Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2024/00665

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2024/00665

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2024 11 11 103/ШШ2024/00665

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон эд хөрөнгийн маргааны талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрээ үзүүлж өөрийн биеэр гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, уг хуулийн хугацаа хэтрүүлсэн нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах үндэслэл болдогийг анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ