтад оролцож[1] авсан, тухайлбал Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/717 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Орон сууцны 7 дугаар хороолол" орчим ******* багц "Ё" хэсэгчилсэн талбайд, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/604 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо "Орон сууцны 7 дугаар хороолол орчим ******* багцын "*******, Д,*******,*******,*******” хэсэгчилсэн талбайд, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1040 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Орон сууцны 14 дүгээр хороолол" орчим ХЕТ-2013-2 багцын "*******" хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ******* ХХК-ийг шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгожээ.
Дээрх талбайдаас Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо "Орон сууцны 7 дугаар хороолол орчим ******* багцын "Д” хэсэгчилсэн талбайн эрхийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/752 дугаар захирамжаар цуцалсан нь энэ хэрэгт хамааралгүй буюу талууд маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
1.3. Уг төслүүдийн хүрээнд төслийн нэгж талбайдад газар чөлөөлөх, орон сууцны б нийтийн барилга байгууламж барих, зам талбай хийх ажлууд хийгдсэнтэй хариуцагч маргаагүй, тодруулбал,
1/ Төсөл хэрэгжүүлэгч нь Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо "Орон сууцны 7 дугаар хороолол орчим” ******* багцын Й талбайд 164 нэгж талбараас 143,******* талбайд 142 нэгж талбараас 105,******* талбайд 158 нэгж талбараас 140,******* талбайд 89 нэгж талбараас 75, ******* талбайд 76 нэгж талбараас 40 нэгж талбар бүхий иргэдийн өмчилсөн газрыг өөрийн 35 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр чөлөөлж,
2/ Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын актаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд орон сууцны 7 дугаар хороололд:
-******* талбайн 144 айлын 507, 508 дугаар байрыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2014/893 тоот актаар,
- Й талбайн 72 айлын орон сууцны байрыг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2015/288 тоот актаар,
- К талбайн 396 айлын 509, 510, 511 дүгээр байрыг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2015/421 тоот актаар,
- Й талбайн 720 айлын 501, 502, 503, 504, 505, 506 дугаар байрыг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2015/643 тоот актаар,
- Г талбайн 360 айлын 514, 515, 517 дугаар байрыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/628 тоот актаар,
- Г талбайн 216 айлын 516, 518 дугаар байрыг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2017/103 тоот актаар,
- Ё талбайн 216 айлын 520, 521 дүгээр байрыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн БА-127/2022 тоот актаар,
- Ё талбайд 144 айлын 522 дугаар байрыг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн БА-068/2023 тоот актаар байнгын ашиглалтад улсын комисс хүлээж авч ашиглалтад оруулсан нь ийнхүү хэрэгт авагдсан улсын комиссын актуудаар[2] тогтоогдож байна.
3/ Түүнчлэн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчийн чөлөөлсөн талбайд өөр этгээдтэй хамтран хэрэгжүүлж баригдсан зарим барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн талаар Орон сууцны бодлогын газарт хүргүүлсэн төсөл хэрэгжүүлэгчийн тайланд[3] дурдагдсан. Үүнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 7 дугаар хорооллын хэсэгчилсэн талбайд,
- 2016 онд******* талбайд С ХХК-тай хамтран барьж ашиглалтад оруулсан Сөүлийн эмнэлгийн шинжилгээний лаборатори, хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн барилга,
- 2018 онд******* талбайд Э ХХК-ийн барьсан 216 айлын орон сууцны 1 блок барилга,
- 2018 онд******* талбайд*******эрэлтжин ХХК-ийн барьсан 231 айлын орон сууцны 1 блок барилга,
- 2019 онд ******* талбайд иргэн н.Сгын барьсан 110 айлын оон сууцны барилга,
- 2021 онд ******* талбайд баригдсан 100 айлын орон сууцны барилга,
- 2021 онд******* талбайд баригдсан 75 айлын орон сууцны барилга,
- 2022 онд******* талбайд С ХХК-ийн барьсан 75 айлын орон сууцны барилга,
- 2023 онд******* талбайд баригдсан 64 айлын орон сууцны барилга,
- 2023 онд******* талбайд Ж ХХК-ийн барьсан 144 айлын орон сууцны барилга,
- 2023 онд******* талбайд*******эрэлтжин ХХК-ийн барьсан 80 айлын орон сууцны барилга,
- 2023 онд ******* талбайд иргэн н.Оын барьсан 30 айлын орон сууцны барилга тус тус баригдсан.
- Мөн 2023 онд******* талбайд П бьюлдинг ХХК-ийн барьсан 285 айлын орон сууцны 2 блок барилга улсын комиссын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БА-180/2023 тоот дүгнэлтээр,
- 2019 онд******* талбайд А ХХК-ийн барьсан 720 айлын орон сууцны 3 блок барилгаас 359 айлын орон сууцны барилгыг улсын комиссын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/62 дугаартай дүгнэлтээр,
- 2022 онд******* хэсэгчилсэн талбайд С ХХК-ийн барьсан баригдсан 174 айлын орон сууцны барилга улсын комиссын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн БА-162/2022 тоот дүгнэлтээр,
- 2022 оны*******эрэлтжин ХХК-ийн барьсан 79 айлын орон сууцны барилга улсын комиссын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн БА-164/2022 дугаартай дүгнэлтээр[4] ашиглалтад орсон.
4/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд*******,*******,******* талбайд чөлөөлсөн газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ******* ХХК-ийн барьсан 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга улсын комиссын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 51/2014 дугаартай актаар, 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга улсын комиссын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Ба-086/2022 дугаартай дүгнэлтээр[5] тус тус ашиглалтад хүлээж авсан.
5/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд чөлөөлсөн талбайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Б ХХК 2018 онд 1.5 км 4 эгнээ хатуу хучилттай авто замыг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/2019 актаар[6] ашиглалтад хүлээлгэж өгсөн.
6/ Мөн төслийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны ******* хэсэгчилсэн талбайд:
- 2021 онд Т хотхоны 400 айлын орон сууц,
- 2021 онд Цагаан хуаран хотхоны 525 айлын орон сууц,
- Аман хуур 2 хотхоны 72 айлын орон сууцны барилга баригдсан.
- Мөн 150 айлын орон сууцны барилгыг улсын комиссын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БА-295/2022 дугаартай дүгнэлтээр[7]
- 180 айлын орон сууцны барилгыг улсын комиссын 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн БА-043/2023 дугаартай дүгнэлтээр[8] ашиглалтад авсан.
1.4. Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн хот байгуулалтын мэдээллийн сангийн зураг, нэхэмжлэгчийн ирүүлсэн агаарын зурагт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "*******,*******,*******,*******,*******” талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ******* талбайд төлөвлөгдсөн талбай б барилгажсан хэсэг тодорхой тусгагдсан.
1.5. Орон сууцны бодлогын газраас ирүүлсэн тайлбарт тусгагдсан Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны газар өмчлөгч, эзэмшигчтэй газар чөлөөлөх, нөхөн төлбөр олгох, орон сууц захиалахтай холбоотой 2 талт гэрээг төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн хамаарал бүхий Б******* ХХК-иар хийснийг хариуцагч маргаан бүхий захирамжийн үндэслэлд буюу төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан үндэслэлд хамааруулаагүй, мөн ийнхүү хамааруулж төсөл хэрэгжүүлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Ийнхүү төсөл хэрэгжүүлэгч төслийн талбай дахь иргэдийн өмчилсөн нэгж талбаруудыг өөрийн хөрөнгөөр чөлөөлсөн, улмаар орон сууцны б нийтийн барилга байгууламж баригдсан, улсын комисст хүлээлгэж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан улсын комиссын актууд, Орон сууцны бодлогын газарт хүргүүлсэн төсөл хэрэгжүүлэгчийн тайлан, бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул маргаан бүхий захирамжийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь заалтаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан үндэслэл үгүйсгэгдэж байна.
2. Захирамжийн “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 16.1 дэх хэсгийн б заалтаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан үндэслэлийн талаар.
2.1. Юуны өмнө Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, “*******” ХХК хооронд 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан уг гэрээг маргаан бүхий захирамжид “2010 оны 7 дугаар сарын 15-ны” хэмээн сарыг буруу бичигдсэнийг тэмдэглээд, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай энэхүү гэрээг гэрээний талуудаас б архивын байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар гаргуулахаар шүүх шаардсан боловч тэдгээрт уг гэрээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар байхгүй, хариуцагчаас зөвхөн хуулбар хувиар гаргаж өгсөн, хариуцагч шийдвэр гаргахдаа энэхүү хуулбар хувийг ашигласан талаар тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй.
2.2.*******эрээний нэг тал болох Барилга, хот байгуулалтын яам 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3/2376 тоот албан бичгээр “гэрээ 2015 онд дуусгавар болсон”-ыг Авлигатай тэмцэх газарт илэрхийлсэн байдаг.
Иймд шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхдээ “уг гэрээний заалтыг барьж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдсэн” эрүүгийн хэрэг мөрдөх чиг үүргийн байгууллагын албан бичгийг үндэслэсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хууль б зарчимд нийцсэн эсэхэд л чиглэлээ.
2.3. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/717, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1040, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/604 дугаар захирамжаар тус компанид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг олгож төсөл хэрэгжүүлэгчээр батламжлахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 3/31, 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар явагдсан сонгон шалгаруулалтын дүнгээр*******эр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны “дэмжсэн” саналын дагуу шийдвэрлэсэн байдаг.
2.4. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 1741000380228 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэгт ******* ХХК яллагдагчаар татагдаагүй[9], түүнчлэн одоо ******* ХХК-ийг яллагдагчаар татсан ажиллагааны хэрэг байхгүйг тус газар 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06/3064 тоот албан бичгээр тодорхойлсон байх тул[10] Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/5399 дугаартай “Захирамж, тушаал, гэрээг хүчингүй болгуулах” тухай албан бичгийг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан чиг үүргийн хүрээнд гаргасан эрх зүйн акт гэж үзэх боломжгүй байна.
3. Захирамжийн Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/10 дугаартай шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан үндэслэлийн тухайд.
3.1.*******эр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Хяналтын хороо Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай” 06/5399 дугаар албан бичигт дурдсан асуудлыг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд төсөл хэрэгжүүлэгч “*******” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Орон сууцны 7 дугаар хороолол, ******* багцын *******,*******,*******,*******,*******, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол ХЕТ-2013-2 багцын ******* хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр 02/10 дугаартай шийдвэр гаргажээ.
3.2. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай” 06/5399 дугаар албан бичгээр ******* ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тухай, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, “*******” ХХК хооронд 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 10000 айлын орон сууцны хороолол барьж байгуулах тухай гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан "төсөл хэрэгжүүлэгч, захиалагч (i) (энэхүү гэрээнд заасан, биелүүлэх ёстой байсан үүргээ биелүүлээгүй) тохиолдолд гэрээг цуцлахаар заасан байх тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг баримтлан холбогдох арга хэмжээ авч ирүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад хандсан.
3.3. Дээр дурдсанаар энэхүү гэрээний нэг тал болох Барилга, хот байгуулалтын яам 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3/2376 тоот албан бичгээр “гэрээ 2015 онд дуусгавар болсон”-ыг Авлигатай тэмцэх газарт илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал төрийн захиргааны төв байгууллага гэрээ дуусгавар болсон талаар илэрхийлсээр байтал уг гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдсэн албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан нь бодит нөхцөл байдалд тохироогүй байна.
3.4. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан*******эр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар нутгийн захиргааны байгууллага, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллөөс бүрддэг Хяналтын хороо нь төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол саналыг хэлэлцэх, газар чөлөөлөлтийн нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
3.5. Хяналтын хорооны шийдвэрээс үзвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн уг албан бичгээр ирүүлсэн мэдэгдлээс өөрөөр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл, төслийн хэрэгжилттэй холбоотой аливаа гомдлыг хэлэлцээгүй байдаг.
3.6. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журамд зааснаар төсөл нь бэлтгэл, төлөвлөлтийн б шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлж дуусгах үе шатаас бүрдэх ба төслийн аль талбайг хэдэн хувьтай хэрхэн чөлөөлсөн, аль талбай барилгажсан буюу ашиглалтад хүлээлгэж өгсөн, аль талбай барилгажиж буй, аль талбай барилгажаагүй талаар Хяналтын хороо судлаагүй, хэлэлцээгүй байх тул Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/10 дугаартай шийдвэр үндэслэл бүхий гараагүй байна.
Иймд Хяналтын хорооны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/10 дугаартай шийдвэрийн дагуу үндэслэлт байдлыг шалгалгүйгээр, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөл байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүйгээс төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь хууль бус болжээ.
Учир нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, түүнийг үнэлэх үүрэгтэйг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т тодорхой заасан, хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь хууль бус гарч, нэхэмжлэгчийн болоод тухайн төслийн бусад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагавар үүсгэхүйц болжээ.
Хоёр. Хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө тухайн асуудлыг хариуцсан нэгжээрээ дамжуулан буюу Орон сууцны бодлогын газраас 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 01/1036 тоотоор Хяналтын хорооны хурлын товыг, тайлбар хийх боломжтойг, 2022 оны 8 дугаар сарын 30-нд 01/1078 тоотоор Хяналтын хорооны шийдвэрийг хүргүүлсэн байх тул сонсох ажиллагаа хийсэн, 2022 оны 10 дугаар сарын 07-нд 01/1268 тоотоор захирамжийг хүргүүлсэн байх тул шийдвэрийг танилцуулах, гомдол гаргах эрхээр хангах ажиллагааг хийсэн гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 11-14, 130, 4 дүгээр хавтас 50-250, 5 дугаар хавтсын 1-250, 6 дугаар хавтсын 1-48, 55-224 дүгээр хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 22-42 дугаар хуудас, 3 дугаар хавтсын 24-32, 78-119 дүгээр хуудас дугаар хуудас
[3] Хэргийн 2 дугаар хавтсын 25, 26-32 дугаар хуудас
[4] Хэргийн 3 дугаар хавтсын 20-23, 164-166, 199-201, 234-236 дугаар хуудас
[5] Хэргийн 2 дугаар хавтсын 106-113, 118-122 дугаар хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 101-104 дүгээр хуудас
[7] Хэргийн 3 дугаар хавтсын 36-45 дугаар хуудас
[8] Хэргийн 3 дугаар хавтсын 120-129 дүгээр хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 187 дугаар хуудас
[10] Хэргийн 2 дугаар хавтсын 62 дугаар хуудас