| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00724/И |
| Дугаар | 103/ШШ2024/00625 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2024/00625
| 202 оны *******0 сарын 25 өдөр | Дугаар *******0/ШШ202/00625 | Улаанбаатар хот |
202 *******0 25 *******0/ШШ202/00625
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* , *******5 , холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол *******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны *******0 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* Газар нь Б. холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол *******0,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* Газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Батзориг нь 202 оны *******2 сарын 2-ны шөнийн ******* цагийн орчимд ******* ******* 5 ны нутаг дэвсгэр , гэрт хохирогч хамт архи ууж байх явцдаа түүний толгойн орой хэсэгт галын хайчаар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, ******* ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 сарын 26-ны өдрийн 202/ШЦТ/ тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Хохирогч нь ******* ******* эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж үзүүлэн *******0,000 төгрөгийн үйлчилгээ авсан. Иймд эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол *******0,000 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батзориг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* Газараас нэхэмжилсэн *******0,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Батзориг нь *******0,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 зүйлийн *******2.*******, 7 зүйлийн 7.*******, 7.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол *******0,000 төгрөг /нэг зуун,наян мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.*******. дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлөх 6,050 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, ,025 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ