Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2024/0020/З |
Дугаар | 128/ШШ2024/0399 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2024/0399
2024 05 09 128/ШШ2024/0399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Сангийн сайд,
Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******,
Маргааны төрөл: тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн улсын байцаагчийн санал, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэртэй маргасан хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э*******, хариуцагч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******гийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалын У******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан СБ******* дугаартай Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил"-ын тендерт шалгаруулалтад У******* ХХК оролцохдоо нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дугаар тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн, тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй илт худал мэдээлэл ирүүлсэн үндэслэлээр захиалагч тус компанийн тендерээс татгалзаж, тендерт оролцох эрхийг хязгаарлуулах мэдээллийг сангийн яаманд хүргүүлсэн.
2.2. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтээр У******* ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д заасныг
үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал хүргүүлсэн.
2.3. Улмаар Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.4, 2.5 дахь заалт, улсын байцаагчийн саналыг үндэслэн нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: "У******* ХХК нь 2012 онд байгуулагдсанаас хойш ахуйн хортон шавж, мэрэгчийн зүйл тоо, хэмжээг бууруулах, устгах бүх төрлийн халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийг чанартай, тогтмол зохион байгуулсан туршлагатай бөгөөд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISО 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, олон тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэж, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Манай компани 2022 оны 09 дүгээр сард нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарлагдсан СБ******* дугаартай "Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил"-ын тендерт оролцсон бөгөөд тендерийн баримтаар хүргүүлсэн манай компанийн зарим нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн үйл явдал болсон.
Энэ талаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаарын дүгнэлтийн 7 дахь догол мөрөнд Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 67 дугаарын албан бичгээр дээр дурдсан тендерт оролцсон "У*******" ХХК-ийн тендерт ирүүлсэн боловсон хүчний төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхийг засварласан байж болзошгүй. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрж байх тул тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг ирүүлсэн болохыг дурдаад, үүний үндсэнд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар арын 21-ний өдрийн 03 дугаарын удирдамж гарч, манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгах, гарсан дүгнэлт шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн[ary хариуцлага хүлээлгэхээр холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, хуульд заасан нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах зорилгоор хяналт шалгалт явуулсан ба тухайн хяналт шалгалтын хугацааг сунгасан талаарх Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч. Б*******гийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11/6597 дугаарын, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11/7041 дугаарын тус тус мэдэгдэл, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаарын Удирдамжийн хугацааг сунгах тухай" баримтыг ирүүлж байсан.
Ийнхүү 2022 оны 19 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 11 сарын дараа хяналт шалгалтын ажиллагааг эхлэн явуулснаар улсын байцаагч нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаарын дүгнэлт үйлдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, жил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хариуцлагатай байх зарчим, Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ удалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн олохыг тогтоож, тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах дүгнэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн.
Дээрх шийдвэртэй холбогдуулан хуулийн хугацаанд буюу 2023 оны 10 дугаар арын 26-ны өдрийн 365/23 дугаарын албан бичгээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн талаарх 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8519 дугаарын хариуг ирүүлсэн. Мөн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр зарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалаар "У*******" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан тухай 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаарын мэдэгдлийг ирүүлсэн байна. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Н.Б*******гийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай Хяналт шалгалтын тухай" дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
Ажилтны буруутай үйл ажиллагаа байсан тухайд, тендерийн баримтаар хүргүүлсэн манай компанийн зарим нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн A/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн нөхцөл байдал манайн компанид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Учир нь тухайн ажилтны үнэмлэхийг манай компаниас шалгах боломжгүй байсан, Ковид-19 цар тахал, хорио цээрийн дэглэмтэй байсан. Тендерт оролцсоны дараа захиалагчийн мэдэгдлийг хүлээн авсан үедээ л мэдсэн. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Тамгын газраас “У*******” ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3/7336 дугаартай албан бичгээр ирсэн. Уг албан бичгийг харж тендерт оролцогч ямар нэг зөрчил гаргасан гэдгээ мэдсэн. Тийм учраас тендерт оролцох талаар ямар нэг маргаан үүсгээгүй.
Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 67 дугаарын албан бичгээр СБ******* дугаартай Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил"-ын тендерт оролцохдоо манай компанийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх мэдээллийг шилжүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 52.2 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамаарах бөгөөд тухайн мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлэхээр заасан байна. Гэвч уг мэдээллийн үндсэн дээр буюу тухайн үйл явдал болсноос хойш 11 сарын дараа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хэлтсээс удирдамж гарган хяналт шалгалтын ажиллагааг явуулж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж байгаа нь компанийн эрх ашгийг хохироосон, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Учир нь, худалдан авах 413060 ажиллагааны улсын байцаагч нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.1-т Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй, шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно" гэж заасан хяналт шалгалтын хугацааг ноцтой зөрчсөн байна. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч хуулийн уг хугацаанд хяналт шалгалтыг эхлүүлж чадаагүй бол 11 сарын дараа удирдамж гарган хяналт шалгалт явуулах бус, харин Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн мэдээлэл, зохих нотлох баримтыг үндэслэн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор төрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдээллийг судлах явцад хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзсэн бол Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.5 дахь хэсэгт заасныг баримтлан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.8, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 4.2.2-т заасныг хэрэгжүүлэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, үүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах боломжтой байсан. Гэвч яагаад ийнхүү ирүүлсэн мэдээллээс хойш 11 сарын дараа ямар ашиг сонирхол, хууль тогтоомжийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулсан тодорхой бус байна.
Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалын “У*******" ХХК-ийг Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Сангийн сайдын тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж, улмаар манай компанийг цаашид тендерт оролцох эрхийг нь хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, тендерийн хуулиар зохицуулсан тендерт оролцох талаарх эрхийг хөндөж байна. Өмнө дурдсан эрх зүйн зөрчилтэй байгаа улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн тушаал нь мөн адил эрх зүйн зөрчилтэй юм. Учир нь, аль хэдий нь болоод өнгөрсөн тендерийн асуудлаар буюу мэдээлэл ирүүлсэн даруйд хуульд заасан хугацаанд шалгаагүй атлаа хожим журмын заалт үндэслэн дүгнэлт хийж байгаа хууль дээдлэх болон улсын байцаагчийн үйл ажиллагааны асуудалд бодитой хандах зарчимд нийцэхгүй байна.
Гэтэл Сангийн сайд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.5-д "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ", Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журмын 2.3 дахь хэсэгт заасан "Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө" гэснийг хэрэгжүүлэхдээ улсын байцаагчийн саналыг үндэслэлтэй эсэх, тухайн тендерт оролцогч "У*******" ХХК-ийг тендерт оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлснийг хангалттай тогтоосон эсэх, мэдээлэл ирүүлсэн даруйд буюу ямар шалтгаанаар хугацаандаа захиргааны акт гаргасан болохыг нягтлах үүргээ биелүүлээгүй. Тиймээс хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа. Түүнчлэн сайдын тушаал нь Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.4-т "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ" гэж заасан хугацааг зөрчсөн байна.
Дээрх байдлаар “У*******" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн байна. Тиймээс захиргааны актууд нь эрх зүйн зөрчилтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т зааснаар хууль бус болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******гийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай "Хяналт шалгалтын ухай" дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалын "У*******" ХХК-ийг Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “У******* ХХК 2018 оноос хойш 49 худалдан авах ажиллагаанд оролцсон. Ковид-19 цар тахлын хүндрэлтэй үеийн нөхцөл байдалд улс даяар ариутгалын асуудал яригдаж байхад тус компани нийтийн болон нийгмийн эрүүл мэндийн төлөө маш их хичээл зүтгэл гаргаж ажиллаж байсан. Улмаар компанийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас эдгээр асуудал үүссэн. Худалдан авах ажиллагааны процесс зөв явагдаагүй. Захиргааны байгууллагад шийдвэр гаргах ажиллагааны журам буюу эрх зүйн онолын хүрээнд формаль эрх зүйн шаардлагын талаар хуульчилсан. Үүнд төлөөлөгчийн дурдсанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байх тул шалгаж өгнө үү гэх агуулгаар албан бичиг явуулж байхад 2023 оны 10 дугаарт сарын 19-ний өдөр хяналт шалгалт явуулж, дүгнэлт гаргасан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Аливаа зүйлд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл чухал байдаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны актад хамаарч байна гэж үзсэн. Улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэж гарсан Сангийн сайдын тушаал нь эрх зүйн зөрчилтэй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн” гэв.
3.3 Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна "У*******" ХХК-тай холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас удирдамж гарч, зохих журмын дагуу хяналт шалгалт хийснээр худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* хяналт шалгалт хийсний үндсэн дээр ******* дугаартай дүгнэлтийг гаргасан байна. Тус дүгнэлтээр "У*******" ХХК-ийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан "СБ******* дугаартай "Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил"-ын тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баримтаар хүргүүлсэн тус компанийн зарим нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн гэж үзэх үндэслэлтэй тухай дүгнэсэн байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтэд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг тус компани эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендерт хүргүүлсэн ажилтны мэргэжлийн үнэмлэх нь илт худал мэдээлэл болох тухай үндэслэл бүхий дүгнэлт гаргажээ. Гомдолд дээрх мэргэжлийн үнэмлэхийн хүчин төгөлдөр байдлыг цахимаар шалгах боломжгүй, хүний нөөцийн хувьд ариутгагч хийх сувилагч олддоггүй, ажилд орохоор ирсэн ажилтнууд хуурамч баримт бичиг үйлдсэнийг мэдээгүй, хуурамч баримт бичиг үйлдэж ажилд орсон гэх ажилтнуудад хариуцлага хүлээлгэсэн зэрэг нөхцөл байдал дурдсан боловч уг асуудлаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэх эрхгүй ба эдгээр нь дүгнэлтийн үндэслэлд нөлөөлөхгүй байна.
Мөн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийг хүчингүй болсон хууль баримталж дүгнэлт гаргасан гэх гомдол үндэслэлгүй ба 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болоогүй байсан болно. Иймд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаал үндэслэлтэй тул У******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.
3.4 Хариуцагч улсын байцаагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ Төрийн нарийн бичгийн даргын удирдамж гарсны дараа танилцаж байгаа. Жилийн хугацаа өнгөрсний дараа хяналт шалгалт хийсэн гэж дурдлаа. Засгийн газрын тогтоолын дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай Төрийн нарийн бичгийн даргын удирдамж гарсан. Хяналт шалгалт хийсэн нийт 100 гаруй компанийн нэг нь “У*******” ХХК байсан. Уг ажлыг хэн хийх нь мэдэгдэхгүй буюу удирдамж гарсны дараа надад цохогдож ирсэн. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагаанаас ирүүлсэн хүсэлт байсан. Хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг хийж “У*******” ХХК-иас ирүүлсэн тайлбар зэргээс харахад хуурамч материал байсан байна. Ажилчдын материалыг мэдээгүй байжээ. Хуурамч материал ирүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гээд зөрчил үйлдсэн этгээдүүдийн гараар бичиж ирүүлсэн материалууд байгаа. Гэхдээ гэрчилгээ хуурамч эсэхийг хариуцаж байгууллага биш гэж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт худалдан авах ажиллагаанд хариуцлагатай оролцох зарчмыг баримтална. Сангийн сайдын 2019 оны 255 дугаартай тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт тендерт оролцогч “У*******” ХХК нь холбогдох цахим системд буюу өөрийн тендерт холбогдох мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэсэн байгаа.
Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдаас тушаал гарсан, аж ахуйн нэгжүүдийн тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарласан болохоос явуулах үйл ажиллагааг нь хааж, хязгаарласан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалын У******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч У******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан "СБ******* дугаартай "Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил"-ын тендер шалгаруулалтад оролцсон тендерийн баримт бичиг дэх хүний нөөцийн мэдээлэл буюу нэр бүхий ажилчдын “ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх” хуурамч байсан нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендер шалгаруулалтаар болон Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хяналт шалгалтаар тогтоогджээ.
Тодруулбал тендерийн материал дахь нэр бүхий дөрвөн ариутгагч мэргэжилтний “мэргэшсэн ариутгагч”-ийн үнэмлэх хуурамч буюу Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн болох нь ийнхүү тогтоогдсон байна.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, тодруулбал ариутгал судлалаар мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн сувилагч нарт төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх олгосон, үүнд нэр бүхий 4 ариутгагч багтаагүй буюу төрөлжсөн мэргэшлийн хуурамч үнэмлэхээр тус компани тендерт оролцсон нь тогтоогджээ.
2. Сангийн сайдын 2019 оны 255 дугаартай тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт тендерт оролцогч нь холбогдох цахим системд буюу өөрийн тендерт холбогдох мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах боломжтой байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан ерөнхий нөхцөлийг хангасан болохоо тендерт оролцогч 14.6-д зааснаар бичгээр мэдээлнэ. Өөрөөр хэлбэл тендерт оролцогч нь өөрийн тендерийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцна.
Тус компани бодит байдлыг тогтоохоор ариутгагч нарын мэргэшсэн үнэмлэхийг 2022 оны 10 дугаар сард шалгаж, ажилчдаасаа тодруулга мэдээлэл авсан, улмаар энэ талаараа 2023 оны 10 дугаар сарын 26-нд улсын ерөнхий байцаагчид гаргасан гомдолдоо “ажилчдынхаа ажилд орохдоо бүрдүүлж өгсөн баримт бичгийг шалгаж нягтлаагүй тендер шалгаруулалтад оролцсон” болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны эрх бүхий улсын байцаагч тогтоосон” бол ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж үзэхийн зэрэгцээ 14.5-д тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж, нийтэд мэдээлэхээр, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д “14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”-аар, 52 дугаар зүйлийн 52.1.14-т Сангийн яам 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөхөөр хуульчилж, Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолоор баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.4-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхээр, 2.5-д Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 (гурван) жил байхаар журамлажээ.
Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаарын удирдамжаар Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн эсэхийг тогтоохоор хяналт шалгалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтээр У******* ХХК-ийг 14.1.6-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д зааснаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал хүргүүлсэн нь,
Сангийн сайд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар улсын байцаагчийн саналыг үндэслэн У******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэсэн нь тус тус үндэслэл болгосон хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.
4. Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны газар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3/1736 тоот албан бичгээр “нэр бүхий ажилчдын “ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх” хуурамч үндэслэлээр шаардлага хангаагүй уг тендерээс татгалзаж шийдвэрлэсэн”-ийг мэдэгдэхийн зэрэгцээ “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” гэж үзэж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлэхийг мэдэгдсэн,
Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11/6597 тоот албан бичгээр улсын ерөнхий байцаагчийн удирдамжаар шалгалт хийж буйг, сонсох ажиллагаа хийхийг мэдэгдсэн, 9 дүгээр сарын 08-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, оролцоог хангах журмыг зөрчөөгүй байна.
5. Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот удирдамжаар хяналт шалгалтын хугацааг 30 хоногоор тогтоож, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 30 хоногоор сунгасан, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын байцаагч дүгнэлтээ гаргасан байгааг дурьдах нь зүйтэй.
6. Хяналт шалгалт хийх, маргаанд хамаарах шийдвэрүүд албажиж гарах хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хууль хүчин төгөлдөр үйлчилж, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан шинэчилсэн найруулга хууль хүчин төгөлдөр болоогүй 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн тул нэхэмжлэгчийн “хариуцагч хүчингүй болсон хууль хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтыг баримтлан У******* ХХК-ийн “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалын У******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА