| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/01262/И |
| Дугаар | 142/ШШ2024/01348 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2024/01348
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг баримтлан **** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан охин **** нарыг эцэг **** нь, охин **** нарыг эх ***х нь асрамжинд тус тус үлдээж, гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
3.Гэрлэгчид нь **** дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдсаны дараа мөнгийг тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон бөгөөд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
4.Орхон аймаг ***** дугаарт бүртгэлтэй орон сууц, Орхон аймгийн **** байр, ***** хойд талд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө газар, **** байрны дэргэд байрлалтай 29А дугаартай машины зогсоол, **** дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан ***** нарт амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшинийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл охин ****-д амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг ***** нь сар бүр тэжээн тэтгүүлэх урьдчилсан арга хэмжээ авсан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 142/ШЗ2023/04441 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярмаад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч **** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 867,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж, илүү төлсөн 797,750 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.
8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН