| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00643/И |
| Дугаар | 103/ШШ2024/00634 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00634
| 2024 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 10/ШШ2024/0064 | ******* хот |
202 10 29 10/ШШ2024/0064
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* , нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , холбогдох хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэх гэрээний үүрэгт 126,846,818 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 ******* сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч холбогдуулан хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэх гэрээний үүрэгт 126,846,818 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани Уул уурхай нүүрс олборлолтын зарласан Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох БНХ20201072 тай тендер шалгаруулалтад орж тэнцсэн. Улмаар 202 оны 12 сарын 14-ний өдөр ХК-тай БНХК/20201072/ 2/12-10 Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр манай компани 195,171,620 төгрөгийн барааг нийлүүлэхээр тохиролцон тухайн гэрээнд заасан үнийн дүн бүхий барааг 2024 оны 01 ******* сарын 29-ний өдөр бүрэн хүлээлгэн өгч тооцоо нийлсэн акт үйлдэн гэрээгээ дүгнэж дуусгасан. Гэвч ХК нь өнөөдрийг болтол гэрээний үлдэгдэл төлбөр болох 111,171,620 төгрөгийг өгөхгүй манай компанийг хохироож байна. Манай компанийн зүгээс 2024 оны 04 ******* сарын 04-ний өдрөөс эхлэн гэрээний ерөнхий нөхцлийн 4.1-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийн үнийн дүнд хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор заасны дагуу 2024 оны 08 сарын 22-ны өдрийг хүртэл 141 хоногт алданги тооцож байгаа ба алданги 15,675,198,42 төгрөг нийт 126,846,818 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Учир нь бидний зүгээс үлдэгдэл мөнгө болон алдангийн тапаар удаа дараа нэхэмжилсэн боловч хариу өгөхгүй мөнгийг маань ч өгөхгүй жижиг компанийг хохироосоор ирлээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэх гэрээний үүргийн биөлэлтэд үндсэн төлбөр 111,171,620 төгрөг, алданги 15,675,198.42 төгрөг, нийт 126,846,818 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэхээр 202 оны 12 сарын 14-ний өдөр БНХК/20201072/2/12-1 тай тендерийн гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд ХК нь тус компанийн нэхэмжилсэн үндсэн төлбөр болох 111,171,620 төгрөгийг 2024.09.1-ны өдөр 61,171,620 төгрөгөөр, 2024.09.24-ний өдөр 25,000,000 төгрөгөөр, 2024.09.27-ны өдөр 25,000,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулсан. Хэдийгээр ХК нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй ч энэ нь дан ХК-ийн буруугаас шалтгаалаагүй. Нүүрсний үнийг төрөөс өртгөөс доогуур буюу алдагдалтай хэмжээнд тогтоож байгаагаас компанийн хуримтлагдсан өр төлбөр 25.7 тэрбум төгрөгт хүрч мөнгөн урсгалын ихээхэн дутагдалтай ажиллаж байна. Тус хямдралтай үйлдвэрлэсэн эрчим хүчийг МУ-ын айл, өрх, аж ахуй нэгж бүгд жигд хүртэж байдаг. Нөхцөл байдал хүнд байгаа ч өр төлбөрийг өөрийн бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн төлбөрийг барагдуулсан тул алданги 15,675,198.42 төгрөгөөсөө татгалзаж өгөхийг Х хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.
.Талуудаас шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ХК нь үндсэн төлбөр болох 111,171,620 төгрөгийг 2024 оны 09 ******* сарын 1-наас 27-ны өдрийн хооронд төлж барагдуулсан. ХХК нь алдангийн төлбөр болох 15,675,198,42 төгрөгийн 50 хувь буюу 7,87,599 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ХК нь үлдэх 50 хувь буюу 7,87,599 төгрөгийг 2024 оны 11 ******* сардаа багтаан төлж барагдуулахаар эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа 7,87,599 төгрөгөөр багасгаж, хариуцагч ХК нь үлдэх 119,009,219 төгрөгөөс 111,171,620 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан, үлдсэн 7,87,599 төгрөгийг 2024 оны 11 ******* сард багтаан төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5 дахь зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. нэхэмжлэлтэй, холбогдох хөдөлмөр хамгааллын хэрэгсэл нийлүүлэх гэрээний үүрэгт 126,846,818 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 7,87,599 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 119,009,219 төгрөгөөс 111,171,620 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан, үлдсэн 7,87,599 төгрөгийг 2024 оны 11 ******* сард багтаан төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 119,009,219 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 752,996 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгч Х олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ