Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2024/00640

 

 

 

 

 

2024 оны ************** сарын 05 өдөр

Дугаар *******03/ШШ2024/00640

Улаанбаатар хот

 

 

2024 ************** 05 *******03/ШШ2024/00640

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******, ******* дугаар ******* *******25 тоотод оршин суух, ******* овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* *******, 2******* ******* ******* тоотод оршин суух, овгийн холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны *******0 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч хянаад::

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 800,000 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2024 оны 07 дугаар сарын сүүлээр манай гэрийн том өрөө болон ванн, бие засах өрөөнд их хэмжээний ус алдаж 7-*******0 хоног үргэлжилсэн. СӨХ болон зохих байгууллагад хандаж шалгуулахад 5-н давхарын тоотод оршин суух гэх айлаас ус алдсан болох нь тогтоогдсон. Гэтэл *******0 дугаар сарын 4-нд дахин ус алдаж дуудлага өгсөн. Тэгээд засварчин ирээд үзтэл жорлонгийн арын бохирын хоолой хагарсан нүүр гарын алчуур чихэж боосон байсан. Тухайн 5 давхарын тоот бохирын хоолой сольж засварлах ажил хийсэн. Манай гэрийн хувьд 7 сараас *******0 дугаар сарын 4-ний хооронд тааз байнгын нойтон, таазны шохой их хэмжээгээр унаж, обой хуурсан одоо ч энэ хэвээрээ байгаа тул ******* засварын ажил хийх 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрийн гэрээндээ: Нэхэмжлэгч би эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 200,000 төгрөгөөр басасгаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа 200,000 төгрөгөөр багасгаж үлдэх 600,000 төгрөгийг харицагч төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* овгийн нэхэмжлэлтэй, овгийн холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 800,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 200,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 600,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******8,650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,325 төгрөгийг улсын орлогоос, 9,325 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ