Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 142/Шш2024/01372

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ****-ийн

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие *******-ын Сувилалд 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хоол зөөгч, угаагчаар тасралтгүй ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт энэ талаар тэмдэглэл, бичилт байгаа хэдий ч ажилд орсон, ажлаас гарсан эсвэл шилжсэн тухай тушаал, тэдгээртэй холбоотой архивын лавлагааг Орхон аймгийн Нийгмийн даатгалын газраас шаардсан тул дээрх хугацааны ажилласан байдлын талаарх лавлагааг гаргуулахаар *******-ын архивт хандсан боловч Сувилалд хоол зөөгч, угаагчаар ажилд орсон 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар тушаал, ажлаас шилжсэн 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тушаалууд, тэдгээртэй холбоотой лавлагаа байхгүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн. Иймд ******* намайг 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал *******-ын Сувилалд хоол зөөгч, угаагчаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 4-5/, хамт ажиллаж байсан Д.Алтанцэцэг, ******* нарын тодорхойлолт /хх-ийн 6-7/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. ******* нь *******-ын Сувилалд 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд хоол зөөгч, угаагчаар ажиллаж байсан болох нь:

*******т 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар,

*******д 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мэргэн овогт Сэрсэндэмидийн Цэнд-Аюуш /РД:ФМ64030106/-ийг *******-ын Сувилалд 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд хоол зөөгч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН