| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00482/И |
| Дугаар | 136/ШШ2024/00445 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 136/ШШ2024/00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймаг Сайншанд сум, ** дугаар баг, Үзүүрийн *** тоотод оршин суух, М овогт О Г нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн орсон тушаал дээр тамга байхгүй учраас ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаартай тодорхойлолт /хх-6/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 414 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-7/, гэрч Н.А Д.Б нарын тодорхойлолт /хх-8, 10/, баримт бичгүүд /хх-9, 11/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Н.А, Д.Б нараас гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан,архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.
Нэхэмжлэгч О.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Г Дорноговь аймгийн Сайншанд сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
-Нэхэмжлэгч О.Г ...Дорноговь аймгийн Сайншанд сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч О.Г...Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаартай тодорхойлолт /хх-6/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 414 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-7/, гэрч Н.А, Д.Б нарын тодорхойлолт /хх-8, 10/, баримт бичгүүд /хх-9, 11/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар О.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М овогт О Г Дорноговь аймгийн Сайншанд сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ