Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 142/шш2024/01296

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: ****-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *****-д холбогдох

 

2,041,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,041,110 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* барьцаалан зээлдүүлэх газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,041,110 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 сарын 20-ны өдөр 340,185 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 340,185 төгрөг, 2025 оны 01 сарын 20-нд 340,185 төгрөг, 2025 оны 02 сарын 20-нд 340,185 төгрөг, 2025 оны 03 сарын 20-нд 340,185 төгрөг, 2025 оны 04 сарын 20-нд 340,185 төгрөг, 2025 оны 05 сарын 20-нд 340,185 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар нь хариуцагч *******д холбогдуулан 2,041,110 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2,041,110 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 сарын 20-ны өдөр 340,185 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 340,185 төгрөг, 2025 оны 01 сарын 20-нд 340,185 төгрөг, 2025 оны 02 сарын 20-нд 340,185 төгрөг, 2025 оны 03 сарын 20-нд 340,185 төгрөг, 2025 оны 04 сарын 20-нд 340,185 төгрөг, 2025 оны 05 сарын 20-нд 340,185 төгрөгийг төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар нь хариуцагч *******д холбогдуулан 2,041,110 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,610 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 23,805 төгрөг, төрийн сангаас 23,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН