Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0412

 

 

 

 

 

 

 

 

    20          05           14                                     128/ШШ20/0412

    

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н Ц (РД: ),            

Нэхэмжлэгч: Д Ж (РД:),                         

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,  

Гуравдагч этгээд: Э ХХК, 

Маргааны төрөл: өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрхтэй газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрт маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.А, иргэдийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Э ХХК /хуучин нэрээр Ш/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-0 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар.

2.1. Завхан аймгийн Э сумын нутагт байрлах 2762 гектар талбай бүхий А нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр Х ХХК-д олгож, улмаар 2008 онд Ж ХХК-д, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр ХХК-д шилжүүлжээ..

2.2. ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдөр гаргаж, улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр шийдвэрээр ашиглалтын MV-0 тоот тусгай зөвшөөрлийг ХХК-д олгожээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ХХК-ийн нэрийг Э ХХК болж өөрчөгдсөнийг бүртгэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгээр хариу өгснөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

3.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа: “Нэхэмжлэгч малчин Н.Ц Завхан аймгийн Э сумын нутаг Аын А гэдэг газарт 10000 м.кв газрыг Э сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа юм. Малчин Д.Ж Завхан аймгийн Э сумын нутаг Аын ар Айрагийн Б гэдэг газарт 10000 м.кв газрыг Э сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжаар өвөлжөө хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа.

Эдгээр малчид өөрсдийн эзэмшиж байгаа газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0 тоот тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосныг Х ТББ-ийн төлөөлөлтэй 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийсэн уулзалтын үеэр мэдсэн юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын MV-0 тоот тусгай зөвшөөрлийг олгосон ажиллагааг хууль бус гэж үзэж Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Бд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрийг цуцлуулах гомдлыг гаргасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д ...хуульд үндэслэх..., дүгээр зүйлийн .2-т энэ хуулийн .1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга MV-0 тоот тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн эдгээр заалтуудыг огт хэрэгжүүлсэнгүй. Ийм учраас дүгээр шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн зохицуулалтын хүрээнд хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Завхан аймгийн Э сумын нутаг А нэртэй газарт олгогдсон ашигт малтмал ашиглалтын MV-0 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ хуулийн .1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн байна. MV-0 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч Ш ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2021 оны 07 дугаар сарын *******-ний өдөр гаргасан байдаг бөгөөд энэ үед хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт тус компанид олгогдоогүй байсан. Ашигт малтмалын тухай хуулиар энэ баримтыг өргөдөлд хавсаргаж өгөхөөр хуульчилснаас биш дараа нөхөж өгнө гэсэн зохицуулалт байхгүй.

Хууль бус захиргааны актаар олгогдсон гэж үзэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн өвөлжөө, хаваржаа байдаг нутаг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан. Мөн Монгол улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн 2-т Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно гэж заасан байдаг. Малчид бид тухайн газар орны онцлогт тохирсон мал аж ахуй эрхэлж үндэсний соёлын биет болон биет бус өвийг өөртөө хадгалж яваа нутгийн уугуул иргэд юм. Тус тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар малчин иргэд бид идээшиж дассан нутаг орондоо тайван а амьдрах боломжгүйд хүрэх, тухай бүс нутгийн байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах сөрөг үр дагавартай бөгөөд Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс гадна тэр орчих их хэмжээгээр бохирдож, байгалийн тэнцэл их хэмжээгээр алдагдах юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ хуулийн .1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын Mv-0 тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д заасан зохицуулалтыг зөрчсөн. Энэ нь Э сумын Засаг даргаас Х ТББ-д ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичигт энэ хугацаанд уг компани байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, менежментийн төлөвлөгөө огт ирүүлж байгаагүй гэсэн байна. Үүнээс үзвэл уг компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаж өгөөгүй гэж үзэж байна.

Усны тухай хуулийн 17.2-т Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Усны тухай хуулийн энэ зохицуулалтыг огт хэрэгжүүлээгүй, сав газрын захиргааны саналыг үндэслээгүй байдаг. Энэ нь Х голын сав газрын захиргаанаас Х ТББ-д ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Завхан аймгийн Э сумын А нэртэй газарт ашигт малтмалын MV-0 тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийн 17.2 дахь заалтын дагуу тус сав газрын захиргаанаас санал аваагүй, саналыг үндэслээгүй болно гэсэн ******* тоот хариу бичгээс харагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Соёлын өвийн үндэсний төвөөс иргэн Н.Цд ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тоот албан бичигт Завхан аймгийн Э сумын нутагт орших Ар Баян Аанд хийгдсэн Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа-ны тайлан Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн байдаг. Энэ тоотоос үзэхэд MV-0 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч Ш ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийг огт хэрэгжүүлээгүй нь тодорхой харагдаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын MV-0 тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй хууль бус Захиргааны акт гаргаж иргэдийн баталгаажсан эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон ашигт малтмал ашиглалтын MV-0 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

3.2 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс урьдаар нэхэмжлэгч нарын субьектив эрх хөндөгдсөн буюу нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлийн талаар тайлбар хэлье. Нэхэмжлэгч Н Ц, Д Ж гэж 2 хүн Завхан аймгийн Э сумын уугуул иргэд. 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нутгийн уул өөрийнхөө өсөж төрсөн өвөлжөө болох А гэх газар 40 жилийн хугацаатай өвөлжөөний газар эзэмших гэрчилгээг сумын Засаг даргын захирамжаар авч, өнөөдрийг хүртэл тэнд амьдарч байгаа нутгийн уугуул иргэд.

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан гол үндэслэл нь иргэд бидний Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдахаас хамгаалуулах эрх маань зөрчигдөж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий дугаар захиргааны акт гаргаж дээр дурдсан эрхүүдийг хөндлөө.

сүүлд нэрээ өөрчилж Э сумын нэрийг оруулж Эрдэнэ хар уст гэж өөрчилсөн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь бидний газар эзэмших эрхийг зөрчиж эхэллээ. Бэлчээрийн газар ашиглах, уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж оршин байх эрх, ус уух эрх, газар нутаг дээр чөлөөтэй амьдрах эрх, уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх энэ эрхүүдийг зөрчиж байна гэдэг үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэл гаргасан.

Дээр дурдсан эрхүүдийг зөрчсөн нь нотлох баримт шинжлэн судлах явцад маш тодорхой байх. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Э сумын газрын даамал Ц.Дын гарын үсэгтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмшиж байгаа хугацаа, гэрчилгээний хуулбар, Засаг даргын захирамж дээр тодорхой харагдана. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс эдгээр иргэдийн өвөлжөө  тусгай зөвшөөрөл олгосон талбайн аль хэсэгт нь яаж байрлаж байгаа юм бэ гэдгийг өнгөөр ялгаад ирсэн. Ийм учраас нэхэмжлэгч иргэдийн субьектив эрх нь хөндөгдсөн үндэслэл, нэхэмжлэл гаргах эрхийн талаар сая нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой дурдлаа.

Сая дурдсан агуулгын цаад утгаараа бид байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөх гээд байна. Энэ асуудал нотлох баримт шинжлэн судлах үед илүү тодорхой болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэдийн өвөлжөөний газар эзэмшиж байгаа газрын бүтэц, амьдрах орчин ямар хэрэгтэй юм бэ гэдгийг тодорхой болгох үүднээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сая дурдсан юм. Энийг та бүхэн анхаарч үзээрэй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл нь эцэг өвгөдийнхөө үеэс эхлэн хэдэн үеэрээ дамжсан өөрсдийнхөө оршин байгаа нутаг нь нэг хятад компаниас нөгөө хятад компанийн хооронд арилжааны морь шиг зарагдаад өөрсдөө оршин байх хэрэглээнээсээ шууд төрийн захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээр салах ийм нөхцөл байдалд хүрчихсэн учраас аргагүй байдалд бид эрх, ашиг зөрчигдөж байна  гэж үзээд хамгаалж өгөөч гэж Монгол Улсын шүүхэд хандаж байна. 2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар хэлье. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ш ХХК-д  дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-ыг үндэслэл болгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэгдсэнээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гээд 26.3.2-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай болгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл, эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-ыг үндэслэсэн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагцаа тодорхой ажиллагаануудыг хийх ёстой байсан. Хэргийн материалд цугларсан баримтуудаас харахад гуравдагч этгээдийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан гэдэг нь тодорхой харагддаг. Энийг Баатарбилиг гэдэг хүний гарын үсэгтэйгээр хүлээж авсан байдаг. Энэ өдрөөс хойш ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрийг тооцоод үзэх юм бол 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхээр бүтэн 2 жил гаруй хугацаа хэтэрсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 26.3-д заасан бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан аль нэг шийдвэрийг гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэдэг энэ хуулийн зохицуулалт огт хэрэгжээгүй. Хэргийн материалд цугларсан нотлох баримт шинжлэн судлах үед илүү тодорхой болох байх 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тодорхой ажиллагаанууд хийгдсэн байсан. Кадастр, зураг зүй энэ бүртгэлийг өгөх үү, тусгай зөвшөөрлийг өгөх үү, гээд тодорхой ажиллагаа хийгдээд сонгон шалгаруулалтын талбайтай давхцаж байна гэдэг зүйл хэлчихсэн байсан. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа эрхэлсэн талбайтай давхцаж байна гэдэг ийм 2 зүйл тодорхой харагдаж байна. 20 хоногийн хугацаа хэтэрчихлээ гэдгийг хэтэрхий нуршуу тайлбарлаад байж магадгүй гэхдээ энэ анхаарал хандуулах маш чухал асуудал юм.

2 дахь хууль зүйн үндэслэл 20 хоногийн хугацааг зөрчсөн байна. 

Хариуцагчийн шийдвэрээс харахад Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан энэ хуулийн .1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд гуравдагч этгээдийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн зөрчлүүд байсан. Энэ дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой зохицуулалтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, дүгээр зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуульд үндэслэх ёстой. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр хуульд үндэслэх ёстой гэсэн нөхцөл байдлыг зөрчсөн үйл баримтууд харагдана гэж тайлбарлах гэсэн юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хавсаргах бичиг баримтуудын жагсаалтыг маш тодорхой дурдаад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 төрлийн бичиг баримтыг хавсаргаж өгөөгүй гэдэг тайлбар хэлсэн. Үүнд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг биелүүлж ажилласан тухай баримт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг бичиг баримтыг өгөөгүй болох нь  нотлох баримт шинжлэн судлахад тодорхой гарч ирнэ. Энэ баримтуудыг хавсаргаж өгөөгүй байхад кадастрын хэлтэс хүлээж аваад шийдвэрээ гаргачихсан нь хуульд үндэслэх ёстой гэсэн заалтыг зөрчиж байна. Өмнө дурдсан Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Ашигт малтмалын тухай хуулийн 2.1-д заасан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдэх ёстой.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан сав газрын саналын үндэслэх гэсэн зохицуулалтыг огт хэрэгжүүлээгүй. 2012 онд Усны тухай хууль шинэчилж боловсруулагдсанаар энэ хуулийн хүрээнд Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Монгол орон нийтдээ ******* сав газарт хуваагдаад А газар Завхан аймгийн Э сум Хяргас нуур, Завхан голын сав газарт хамаарагдаж байна. Өмнөх хэрэг маргаан нь шийдвэрлэгдэж байх явцад буюу нэхэмжлэл гаргахаас өмнө Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас энэхүү тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийн 17.2-д заасныг үндэслэсэн эсэх лавлагаа авахад үндэслээгүй буюу саналыг нь аваагүй байсан нь хууль зөрчсөн байна. Усны тухай хууль бол Ашигт малтмалын тухай хуулийн салшгүй нэг хэсэг гэж үзнэ. Хариуцагч шийдвэр гаргахдаа зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж бусад хууль тогтоомж бол хууль тогтоомж биш Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэс бусад хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх ёсгүй гэсэн ийм агуулгаар хандаж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч хэзээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой, энэ үнэлгээг хэн баталж шийдвэрлэх ёстой гэдэг асуудлыг маш тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл ашиглалт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас өмнө, мөн төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэчихсэн байх ёстой. Үнэлгээ дотроо ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ гэж байдаг. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргасан байж 2021 оны 11 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар ерөнхий үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээг өгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч байна гэж ойлгосон. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль дээр ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ батлах Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд болон Засгийн газрын тогтоол дээр ерөнхий үнэлгээ хийлгэхдээ тухайн сум, дүүргийн Засаг даргын дүгнэлт, тайлбарыг авсны дараа хийнэ гэсэн ийм журам зохицуулалт огт байхгүй.

 Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээр бол 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст өргөдөл гаргахаасаа өмнө хийлгэчихсэн байх ёстой зохицуулалттай байна. Ингэж нөхөж олгоно гэдэг ойлголт байхгүй. Өмнөх шүүх хуралдаануудад хариуцагч талын шүүхэд өгсөн тайлбарууд дээр бид хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэдэг. Завхан аймгийн Э сумын Засаг даргын зүгээс Ш ХХК-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажил ажилласан гэдэг тодорхойлолт гаргаж өгөхгүй байсан учраас бид 2 жилийн дараа шүүхийн шийдвэр гаргуулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаад гаргаж өгсөн гэж хэлдэг.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс яагаад Э сумын Засаг даргын шийдвэрийг хүлээсэн юм бэ. *******-ний өдөр гаргасан өргөдөлдөө энэ компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хавсаргаж өгөөгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын даргын шийдвэр гарчихсан юм бэ. Яагаад Кадастрын хэлтэс хажуудаа байгаа өөрийнхөө газрын даргын шийдвэр хавсаргагдаагүй байгааг анхаарч үзээгүй юм бэ. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Газрын даргын шийдвэр гарангуут тэрийг нөхөөд хавсаргачихсан байдаг. Энэ үйлдлүүд нь өнөөдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн зүгээс гаргаж байгаа нийтлэг дүр төрхийн хамгийн сонгодог жишээ.

Бүхэл бүтэн газрын даргын шийдвэрийг зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргаж өгөх ёстой байхад 08 дугаар сарын 01-ний өдөр нөхөж өгсөн гээд тэмдэглэгээ хийгээд тавьчихсан байдаг. Энэ шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж болохгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “төрөөс иргэнийхээ нийгэм, эдийн засаг, хууль зүйн бүх баталгааг хангах талаар хууль дээдэлж ажиллах ёстой” гэсэн зарчмыг зөрчиж иргэдийнхээ Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нь шууд зөрчсөн үйлдэл юм. Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д энэ хууль тогтоомж нь хэрвээ олон улсын гэрээ конвенцтой зөрчилдвөл олон улсын гэрээ конвенцыг дагаж мөрдөнө гэж заасан. Иргэний улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай фактын 2 дугаар зүйл дээр аливаа ард түмнийг ямар ч тохиолдолд оршин байх хэрэглүүрээс нь салгаж үл болно гэсэн ийм зохицуулалт байдаг. Шууд иргэдийнхээ оршин байх хэрэглүүр, амьдарч байгаа газар нутагт нь өөрсдийнхөө хууль бус шийдвэрээр халдсан энэхүү шийдвэрүүд нь хууль зөрчсөн гэдэг агуулгыг тайлбарлаж хэлье” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага 2021 оны 12 дугаар сард олгосон дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Өмнө хайгуултай холбоотой орон нутгийн шүүхээр явсан. Завхан аймгийн Э сумын А нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тухайн үеийн Ашигт малтмалын газар гэж байсан, Кадастрын бүртгэлийн төвийн даргын дугаар шийдвэрээр анх олгосон байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна, эхлээд Хятад компанид олгоод цаашаа дамжуулаад олон удаа шилжсэн гэж хэллээ. Энийг бас зөвөөр ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэсэн зохицуулалтыг үндэслээд Х ХХК-аас Ж ХХК-д, Ж ХХК-аас Ш ХХК-д шилжүүлээд нэрээ өөрчлөөд Э ХХК-д шилжүүлсэн нь хуулийн дагуу бүртгэл хийгдсэн байдаг. 

Ш гэдэг нэртэй байхдаа 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу манайд өргөдөл гаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн дүгээр зүйлийн .1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэсэн хуулийн заалт байдаг. Тийм болохоор хайгуул хийсэн талбай дээрээ одоо ашиглалт болгоё гэж хэлээд хуулийн дагуу өргөдөл гаргасан. Өргөдлийг манайх 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгэж авсан. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ ингэж бүртгэж авахдаа манайхыг олон хууль зөрчсөн гэж хэллээ. Хуулийн дагуу хавсаргаж өгөх материалууд гэж байх ёстой тэрийгээ дутуу авсан байна гэж хэллээ. Энэ дээр бас нэг хууль гараад ирж байгаа юм. Манайхаас дутуу байна гээд буцаагаад шийдэх гэхээр бас болохгүй.

Яагаад гэвэл бид хагас онцгой зөвшөөрлийн хугацаа дуусахаасаа өмнө хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад ирүүлэхээр бүртгэлтэй болохоор хуулийн дагуу авчраад өгөхөөр бид Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу гээд харьяаллын дагуу ирсэн өргөдөл гомдлыг заавал хүлээж авна гэсний дагуу Б өргөдлийг хүлээж авсан байна. Өргөдлийг нь 2019 оны 07 дугаар сард хүлээж аваад 2 жилийн дараа  2021 оны 12 дугаар сард Б дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгочихжээ. Энэ хооронд яагаад цаг хугацаа алдсан гэхээр энд болохоор нэхэмжлэгчээс үл шалтгаалсан шалтгаан гарч ирсэн гээд хариу тайлбар дээрээ биччихсэн байна.

Нэхэмжлэгч гэдэг нь манайхаар тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн үг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригоос хамаарахгүй гээд Завхан аймгийн Э сумын Засаг даргын Байгаль орчны үнэлгээний төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан эсэх талаарх тодорхойлолт гаргаж өгөөгүй гээд шүүхэд хандсан байсан. Шүүхээр анхан, давах гээд Дээд шүүх хүртэл яваад сүүлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаад 2021 оны 11 сарын 07-ны өдөр манайд мэдэгдэл ирсэн.  Тэр 2 жилийн хугацаанд шүүхийн үйл ажиллагаа болсон, 2021 оны 11 дүгээр сарын 8-нд Э сумын Засаг даргаас дугаар албан бичгээр байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан байна гэсэн тодорхойлолтыг манайд ирүүлсэн.

Тэгээд Кадастрын даргын 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг үндэслэсэн. Зураг зүйн шүүлтээс эхлээд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгана. 26 дугаар зүйлийн 26.3.2-д хайгуул хийж байсан учраас онцгой эрхтэй тусгай зөвшөөрөл эзэмшиж, онцгой эрхийн дагуу гэж заасан. 26.3.3-д тухайн талбай нь ашигт малтмал эрж хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон давхцалтай давхцаж байна уу, тусгай хэрэгцээ нөөц давхацсан эсэх, хүчин төгөлдөр өмнө олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байна уу гэсэн энэ давхцалуудыг шалгаж үзэхэд татгалзах шалтгаан байгаагүй болохоор шийдвэр гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлээс дурдлаа. Ашигт малтмалын тухай хууль бусад хуулиудтай нийцэж үйлчлэх ёстой гээд Усны тухай хууль дурдлаа. Усны тухай хууль 2012 онд өөрчлөлт ороод тухайн сав газар ашигт малтмалын хайгуул олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох тусгай газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан. Энэ саналд үндэслэсэн ажиллагаа 2010 онд хийгдээгүй байна. Үүнийг болохоор Иргэний хуулийн 3.3-д зааснаар тухайн асуудлыг илүү нарийвчилж зохицуулсан хууль байгаа учраас гээд одоо Ашигт малтмалын тухай хуулиа үндэслэж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон” гэв.

3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэдийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйл 52.5, 14, 3 гэсэн заалтад нийцэхгүй байна. Энэ хэрэг маргаанд  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байдаггүй. Нэхэмжлэгч иргэдийн зүгээс яг иймэрхүү үндэслэлүүдээр нэлээн хэдэн удаа тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК-тай маргаж байсан. Өмнө нь Ш гэж нэртэй байсан хуулийн этгээд нэрээ өөрчлөөд Э гэдэг нэртэй болсон. Тухайлбал иргэн Н.Ц, Б Монгол төрийн бус байгууллагын зүгээс Ш ХХК буюу Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөөч, бид 0,07 га газар эзэмшдэг, газар эзэмшигчийн эрх зөрчигдөөд байна гээд 3 шатны шүүхээр яваад шийдэгдсэн.

Дараа нь Э ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах болохоор Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг 4 төрлийн баримт шаарддаг, нэг бүрдүүлэх баримт бичиг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан гээд сумын Засаг даргаас тодорхойлолт авдаг. Тэр тодорхойлолтыг сумын Засаг даргаас авах гэхээр өгөхгүй янз бүрийн хариу өгөөд байсан учраас Засаг даргын татгалзсан хариу хууль бус болохыг тогтоолгох, тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад тэр нь 2 жил гаруй болсон.

Тэр 2 жилийн хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нь шийдэхгүй байсан. Ингэж хугацаа хэтрүүлж шийдсэнээр хууль бус гэж нэхэмжлэгч маргаж байх шиг байна. Гэхдээ манай өргөдлийг 20 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэж хуульд заасан нь манай эрх ашгийг хамгаалах зорилготой заалт юм. Тэр заалт хэрэгжээгүйгээрээ Э сумын малчин Н.Ц гуайн эрхийг яаж зөрчөөд байгаа юм бэ, харин Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн нь Э ХХК-ийн хууль бус үйлдлээс болоогүй, Засаг даргын эс үйлдэхүйд маргаж захиргааны хэрэг үүсгээд, 3 шатны шүүхээр 2 удаа явсан, нэхэмжлэлийг 3 шатны шүүхээр шийдээд анхан шат руу буцаагаад дараа нь дахиад 3 шатны шүүхээр шийдээд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тэр тодорхойлолтыг авч байсан. Энэ хугацаа нь өргөдөл гаргагчийн эрх ашигтай холбоотой болохоос биш иргэн Н.Цын эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй учраас Н.Ц гуай хууль бус гэж маргах асуудал байхгүй. Нөгөө талаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус биш, маргаантай байсан болохоор хэрэг үүссэн.

Дараагийн асуудал нь нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргах бичиг баримтын бүрдэл дутуу байхад Ашигт малтмалын газар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэж маргаад байх шиг байна. Бичиг баримтын бүрдэл буюу тодорхойлолт дутуу байсан нь үнэн. Тэр тодорхойлолт дутуу байсан учраас сумын Засаг даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийн бүрдлийг хангаж өгсөн. Өргөдлийн бүрдэл дутуу байгаад иргэн Н.Ц гуайн шүүхээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүх хурал дээр яригдсан, магадлал дээр тодорхой тусгагдсан байсан. Э ХХК нь яг одоо маргаж байгаа актаар 2790 га газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.

Н.Ц Д.Ж нарын эрх нь зөрчигдсөн гэх, эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан 2007 онд олгосон газар эзэмших эрх нь тухайн үедээ 0,07 га буюу манай нийт газрын хэмжээнээс хэдэн мянга дахин бага газрын давхцалын тухай ярих юм. Хожим нь газрын хэмжээг томсгоод энэ 2 айл бол 1, 1 га газар эзэмшсэн байдаг.

Тэгэхээр Н.Ц гуайн газар эзэмшигчийн эрхийг ярихаар өөрийн эзэмшил газрын хэмжээнд эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдана. Нэхэмжлэгч тэр эрхээ хэрэгжүүлэхдээ би 1 га газар эзэмшдэг гэдэг утгаараа 2700 га газрын гэрчилгээг хууль зүйн хувьд хүчингүй болгож болохгүй. Яагаад гэвэл жишээ нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 0,07 га газар надад улсаас өмчилж өгсөн гэтэл тэр газрыг эзэмшдэг гэдэг утгаараа өөр дүүрэгт байгаа иргэнийг газар юм уу, зөвшөөрөл олгосон лицензийг хүчингүй болгуулъя гээд маргах эрх байхгүй. Тэгэхээр хууль ёсны эрх, ашиг сонирхол хаана очиж хязгаарлагдаж, хаана очиж зогсох вэ гэдэг энэ хэрэг маргаанд маш чухал ач холбогдолтой асуудал. Энэ маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол огт хамгаалагдахгүй. Хэргийг шийдвэрлэх явцад тодорхой харагдах байх.

Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь заалтыг Ашигт малтмалын газрыг хэрэгжүүлээгүй гэж буруутгаад зарим аж ахуйн нэгжийн лиценз буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хэд хэдэн хэргүүд Захиргааны хэргийн шүүхээр шийдэгдсэн байна. Энэ бол хууль зүйн том алдаа гарсан гэж харж байна. 2700 га газар эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлахдаа 1 га газар эзэмшиж байгаа тэр эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд тулгуурлаж цуцалж болохгүй байх гэж үзэж байна.  Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-ыг зөв уншихгүй болохоор энэ дээр алдаа гарч байна. Хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд гэж байна. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хуулийн мэргэжилтэн учраас дутуу мэдээлэлтэй байна гэж би ойлгож байна. Энийг зөв ойлгох ёстой. Хайгуулын ажил бол хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг хэмжээ хязгаартай явагдана. Олборлолтын үйл ажиллагаа нь газар ухахтай холбоотой буюу газраас ухаж тухайн ашигт малтмалыг олборлодог. Ашиглалтын лиценз авснаар бид олборлох эрхийг шууд олж авдаггүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд маш тодорхой байна. Хамгийн сүүлд олборлох эрх олгож байгаа зүйл нь уулын ажлын төлөвлөгөө олборлох эрхийг олгодог. Түүнээс өмнө маш олон үе шат байдаг. Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа хийлгэдэг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхдээ сав газрын захиргаанаас санал авдаг. Монгол Улсын нутаг дэвсгэр нийтдээ 22 сав газрын захиргаанд хамаарч хуваарилагддаг. Тэр нутаг дэвсгэрийн ус нь хаанаас бүрэлдэж тогтож, тэрийг яаж зөв зүйтэй захиран зарцуулах вэ гэдэг асуудлыг Усны сав газар шийдвэрлэдэг. Усны сав газартай очиж бид гэрээ байгуулдаг. Ашиглалтын лиценз аваад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлуулна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд техник эдийн засгийн үндэслэлээр ийм хэмжээний ус ашиглана, ийм хэмжээний усыг бохирдуулж магадгүй, сөрөг нөлөөллийг ингэж бууруулна гэдгийг тусгадаг. 

Бидний гол зорилго өөрийнхөө нөхцөл байдлыг хуулийг, агуулгыг нь зөв тайлбарлаж хамгаалах ёстой шүү дээ. Аж ахуйн нэгжүүд Усны сав газартай гэрээ хийгээд ус ашиглалтын талаар, олборлолтоо яаж явуулах талаар, усны сав газарт яаж нөлөөлөл үзүүлэх юм гэдэг талаар гэрээ хийгээд, төлбөрөө тогтоогоод, тэгээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг. Тэр байгаль орчны нарийвчилсан үнэлгээг комисс хэлэлцээд, Усны сав газраас авсан саналыг шалгасны үндсэн дээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталдаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсний дараа байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж хийгдэнэ. Тэр нь нарийвчилсан үнэлгээний дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнүүд нь хийгдэнэ. Үүнээс гадна хэд хэдэн ажиллагаанууд хийгдсэнээр орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсны дараа хамгийн сүүлд Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтсээс олборлолт хийх зөвшөөрөл авна.

Уулын ажлын төлөвлөгөө гэдэг хаанаас яаж олборлолтоо хийх, ямар аргачлалаар хийх, хэчнээн хэмжээний хүдэр олборлох, хэчнээн хэмжээний хүхэр суулгах тэр бүгдийг  батлуулдаг. Энэ харилцаанд Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан ашиглалтын лиценз олгож байгаа харилцаа нь олборлолт гэдэг агуулгад ордоггүй юм. Бодит байдал дээр ч гэсэн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-ыг бүх аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд явж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхийн тулд олборлолт хийхээс өмнө буюу газар ухахаас өмнө Усны сав газрын захиргаанаас зөвшөөрөл, санал гээд бүгдийг нь авчихсан байна. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-ыг зөрчсөн зүйл байхгүй. Тийм учраас Ашигт малтмалын тухай хууль дээр ашиглалтын лиценз олгох үед Усны тухай хуулийн 17.2-т заасан усны сав газрын санал нь ашиглалтын лиценз олгоход үндэслэх баримт бичигт хамаарахаар заагаагүй байна. Байгаль орчны үнэлгээний хуулийг хэрэгжүүлэх явцад хийдэг учраас Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаггүй.

Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчинтой холбоотой зохицуулалт дээр харьяалж явдаг учраас лиценз олгох харилцаа руу ороод өөрөөр хэлбэл зүгээр гэрчилгээ олгох харилцаа юм. ашиглалтын тусгай зөвшөөрөл нь олборлолт явуулах эрх  биш. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-оор маргаж байгааг үнэхээр гайхаад олдоггүй юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдлөө гаргаад, бүрдүүлбэрээ хангаад Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгосон. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар санал авах ёстой байсан гэж үзье, гэхдээ тэр саналыг аваагүй байгаа нь иргэн Н.Ц, Д.Ж гуайн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчөөд байгаа юм бэ. Санал авах харилцааг Д.Ж, Н.Ц гуай нар хяналт тавьдаг субъект үү, эсвэл саналыг нь өгөхөд оролцдог субъект үү.           Жишээ нь бид ашиглалтын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхийн тулд Э сумын багийн Иргэдийн нийтийн хурлаар оруулаад саналыг нь авдаг шиг тийм байдлаар Усны тухай хуулиар Усны сав газрын захиргаа энэ хүмүүсийг цуглуулаад хурал хийгээд саналыг нь авдаг юм болов уу, тэгээд эрх ашиг нь яригддаг юм болов уу.  Өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дээр тэр орон нутагт амьдарч байгаа иргэд, тэр тусмаа тэр газар өвөлжөө эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай асуудал огт яригдахгүй. Ашигт малтмалын хуульд газар эзэмшигч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харилцааг тусгайлаад зохицуулсан. Янз бүрийн нөлөөлөлд орохоор бол нөхөн олговор, төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгдөг, эсвэл энэ асуудалтай хамааралтай нийгмийн хариуцлагын гэрээ гэх мэтчилэн хийх талаар хуульд зохицуулсан. Санал авах ёстой гэж үзвэл саналыг аваагүй нь тухайн газарт 0,07 га өвөлжөөний газар эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд яаж нөлөөлж, яаж хөндөөд байна вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Э ХХК нь 100% Хятадын компани биш, Монгол хүмүүсийн оролцоотой, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хятад хүмүүсээс гаргуулсан хамтарсан компани. Энэ компани нь Завхан аймгийн Э суманд үйл ажиллагаагаа явуулах байх, үйл ажиллагаагаа явуулахдаа иргэдийн эрх, ашиг сонирхолд нийцүүлээд нийгмийн хариуцлагын гэрээ, байгаль орчныг хамгаалах, орчны тэнцэл алдагдуулахгүй байх үүргүүдээ биелүүлэх байх. Хуульд дээр дурдсан асуудлыг хамгаалах чиглэлээр байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан менежментийн төлөвлөгөөг шаарддаг. Нэхэмжлэгч иргэд таамагласан байдлаар тодорхой хэмжээнд уурхай ажлууд бидний эрх зөрчигдөх вий дээ, энэ тоос шороо босох вий дээ гэсэн байдлаар нэхэмжлэл гаргаад байх шиг байна. Холбогдох хуулиудаар тэр эрх, ашиг сонирхлууд нь хамгаалагдана. Тиймээс нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Энэ харилцаа дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “7 хүрээнд дүгнэлт хэлье. Эрх нь яаж хэрхэн зөрчигдсөн бэ гэдэг асуудал маш тодорхой. Захиргааны хэргийн шүүх болон Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бусдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эсвэл зөрчсөн эрхийг сэргээнэ.  Эрх нь яаж зөрчигдсөн талаар бодит баримт практикт тогтоогдсон зүйл байхгүй, ирээдүйд үүсэх үр дагаврыг хэлээд байдаг. Зэргэлдээ орших Д сумын асуудал шиг ийм болчихно гэдэг зүйл яриад байдаг. Үүнтэй холбогдуулаад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс хууль бус шийдвэр, лиценз, тусгай зөвшөөрөл гаргасан гэдэг зүйл ярьдаг. Тухайн хуулийн 26.3.2-д заасны дагуу яг ямар хууль бус лиценз, тусгай зөвшөөрөл гаргасан бэ гэдгийг бас тогтоосон үйл баримт байхгүй, яриад л байдаг.

Дараагийн асуудал нь нөлөөлөл гэдэг зүйлийг зөв тодорхойлох шаардлагатай. 2 айл эсвэл 138 айлын эрх, ашиг сонирхолд нөлөөлөх үү гэдгийг тодорхойлсон зүйл байсангүй. Яг энэ маргаантай холбоотой 6 жилийн хугацаанд Монголын нэлээн хэдэн шүүхээр ороод үйл баримтууд тогтоогдсон гэдгийг сая нотлох баримтаар шинжлэн судалсан шүүхийн шийдвэрээр хангалттай тогтоогдсон байна. Судалсан шүүхийн шийдвэрүүд дээр маш тодорхой үндэслэл, баримтууд, хуулийн заалтыг дурдсан байна.  Кадастрын хэлтсийн үйл ажиллагаа ямар хууль зөрчсөн бэ гэдэг зүйлийг сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Хуульд заасан хориглосон үйл ажиллагаа байхгүй бол тухайн зөвшөөрлийг олгочихсон гэж хэлж байна. Үүнтэй холбогдуулаад хориглосон тусгай зөвшөөрөл болон орон нутгийн тусгай хэрэгцээ, түүхийн өв соёл, падемологийн оролдлого байхгүй байсан учраас хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгож, мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг хангалттай хэллээ.

Усны тухай хуульд заасны дагуу  Монгол нутаг 22 усны сав газарт хамаардаг. Үүнтэй холбогдуулаад маргаан бүхий газар Хяргас нуурын ай сав газарт хамаардаг. Гэхдээ үүнтэй холбогдуулаад тухайн газрын усны нөөц болон тухайн ойр орчимд байгаа гол нуур нь хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдэг талаар дүгнэлт гараагүй байна. Ямар нэгэн нөлөөлөл болон үр дагавартай эсэх талаар эрх бүхий байгууллагын мэргэжлийн шинжээчийн дурдсан зүйл, асуудал байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний талаар ярьж байна. Үүнтэй холбогдуулаад бид Говь-Алтай болон Завхан аймгийн Захиргааны шүүхэд хандаж сумын Засаг даргын эс үйлдэхүйг тогтоолгоод дараа нь тухайн төлөвлөгөөг гаргаж Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтэст гаргасан байдаг. Дутуу материал хавсаргасан гэдэг дээр манай зүгээс маргаагүй. Гэхдээ энэ нь төрийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх гэтэл нөгөө төрийн байгууллага нь баримт гаргаж өгөхгүй эс үйлдэхүй гаргаад байсан учраас энэ асуудал үүчихсэн гэдгийг хангалттай илэрхийлж байна.

Мөн холбоотой үйл баримтууд, албан бичиг хангалттай хэрэгт авагдсан байна. Тухайн 2790 га талбайтай уулыг бүхэлд нь ухаад явчих юм шиг зүйлийг нэхэмжлэгчийн төлөөлөгч яриад байна. Жишээ нь тухайн ууланд алт илэрлээ гэхэд тэр уул нь бүхэлдээ алт биш байдаг. Тухайн жилдээ уулын ажлын төлөвлөгөө гэж гаргаад өргөн хошуу тавиад яг уулын аль хэсэгт, аль судалдаа тэр газарт нь тухайн олборлолтын үйл ажиллагааг явуулах, ашиглах асуудал үүснэ. Тэрнээс биш уулыг бүхэлд нь ашиглаж ухах зүйл биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байх. Бид 21 дүгээр зуунд амьдарч байна, шинжлэх ухаанч байдлаар хандах ёстой. Уулыг бүхэлд нь дэлбэлээд, цианид хэрэглээд, хүрээлэн байгаа орчинд нь бүхэлд нь нөлөөлөөд тухайн суманд амьдарч байгаа бүх ард иргэд нүүгээд, ямар ч өвөлжөө, хаваржааны газаргүй болоод, алдартай гол нуурууд нь ширгэж урсаад  алга болчихно гэсэн хийсвэр байдлаар хандаж болохгүй.  Бид хууль, дүрэмтэй улсад амьдарч байна, хууль дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар Засгийн газар болон Улсын Их Хурлын хэмжээнд хариуцлагатай уул уурхай гэдэг үндэсний аян зарлаад хөтөлбөрийнхөө хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаад явж байна. Гэтэл хууль дүрмээс давсан зүйлүүдийг бид хийсвэрээр шүүх хуралдааны танхимд ярьж болохгүй. Бүх зүйл хариуцлагатай, буух эзэн буцах хаягтай байх ёстой. Тухайн уулийг бүхэлд нь ашиглана гэсэн зохицуулалт байхгүй. Сая Н.Н төлөөлөгч маш ойлгомжтой хэллээ. Олборлоно гэдэг нь тусдаа ойлголт. Олборлох асуудал дээр дахиад бид Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтэст хандаад зөвшөөрөл аваад тухайн жилдээ яг хэдэн метр квадрат талбайн үйл ажиллагаа явуулах талаар зөвшөөрөл авч, нэг бүрчлэн хууль дүрэм журмаар нь нарийвчлан тогтооно гэсэн асуудал байдаг. Зөвшөөрөл олгоод бид олборлох үйл ажиллагаа явуулаад тухайн бүс нутгийн иргэд, малчдад сөрөг нөлөө үзүүлбэл бид нөхөн төлбөр олгох хууль эрх зүйн зохицуулалттай. Сөрөг нөлөө үзүүлээд байна гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй учраас шүүхэд хандах боломжтой.

Та бид мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүмүүс үйл баримтыг ойлгож, шинжлэн судалж байгаа асуудал дээр дүгнэлт хийх эрхтэй хүмүүс. Дүгнэлт дээр уншаад олсонгүй. Дүгнэлт дээр ийм үйл ажиллагаа явуулна гээд дүгнэсэн, ямар ч химийн аюултай элемент ашиглана гэдэг зүйлийг дурдаагүй болохыг хэлмээр байна.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөө бид хуульч хүмүүс болохоор хуулийг өөрөөр тайлбарлах эрхтэй, тэрнээс биш та хууль тайлбарлаад биднийг загнах эрх байхгүй. Бид өөрсдийн үзэж байгаагаар хууль зүйн үндэслэлээ зөвтгөж хууль тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч та ахиад л субьектив хандлага гаргасан. Та нар ингэж ойлгож байна, ингэж үзэх ёстой гээд байх юм бид адилхан мэргэжлийн хүмүүс.

Миний зүгээс энэ маргаанд оролцоод явж байхад 3 зүйл дээр маргаан төвлөрчээ гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ маргаанд нэхэмжлэгчийн энэ гаргаж байгаа зүйл нэхэмжлэл мөн эсэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан нэхэмжлэл мөн эсэхийг зөв тодорхойлох ёстой. 20 хоногийн дотор компанийн гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг шийдвэрлээгүй нь хууль бус уу. Өргөдлийг шийдвэрлэхгүй байсан нь шүүх дээр маргаад албан бичгийг гаргуулж өгсөн. Үүнтэй холбоотой зөрчилтэй захиргааны акт гэж үзэх үү гэдэг асуудлыг зөв ойлгох ёстой. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-ыг бид цаашдаа ингэж ойлгож болох юм болов уу. Ийм үндэслэлээр энэ ашигт малтмалын ашиглалтын лицензүүдийг олгоод, олгосон лицензүүдийг хүчингүй болгоод байх нь зөв юм уу. Монгол Улсын нутаг дэвсгэр нүүдэлчин соёл иргэншилтэй холбоотойгоор малчид хаа сайгүй тарж амьдарч амьдардаг.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд миний ойлгож байгаагаар 3% билүү 4%-ийн орчимд байгаа байх. Энэ тусгай зөвшөөрөлтэй давхцаагүй өвөлжөө хаваржаа гэж байхгүй. Тэгэхээр цаашдаа малчид шууд тусгай зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын шийдвэртэй маргадаг асуудал үүснэ. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт дээр Ашигт малтмалын газраас хэлэлцүүлэг хийхэд жишээ нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасны дагуу Усны сав газрын саналыг 2021, 2023 оноос өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо авч байсан түүх, практик байхгүй. 

 Тэгэхээр малчид нэхэмжлэл гаргаад аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах боломжтой болж байна.

Ийм эрх зүйн орчин цаашид байх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх ёстой юм байна. Энэ салбарт ажиллаж байгаа хуульч хүний хувьд энэ асуудлыг зөв ойлгочих юмсан гэдэг байр сууриас энэ маргаанд мэтгэлцлээ. 3 зүйлд тус бүрд нь тайлбар хэлье. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар  би хуралд жоохон хоцорч орж ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хэд хэдэн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж тайлбар хэллээ. 1 дүгээрт нь байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр заалтад заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх юм. Тэгэхээр энэ эрх энэ харилцаан дээр субьектив эрх болох уу гэдэг асуудал ярих шаардлагатай болно. Өнөөдөр Э ХХК-ийн хийсэн үйл ажиллагаа уу, тусгай зөвшөөрөл авсан харилцаан дээр байгалийн тэнцэл ямар байдлаар алдагдсан, эсвэл яг алдагдах ийм нөхцөл байдал үүссэн эсэхийг нотолсон үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Угаасаа байх боломжгүй.  Манай хууль эрх зүйн орчин өөрөө үйл ажиллагаа явуулах гэж байгаа байгалийн тэнцэл алдагдахад иргэнийхээ эрхийг хангахад чиглэгдсэн хууль юм. Бид хууль гэхээр тэнгэрээс бидэнд зарлигдаад ирчихсэн зүйл гэдэг утгаар биш, хууль гэдэг чинь өөрөө иргэнийхээ сайн сайхны төлөө төрөөс баталж байгаа зүйл юм. Тэгэхээр таны байгалийн тэнцэл  алдагдахаас хамгаалуулах эрхийг хамгаалахын тулд хууль чинь өөрөө зориулагдаж батлагдаж байна. Хууль батлагдаад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байна.

Байгалийн тэнцэл алдагдаад усыг нь ширгээгээд, модыг нь байхгүй болгочихсон ийм дүгнэлт, нотолгоо, баримт тийм нөхцөл байдал байхгүй байна. Манайхыг Э ХХК, Х ХХК гэхээр Хар айргийн уурхай гээд Хятадын бас нэг уурхай байдаг юм шиг байна. Э сумын урд захад байдаг уурхайтай  холиод нэвтрүүлэг хийсэн байсан. Гэхдээ тэр уурхай ч гэсэн байгалийн тэнцэл алдагдуулаад хууль бус үйл ажиллагаа явуулчихсан гэсэн дүгнэлт гаргаад уурхайн лицензийг хүчингүй болгочихсон гэдэг зүйл би лав сонсоогүй. Тэгэхлээр байгалийн тэнцлийг хангаж үйл ажиллагаа явуулна. Яг үнэндээ уурхайн талбай чинь үсрээд л 4, 5 га газар талбай дээр явагдана. Олборлолтын ажил тусдаа явдаг. Тэгэхээр байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нь зөрчсөн, зөрчсөнийг нь тогтоосон, тэр байтугай зөрчсөн байж магадгүй гэдэг үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг нь зөрчөөгүй байна. Харин энэ хэрэг маргааны хувьд субьектив эрх болж орж ирээгүй байна. Дараагийн нэхэмжлэгчийн гол маргадаг нэг эрх нь 2007 онд тухайн газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрх авчихсан гэдэг.  Газрын эрхийг хэд хэд хуваадаг.

Тухайлбал газар эзэмших эрх гэдгийг бид газрын доор байгаа шороо, ашигт малтмал зэргийг эзэмших эрх гэж ойлгож болохгүй. Газрын тухай хуульд газар эзэмших эрх нь газрын дээр нь байрлаж байгаа хэсгийг эзэмших эрх юм. Газрын хэвлийтэй холбоотой асуудлаар газрын хэвлийг эзэмших эрхийг тусдаа Газрын хэвлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулж Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархцын тухай хууль гээд нарийвчлаад явдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн өнөөдрийн байдлаар эзэмшиж байгаа эрх нь газрын дээрх хэсэг буюу өвөлжөө хаваржаагаа байрлуулаад газрыг эзэмшиж амьдарч байна. Энэ эрхийг ямар нэгэн байдлаар Э ХХК хөндөөгүй, тэр газар руу нь ороод өвөлжөөг нь буулгаад бид энд нүх ухна, олборлолт явуулна гэдэг ийм зүйл огт хийгдээгүй.  Өөрөөр хэлбэл олборлолт, уурхайн үйл ажиллагаанд өртөгдөж болзошгүй нөхцөл байдал ч үүсэхгүй, бүртгэгдэхгүй.  Тэгэхээр газрын дээрх хэсгийг эзэмшигчийн эрхэд бид бодит байдал дээр халдаж, эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явагдаагүй. Тэгэхээр энэ эрх нь Үндсэн хуулийн 16-д заасан шударгаар эд хөрөнгө олж авах, эзэмшиж ашиглах үндсэн эрх юм.

Яг энэ харилцаан дээр аваад үзвэл субьектив эрх болж хамгаалагдах гэж орж ирэхгүй. Хэрвээ үүнийг субьектив эрх гэж үзвэл Монгол Улсын хэмжээнд газар нутагт олгогдсон тусгай зөвшөөрлүүд бүгд нэг малчны өвөлжөө, хаваржаанаас болоод хүчингүй болох асуудал яригдана. Газрын эрх эзэмшүүлсэн хэмжээгээрээ хамгаалагдаж байна. Э ХХК, Ш ХХК анх тусгай зөвшөөрлийг авах үедээ 2790 га гээд явж байсан. Нэхэмжлэгч нар тэр үед 0,14 га гээд дараа нь талбайгаа томсгоод 1 га гэж өөрчилсөн байна.  Өөрөөр хэлбэл 2700 дахин бага газар гэсэн үг. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх тэр хэмжээгээр хэрэгжчихэж байна. Тэгэхээр тэр эрхийг хамгаалахын тулд 2700 га газрын ашигт малтмалын лицензийн талбайн хэмжээний эрхийг бүгдийг нь хүчингүй болгох боломжтой байдаг юм уу, тэгж халдаж болох юм уу.

 Жишээ нь би Улаанбаатар хотын 0,05 га газар эзэмшдэг, энэ газрынхаа эрхийг хамгаалахын тулд Яармагийн дэнж дээр барьж байгаа барилгыг энэ миний газар эзэмших эрхийг хөндөж байна гээд би Баянзүрх дүүрэгт байдаг байж маргаж болох уу. Хууль зүйн хувьд аваад үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг бид хөндөөд, халдсан зүйл байхгүй. Нөгөө талаас халдаж магадгүй гэдэг нөхцөл байдал байгаа гэдгийг хуульд хууль тогтоогч бидэнд зориулж, бидний амьдралыг зөв сайхан байлгахын тулд гаргасан хуульд оруулж өгч байна. Хэрвээ уурхайн янз бүрийн үйл ажиллагаанд газар эзэмшигчийн эрх хөндөгдөөд эхлэх юм бол тэр асуудлыг Ашигт малтмалын хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу зохицуулж нөхөн олговор төлөх, нүүлгэн шилжүүлэх, цаашдаа газар эзэмшигчтэй тохиролцох зэргийг хууль тогтоогч хуульд оруулсан байна.

Тэгэхээр энэ харилцаан дээр бид хайгуулын талбай ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй, хайгуулын талбайг ашиглалтын талбай болгоод өөрчлөхөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөгүй байна. Нэхэмжлэгч ус уух эрхийг зөрчсөн гэж ярьж байна. Миний ойлгосноор ус уух, амьд явах гэдэг 2 эрхийг ерөнхийдөө хамтатгаж ярьж байх шиг байна. Үндсэн хуулийн 16-д заасан эрх мөн Монголын улсын иргэн амьд явах эрхтэй. Гэхдээ энэ харилцаа дээр ашиглалтын тусгай олгосноор нэхэмжлэгчийн амьд явж, ус уух эрхэд нь ямар байдлаар халдаж байна вэ.

Нэхэмжлэгчийн худгийг нь бид авах гээд байгаа юм уу, усыг авах гээд байгаа юм уу. Бид субьектив харилцаанд оролцоогүй. Яг энэ харилцаан дээр нэхэмжлэгчийн эрх, субьектив эрх олгоогүй Үндсэн хуульд заасан эрх байна. Бид үнэхээр нэхэмжлэгчийн худгийг нь булаагаад эхэлбэл өөр болно. Тэр битгий хэл энэ уурхай, олборлолтын үйл ажиллагаанд ямар ус ашиглах нь тодорхойгүй байна. Тэгэхээр ийм асуудлууд байгаа учраас нэхэмжлэгчийн амьд явах эрхэд ямар саад учруулсан нь тодорхойгүй байна. Яагаад үхэх нөхцөл байдал руу оруулах гээд байгаа юм, яг бодит байдал дээр манайх объектив тийм ямар нэгэн үйлдэл хийсэн юм уу, захиргааны байгууллага яг объектив ямар үйлдэл хийчихсэн юм бэ.

Нэхэмжлэгчийг ирээдүйд амьд явах боломжгүй болгосон тийм үйлдэл хийсэн эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй байгаа учраа нотлогдохгүй байна.  Энэ харилцаа дээр нэхэмжлэгчийн субьектив эрх болохоор гарч ирлээ гэж хэлээд байгаа боловч нэхэмжлэгчийн энэ эрхүүд субьектив эрх нь болж орж ирээд зөрчигдөөд байгааг тогтоосон үйл баримт, зөрчигдөж  болзошгүй болохыг тогтоосон үйл баримтууд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдож тогтоогдохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн энэ шүүхэд гаргаад байгаа гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан нэхэмжлэл биш байна. Өөрөөр хэлбэл захиргааны нэхэмжлэл гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны байгууллагын үйл ажиллагааны эсрэг гаргасан өргөдөл юм. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдлийн эсрэг гаргаж байгаа тийм зүйл энэ харилцаанд тогтоогдохгүй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчих гээд байгаа тийм үйлдэл байхгүй байна. 20 хоногийн дотор бидний өргөдлийг шийдээгүй нь зөрчилтэй захиргааны акт гарчихлаа гэж хэлээд байна. Миний ойлгож байгаа захиргааны онолоор бол би яс махандаа шигдтэл ойлгосон зүйл гэвэл эрх зүйн тогтвортой байдлын зарчим гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх захиргааны эрх зүйн харилцаанд чухал зарчим гэж  ойлгодог. Эрх зүйн тогтвортой байдал гэдэг нь хүн болгон чи тэгчихлээ, би ингэчихлээ гээд юм болгон руу үсчээд дайраад байж болохгүй.

Та өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн танд хамааралтай зүйл дээр гомдол, нэхэмжлэл гаргана уу гэхээс өөр иргэний өргөдөл гомдлыг 20 хоногт шийдсэнгүй гээд маргаад яваад байж болохгүй. Захиргааны байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа өргөдөл гаргасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө явуулж өргөдөл гомдлыг нь шийдвэрлэх үйл ажиллагаанд таны хууль, ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байхгүй учраас оролцох ёсгүй юм. Өргөдөл гаргасан иргэний эрх, ашиг сонирхлын төлөө гаргасан шийдвэр тогтвортой байх ёстой. Тэрийг хууль бус гэж үзвэл өргөдөл гаргасан этгээд өөрийнхөө эрх, ашгийг хамгаалж хандах ёстой. Тэрнээс биш таны өөрийн хууль ёсны эрх, ашиг байхгүй энэ харилцаанд орж ирж болохгүй, үндэслэл байхгүй. Орж ирвэл анархизм болно. Тэгэхээр нэхэмжлэгч нар Э ХХК тухайн үеийн  Ш ХХК-ийн өргөдлийн дутуу материалыг нь авсан байна, 20 хоногийн дотор шийдвэрлээгүй учраас эрх зүйн зөрчилтэй захиргааны шийдвэр хүчингүй болгож өг гэж шаардах эрх байхгүй. Энэ хуулийн зохицуулалт бүхэлдээ өргөдөл гаргасан этгээдийн эрх ашиг руу чиглэсэн буюу өргөдлийг нь 20 хоногийн хугацаанд шийдвэрлээрэй битгий дараад алга болчхоорой гэсэн агуулгатай болохоос биш өргөдөл гаргаагүй этгээдэд хамааралтай зохицуулалт биш.

Нөгөө талаас манай гаргасан өргөдлийг захиргааны байгууллага хүлээж авах ёсгүй байсан. Яагаад гэвэл сумын Засаг даргын тодорхойлолт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр байхгүй байхад өргөдлийг нь хүлээж аваад шийдвэрлээд  хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан гэж яриад байна. Хүн болгон төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх гаргах эрхтэй, тэрийгээ бид шийдвэрлүүлэх эрхтэй гээд Үндсэн хуульд заасан эрх байна. Нөгөө шийдвэрлүүлэх эрхийн эсрэг төр бидэнд үйлчлэхийн тулд Захиргааны ерөнхий хууль баталсан. Өргөдөл гомдол гаргаад шаардлагатай баримт материал дутуу бол дуудаж авчраад тэрийг нь тодруулаад сонсох ажиллагаа хий гээд хуульчлаад өгчихсөн.

Өргөдөл гомдол гаргаж байгаа нотлох баримтыг нь цуглуул, бодит нөхцөл байдлыг тогтоо гээд Захиргааны ерөнхий хуульд заачихсан байна. Нөгөө талаас захиргааны байгууллага бол сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч яг төрийн албан хаагчийн жинхэнэ байр сууриас хэлж байна. Бид хүний өргөдөл гомдлыг хүлээж авахгүй дутуу гэж татгалзах эрх байхгүй. Харин аваад тэр дутуу байгаа юмнуудыг шаардаж гаргуулаад шийдвэрлээд өгөх ёстой. Энэ бол төрийн байгууллагын гол зорилго, чиг үүрэг. Нөгөө талаас Ашигт малтмал, газрын тосны газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг үзүүлж байгаа захиргааны байгууллага юм. Тэгэхээр бидэнд үйлчлэхийн тулд өргөдлийг маань хүлээж аваад харин юм дутуу бол нэмж шаардаж аваад шийдвэрлэж өгөх ёстой. Энэ асуудал дээр нэхэмжлэгч өөр хүн гарч ирээд манай өргөдлийг 20 хоногт шийдвэрлээгүй байна, материал дутуу хавсаргачихсан байхад шийдвэрлэсэн нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан, хүчингүй болго гэж болохгүй. Энэ чинь өөрөө эрх зүйн тогтвортой байдлыг хангах зарчмын эсрэг, нөгөө талаас субьектив эрхийг хамгаалах зарчмын эсрэг ийм ойлголт болчхоод байна. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт сүүлийн үед гарч ирсэн.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн хэрэг шийдвэрлэх практикт гэсэн үг. Ашигт малтмалын газар ч гэсэн энэ дээр мухардалд орж байгаа бид очиж уулзаад Монгол Улсын хэмжээнд байгаа бүх тусгай зөвшөөрлүүд Усны газраас санал авдаг юм уу гэхэд манай хууль дээр тийм юм байхгүй, энэ болохоор нэг ийм заалт орсон гэсэн. Гэхдээ бид энийг хэрэгжүүлж байгаа агуулга нь нөгөө байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Усны газартай тусгай зөвшөөрөл эзэмшигч заавал сав газрын захиргаа гэрээ хэлцлүүдийг хийдэг энэ хэлбэрийг хэлж байгаа юм. Хэдийгээр бид санал авах байсан ч тэр саналыг авлаа гээд тусгай зөвшөөрөл олгоход угаасаа нөлөөлөхгүй. Яагаад гэвэл тусгай зөвшөөрлийг олгох эрх нь агентлагт олгогдсон. Нөгөө талаас усны газрын санал гэдэг нь ус ашиглалтын хуваарилалтын тухай ойлголт юм. Энэ усыг ингэж ашиглана, тэр юманд ингэж хуваарилна, ингэж урсгана, зөвшөөрөл өгнө эргээд төлбөр тооцоог нь авна гэсэн ийм чиг үүрэгтэй байгууллага. Тэгэхээр нөлөөлөхгүй. Бодит байдал дээр олборлолт явуулахад санал нь тусаад явж байна.

Ашигт малтмалын тухай хуулиас олборлолт гэж юуг хэлээд байна, ашиглалтаасаа тусдаа ойлголт юм уу, нэг юм уу, ашиглалт нь арай өргөн өргөн ойлголт юм байна. Ашиглалт нь дотроо олборлолт гэдэг агуулгыг багтаадаг. Олборлолт явуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч Усны газраас саналыг аваад тусгаад явдаг. Тэрнээс биш тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө энэ баримтыг шаардахгүй юм байна. Яг манай энэ маргааны тохиолдолд Усны сав газрын саналыг аваагүй гэдгийг би өмнө нь зөндөө ярьчихсан болохоор товч хэлье. Усны сав газрын саналыг аваагүй гэдэг нь Н.Ц, Д.Ж нарын хууль ёсны эрх, ашиг сонирхолд ямар хамааралтай юм бэ, энэ хүмүүс сав газарт ямар нэгэн эрх эдлээгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ямар ч хамаагүй байхад эргээд нөгөө эрх зүйн тогтвортой байдлаа алдагдуулаад байна. Засгийн газраас урьдчилж солбицлуудыг нь тогтоогоод ийм солбицлууд дээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой гээд тэр солбицлууд дээр сонгон шалгаруулалтаа зарлаад тусгай зөвшөөрөл олгодог.

Тэр зөвшөөрөл олгосон шийдвэр нь тогтвортой байж бид хөрөнгө оруулаад хэчнээн тэрбумаар хайгуул хийгээд нөөцөө тогтоож байхад бидний хөрөнгө оруулж байгаа итгэлийг хамгаалах ёстой шүү дээ. Энэ бүх агуулгаар Усны газрын саналыг аваагүй нь малчин Н.Ц, Д.Ж гуайн эрхийг зөрчсөн гэдэг ийм дүгнэлт рүү бол орох ёсгүй гэж үзэж байна. Үнэхээр тусгай зөвшөөрлийн захирамж ноцтой хууль зөрчөөд, нэхэмжлэгч нарын хэлээд байгаа шиг малын бэлчээрийг нь алга болгоод хор хөнөөл учруулаад эхлэх юм бол цаана нь хуулийн том хариуцлага, механизм нь ажилладаг. Тийм зүйл байсаар байхад бид уянгын халилд автсан цианидаар хордуулах гээд байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хангачхаж болмооргүй харагдаж байна.

Ер нь бол байж боломгүй бидний хүсэж байгаа эрх зүйт зах зээлийн эдийн засагтай, ардчилсан нийгмийг бий болгох тухай ойлголт огт биш болчхоод байна. Би ч гэсэн тэр нийгэмд ажиллах сонирхолтой хуульч гээд ажиллаж байна. Тэр нийгмийг хамгаалахын тулд бүх хуулиуд байгаа гэж ойлгодог. Гэтэл энэ дээр ямар ч хуулийн дүгнэлт байхгүйгээр байгаль орчныг сүйтгэх гээд байна, биднийг амьд явуулахгүй болох гээд байна ингэж гомдол гаргах боломжгүй юм. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-ыг үндэслэж шийдвэрлэх юм бол  Монгол Улсын хэмжээнд олон тусгай зөвшөөрлүүд хүчингүй болгох юм уу, буруу ойлгосноос болоод ийм үр дагавар цаашаа дагуулах юм байна гэж нөгөө талаас захиргааны хэрэг маргаанд явж байгаа хуульчийн хувьд бодож байна. Тийм учраас нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөөч. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь энэ харилцаанд алга байна, субьективээр зөрчигдөөгүй байна” гэв.

Дөрөв. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Компанийн хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх л даа. Миний дүгнэлтээр бас жоохон эргэлзээтэй юмнууд их гарч ирээд хуулийн юмнууд нь их нарийн болоод явчихлаа. Ер нь бол лицензийг болиулах, болиулахгүй гэсэн асуудлыг яриад байна. 1 дүгээрт кадастрын хэлтэс төрийн байгууллага атал тэр газар дээр өвөлжөөний 0,07 га газар авчихаад байгааг мэдэж чадахгүй төрийн байгууллага байгаад би их гайхаж байна. 2 дугаарт энэ компанийн хүмүүсийг би ойлгож байна. Бас тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулаад мөнгө төгрөг олох гээд газар ухах гэж байна. Миний ойлгосноор лиценз, зөвшөөрлийн баримтуудаа араас нь өгдөг. Тэгэхээр төрийн байгууллага буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа  “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, Э ХХК /хуучин нэрээр ХХК/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлсноор хэргийг хэлэлцлээ.

1. Үйл баримтын хувьд маргаанд хамаарах Завхан аймгийн Э сумын нутагт байрлах А нэртэй 2762 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр Х ХХК-д олгож, улмаар 2008 онд Ж ХХК-д, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр ХХК-д шилжүүлсэн.  

ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдөр гаргаж, улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр шийдвэрээр ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг ХХК-д олгожээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ХХК-ийн нэрийг Э ХХК болж өөрчөгдсөнийг бүртгэснээр ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Э ХХК-д шинэчлэн олгожээ[1].

2. Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарт Завхан аймгийн Э сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамжаар тус бүр 1400 м.кв газар эзэмшүүлж, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулснаар 2007 оны дээрх ******* дүгээр захирамжийг үндэслэн тус бүр 10,000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалттаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн /нэгж талбарын 81000555, 81000625 дугаартай, эрхийн  улсын бүртгэлийн Э-09, Э-09 дугаартай/ 0000, 0000 дугаартай гэрчилгээг шинэчилж олгосон, уг газар нь гуравдагч этгээд Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлдээ багтсан[2] болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мэдээллийн сангийн зургаар тогтоогдсон. 

 

3. Нэхэмжлэгч нараас уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэнэ” гэх хариу өгсөн.

4. Нэхэмжлэгч нар “...Ашигт малтмалын тухай хуулиар баримтыг өргөдөлд хавсаргаж өгөхөөр хуульчилснаас биш дараа нөхөж өгнө гэсэн зохицуулалт байхгүй, мөн хуулийн 26.3.2-т өргөдлийг бүртгэгдсэнээс хойш ажлын 20 өдөрт багтаан шийдвэрлэх заалтыг зөрчиж, 2 жил 5 сарын дараа шийдвэрлэсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаж өгөөгүй, мөн хуулийн 401 дүгээр зүйлийг хэрэгжүүлээгүй, Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг зөрчиж сав газрын захиргаанаас санал аваагүй” хэмээн маргажээ.

5. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр шийдвэрийг болон Э******* ХХК-д олгосон ашигт малтмал ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

5.1. Нэхэмжлэгч нарыг өвөлжөө, хаваржааны зориулалттай эзэмших эрхтэй газарт нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй маргах, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзлээ. Тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлдээ багтсан газар эзэмших энэ зориулалтын хувьд, тодруулбал уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын өвөлжөө, хаваржааны энэ зориулалтаар газар эзэмших субьектив эрхийг эргэлтийн цэгээр буюу эзэмшил нэг га газрын хил заагаар тогтоож маргах эрхийг хязгаарлах боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэл тогтоогдсонгүй.

5.2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ******* маягтаар Кадастрын хэлтэст гаргасан[3] байх бөгөөд уг өргөдөлдөө хавсаргах ёстой 10 баримт бичгийн бүрдлээс 1/ хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 2/ хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 3/ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гэсэн 3 төрлийн баримт бичгийг хавсаргаж өгөөгүй, энэ нь уг маягтад тэмдэглэгдсэн, энэ үйл баримтад талууд маргаагүй.

5.3. Улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн талбайд 2011-2018 онуудад хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж баталсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны хх-12-11 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар нөөцийг хүлээн авч, бүртгэсэн тушаалыг[4] 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нөхөж өгснийг ******* маягтад “огноог тэмдэглэн”[5] хүлээж авсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хавсаргана”, 26 дугаар зүйлийн  26.1.1 “өргөдлийг ... бүртгэнэ”, 26.1.2 “өргөдөлд ... анхан шатны шүүлт хийнэ”, 26.2.3 “... нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг тодруулна”, 26.3.2 дахь “хайгуулын тусгай  зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй, цаашлаад энэ материалыг нөхөн авч тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй.  

Учир нь хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэх, дүгнэлт гаргах, нөөц бүртгэх захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд зарцуулсан хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцуулах, хугацаа хожимдуулсан гэж үзэх нь төдийлөн үндэслэлтэй биш бөгөөд ийнхүү үзээгүй захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

5.4. Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Завхан аймгийн Э сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг[6] нөхөн бүрдүүлж өгснийг хариуцагч хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь мөн л Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, 25.1.7 дахь “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргана”, 26 дугаар зүйлийн  26.1.2 “өргөдөлд ... анхан шатны шүүлт хийнэ”, 26.3.2 дахь “хайгуулын тусгай  зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй, цаашлаад энэ материалыг нөхөн авч тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй.  

Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ш” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан тодорхойлолт өгөхөөс татгалзсан Завхан аймгийн Э сумын Засаг даргын татгалзал, эс үйлдэхүйтэй захиргааны хэргийн шүүхэд маргаж, улмаар  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 194 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Засаг даргад даалгаж шийдвэрлэсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Э сумын Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичгээр “Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлсон байдаг.

Улмаар Э сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг баталж хүргүүлсэн, өөрөөр хэлбэл мөн л орон нутгаас тодорхойлолт авах ажиллагаанд зарцуулсан, шүүхээр маргасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцуулах, хугацаа хожимдуулсан гэж үзэх үндэслэлгүй, ийнхүү үзээгүй захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгахгүй.

5.5. “” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч шийдвэрлэх хугацаанд иргэн Н.Ц, “Б монгол” НҮТББ-аас ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан шүүхэд маргасан, уг хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 448 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 516 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаар захирамжаар хяналтын журмаар гомдол хэлэлцэхээс татгалзсанаар шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 20 хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд шүүхийн маргаантай байсан нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг шийдвэрлэх захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлсөн гэж үзнэ.  

5.6. Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарт Завхан аймгийн Э сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр захирамж, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 0000, 0000 дугаар гэрчилгээтэй тус бүр 10,000 м.кв буюу тус бүр 1 га газар нь гуравдагч этгээд Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2759.82 га талбайд бүхэлдээ багтсан[7] хэдий ч газрын хэмжээний хувьд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй, нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хаваржааны байранд гэм хор учруулсан бол хохирлыг өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх, тэдгээрийг шилжүүлэн байршуулах зардлыг хариуцах зохицуулалт байх тул ийнхүү өвөлжөө хаваржааны зориулалттай газар тусгай зөвшөөрлийн талбайд багтсан нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан, энэ үндэслэл үүсээгүй талаарх Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоотоор нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн хариу үндэслэлтэй байна.  

5.7. Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь ... Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ хэмээн Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ашигт малтмал эрэн хайх, ашиглах, хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбоотой харилцаанд Усны тухай хуулийг хэрэглэнэ.

Усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ. гэсэн зохицуулалт 2012 онд батлагдсан шинэчилсэн найруулга хуульд тусгагдсан,

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор зааснаас үзэхэд Усны тухай хуульд заасан олборлолт явуулах тусгай зөвшөөрөл гэдгийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хууль /2006 он шинэчилсэн найруулга/-иас сүүлд батлагдсан Усны тухай хуулийн дээрх заалтад ашигт малтмалын хайгуул болон олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох аль аль тохиолдолд сав газрын захиргааны саналыг үндэслэхээр тодорхой хуульчилсан байхад хариуцагчаас маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2021 онд олгохдоо нутаг дэвсгэрийг харьяалах[8] Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас санал аваагүй болох нь тус сав газрын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр[9] тогтоогдож байна.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичигт энэ нөхцлийг заагаагүй ч ийнхүү бүрдүүлэх баримт бичигт заагаагүй агуулгаар Усны тухай хуулийг хэрэглэхээс татгалзах, хэрэглэхгүй байх эрх захиргааны байгууллагад олгоогүй.

Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ төрийн захиргааны байгууллага тухайн бүс нутгийн сав газрын захиргаанаас байгаль орчны асуудлаарх санал авах энэ зохицуулалтаарх шаардлагыг хангаагүй нь буруу байна.

Нөгөө талаас уулын ажлын төлөвлөгөөг батлуулснаар олборлолт хийх үе шат эхлэх ч төрийн захиргааны байгууллагаас олгох тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл, энэ тусгай зөвшөөрлийн үндсэн дээр уулын ажлын төлөвлөгөө батлагдах тул “уулын ажлын төлөвлөгөө батлуулах үед сав газрын захиргаанаас санал авах шаардлага тавигдана” гэх гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээж авах боломжгүй. Өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход сав газрын захиргаанаас санал авах, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхэд уг саналыг үндэслэх үүргээс төрийн захиргааны байгууллагыг чөлөөлөхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн дүгээр зүйлийн .4.2, .5.5 дахь заалтаас үзвэл нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоцыг уурхайн талбайд хамруулж болохгүй бөгөөд, 26 дугаар зүйлийн 26.2.3-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ төрийн захиргааны байгууллага “ашигт малтмалын нөөцийн үнэлгээ нь олборлолтоос үүсэж байгаа экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх”-ийг дүгнэх ёстой. Тухайлбал усны нөөц нь олборлолт явуулахад хангалттай эсэх, олборлолтоос үүсэж байгаа экологийн хохирлыг нөхөн сэргээхэд ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хүрэлцэх эсэхийг мэргэжлийн байгууллага болох тухайн бүс нутгийн сав газрын захиргаанаас санал авсны үндсэн дээр шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл ийнхүү сав газрын захиргаанаас санал авахыг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үе шатны нэг хэсэг байхаар тусгайлсан хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул сав газрын захиргаанаас усны нөөцтэй холбоотой саналыг аваагүй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч нарын хувьд “экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах” эрхэд хамааралтай.

Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд хуулиар тогтоосон энэ шаардлагыг хангуулах үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр Завхан аймгийн Э сумын нутагт байрлах А нэртэй 2759.82 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК /хуулийн этгээдийн өмнөх нэр ХХК/ -ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас санал авч Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасныг хангуулан шийдвэрлэх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээлгэн, тэр хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэр, Э ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.  

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийн “шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тусгана” гэх заалт нь шүүхээс тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг захиргааны байгууллагад хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг тодорхойлох агуулгатайг тайлбарлах нь зүйтэй.   

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “төрийн байгууллага буруу шийдвэр гаргасан гэж үзсэн” дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзлаа.

8. Н.Ц, “Б монгол” НҮТББ-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 516 дугаар магадлалаар “” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсгийн заалт, магадлалын үндэслэх хэсэгтэй зөрүүтэй, өөрөөр ойлгогдохоор байсан хэдий ч магадлалыг танилцуулсан тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг тайлбарласан байх тул магадлалын тогтоох хэсгийг давж заалдах шатны шүүхээр тайлбарлуулах шаардлагагүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн болохыг энэ хэмжээнд нь шүүх үнэлэх боломжтой гэж үзсэн болно.

9. Маргаанд хамаарах тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээний газраар аваагүйг тэмдэглэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Э сумын нутагт байрлах А нэртэй 2759.82 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас санал авч Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасныг хангуулан шийдвэрлэх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээлгэн, тэр хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэр, Э ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасан “шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тусгана” гэх заалт нь шүүхээс тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг захиргааны байгууллагад хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг тодорхойлсон агуулгатайг тайлбарласугай.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

                                                       ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                       ШҮҮГЧ                                А.ГАНЗОРИГ

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 151-153 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 167-168 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 92-134

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 136-141 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 93 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 135, 142-146 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 167-168 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 210-211 дүгээр хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 20 дугаар хуудас