| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00774/И |
| Дугаар | 103/ШШ2024/00641 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2024/00641
| 2024 оны сарын ******* өдөр | Дугаар 03/ШШ2024/0064 | Улаанбаатар хот |
2024 ******* 03/ШШ2024/0064
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч:******* хот, ******* дүүрэг, ******* *******, ******* ******* *******, *******- ******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүгээр *******, *******лол 6 оршин суух, баярын холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 573,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 0 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь Н. холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 573,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүгээр *******, *******лол 6 оршин суух нь цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс 493,59 төгрөг, алданги 727, төгрөг, бусад 7500 төгрөг нийт 573,834 төгрөг төлж барагдуулаагүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ААТҮГ-аас нэхэмжилсэн 573,834 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 573,834 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 зүйлийн 23., 758. дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
.*******-******* ААТҮГ -ын нэхэмжлэлтэй, хариуцагч баярын холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 573,834 төгрөг /таван зуун далан гурван мянга, найман зуун гучин дөрөв / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж 44,264 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ос улсын тэмдэгтийн хураамжид төлөх 44,264 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,32 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ