Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2024/00443

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, Дорноговь аймаг Сайншанд сум, * дугаар баг, ** тоотод оршин суух, Б овогт Р М нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Л нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Мэдээлэл сүлжээ харилцаа холбоо компанид 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кабельчинаар ажиллаж байсан. Энэ хугацааны тушаал зөрүүтэй гарснаас болж ажилласан жил тогтоох боломжгүй байгаа юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоож тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, мэдээлэл холбооны сүлжээ ХХК Дорноговь аймгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай тодорхойлолт /хх-5/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 416 дугаартай тодорхойлолт /хх-6/, Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, МЦХ ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай тушаалын хуулбар /хх-9-10/, Дорноговь аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 281 дугаартай хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа /хх-11-13/, МЦХ ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 2000 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар /хх-14/, МЦХ ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хх-15/, МЦХ ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай албан тушаал дэвшүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар /хх-16/, мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК Дорноговь аймгийн газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 38 дугаартай тушаалын хуулбар /хх-17/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-18/, гэрч Д.Э, Х.Б нарын тодорхойлолт /хх-19, 26/, баримт бичгүүд /хх-20-25, 27-36/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: Д.Э, Х.Б нараас гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Нэхэмжлэгч Р.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.М нь Дорноговь аймгийн Мэдээлэл сүлжээ харилцаа холбоо компанид 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кабельчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.М Дорноговь аймгийн Мэдээлэл сүлжээ харилцаа холбоо компанид 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кабельчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Нэхэмжлэгч Р.М ...Дорноговь аймгийн Мэдээлэл сүлжээ харилцаа холбоо компанид 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кабельчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Р.М...Миний бие Дорноговь аймгийн Мэдээлэл сүлжээ харилцаа холбоо компанид 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кабельчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, мэдээлэл холбооны сүлжээ ХХК Дорноговь аймгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай тодорхойлолт /хх-5/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 416 дугаартай тодорхойлолт /хх-6/, Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, МЦХ ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай тушаалын хуулбар /хх-9-10/, Дорноговь аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 281 дугаартай хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа /хх-11-13/, МЦХ ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 2000 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар /хх-14/, МЦХ ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хх-15/, МЦХ ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай албан тушаал дэвшүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар /хх-16/, мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК Дорноговь аймгийн газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 38 дугаартай тушаалын хуулбар /хх-17/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-18/, гэрч Д.Э, Х.Б нарын тодорхойлолт /хх-19, 26/, баримт бичгүүд /хх-20-25, 27-36/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Р.М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Р М Дорноговь аймгийн Мэдээлэл сүлжээ харилцаа холбоо компанид 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кабельчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ