| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00486/И |
| Дугаар | 136/ШШ2024/00444 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 136/ШШ2024/00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймаг Сайншанд сум, * дугаар баг, Мааньзавын *** тоотод оршин суух, Ховогт С А нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Г нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа бригадад 1986 оноос 1994 он хүртэл малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 88 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар /хх-8-9/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тушаалын хуулбар /хх-10-11/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 350 дугаартай тодорхойлолт /хх-12/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-13-14/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-16/, гэрч Б.М Я.П нарын тодорхойлолт /хх-17, 21/, баримт бичгүүд /хх-18-20, 22-25/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Б.М, Я.П нараас гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Нэхэмжлэгч С.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа бригадад 1986 оноос 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.А Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа бригадад 1986 оноос 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
-Нэхэмжлэгч С.А ...Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа бригадад 1986 оноос 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч С.А...Миний бие Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа бригадад 1986 оноос 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 88 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар /хх-8-9/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тушаалын хуулбар /хх-10-11/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 350 дугаартай тодорхойлолт /хх-12/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-13-14/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-16/, гэрч Б.М, Я.П нарын тодорхойлолт /хх-17, 21/, баримт бичгүүд /хх-18-20, 22-25/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар С.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт С А Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа бригадад 1986 оноос 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ