| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00487/И |
| Дугаар | 133/ШШ2024/00450 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 133/ШШ2024/00450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ………… оршин суух А.Н-н нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч А.Н нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ……. аймгийн ........... сумд мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие А.Н нь 1974 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ……… аймгийн ........... сумд төрсөн. Би 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллаж одоог хүртэл мал маллаж байна. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ……… аймгийн ........... сумын ........... багт мал маллаж байсан А данс аавын нэрээр, аав маань 2003 онд нас барж, дүү А.Ц-н хамт малласан 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны А данс дүүгийн нэрээр байгаа тул одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл уг хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ………. аймгийн ........... сумын ........... багт аав А-н хамт, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дүү А.Ц-н хамт маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-........ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 227, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 410 дугаар лавлагаанууд,
-Э.А-н 1991-2002 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ......... аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-А.Ц-н 2003-2008 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ....... аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03-07/3255, 03-07/3257, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03-08/5683 дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн CVL………. дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн CVL………. дугаар гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн CVL………. дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа.
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч А.Н нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ……. аймгийн ........... сумын ........... багт аав А-н хамт, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд …….. аймгийн ........... сумын 4 дүгээр багт дүү А.Ц-н хамт маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1. А.Н нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ……. аймгийн ........... сумын ........... багт аав А-н хамт, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ………. аймгийн ........... сумын 4 дүгээр багт дүү А.Ц-н хамт маллаж байсан болох нь:
-........ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 410 дугаар “Тус аймгийн ........... сумын ........... багийн малчин, өрхийн тэргүүлэгч Э.А-н мал маллаж байсан хугацаа /1991-1993 онд ....... баг, Э.А 1994-2000 он/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-мөн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 227 дугаар “Тус аймгийн ........... сумын 4 дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч А.Ц-н мал маллаж байсан хугацаа /2003-2008 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-Э.А-н 1991-2002 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны .......... аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-А.Ц-н 2003-2008 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ......... аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03-07/3255 дугаар лавлагаанд “......... аймгийн ........... сумын 1989 оны хүн амын тооллогод Э.А тэргүүлэгч өөрөө, 56 настай, эрэгтэй, О.Д эхнэр, 44 настай, эмэгтэй, А.Ч хүү, 22 настай, эрэгтэй, А.Ч хүү, 20 настай эрэгтэй, А.Ч охин, 16 настай эмэгтэй А.Н охин 14 настай эмэгтэй, А.Ц хүү, 12 настай эрэгтэй, А.М хүү, 5 настай, эрэгтэй, А.М хүү, 2 настай эрэгтэй, А.Ц хүү, 9 настай эрэгтэй” гэж бүртгэгдсэн,
-мөн архивын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03-08/5683 дугаар лавлагаанд “........ аймгийн ........... сумын 2000 оны хүн амын тооллогод Э.А тэргүүлэгч өөрөө, төрсөн 1932 оны 5 сар, 67 настай, эрэгтэй, А.Ц хүү, төрсөн 1976 оны 12 сар, 23 настай эрэгтэй, А.Н охин, төрсөн 1974 оны 06 сар, 25 настай эмэгтэй, А.Ц хүү, төрсөн 1979 оны 05 сар, 20 настай эрэгтэй, А.М хүү, төрсөн 1986 оны 07 сар, 13 настай эрэгтэй, А.М хүү, төрсөн 1983 оны 01 сар, 16 настай, эрэгтэй, Н.П, зээ, төрсөн 1996 оны 03 сар, 3 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн,
-мөн архивын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03-07/3257 дугаар лавлагаанд “Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 121 дүгээр хуудсанд: ......... аймгийн ........... сумын ..........., 4 дүгээр багийн оршин суугч: өрхийн тэргүүн А.Ц, эрэгтэй 1976 оны 12 сард төрсөн, 33 настай, эгч А.Н 1974 онд төрсөн, 36 настай, дүү А.Ц, эрэгтэй 1979 онд төрсөн, 31 настай, дүү А.М, эрэгтэй, 1983 онд төрсөн, 27 настай, бусад төрөл Н.П, эрэгтэй, 1995 онд төрсөн, 14 настай” гэж бүртгэгдсэн,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн CVL……… дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд “эцгийн овог нэр Э.А, эхийн овог нэр О.Д, хүүхдийн овог нэр А.Н, эмэгтэй, 1974 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрснийг ........ аймгийн ........... сумын ...... дугаарт 1974 оны 06 дугаар сарын 16-ны өдөр” бүртгэсэн,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдийн лавлагаанд А.Н, А.Ц нар нь гэрлэсний бүртгэлгүй гэж тус тус тодорхойлсон,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн CVL……….. дугаар нас барсны бүртгэлийн лавлагаанд Э.А 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан гэж бүртгэснээр тус тус тогтоогдож байна.
4.2. 1991-2002 оны жилийн эцсийн малын тооллогонд Э.А-н ам бүл 7-9 гэж, 2003-2008 оны жилийн эцсийн малын тооллогонд А.Ц-н ам бүл 6 гэж бүртгэгдсэн, мөн эдгээр А дансанд нийт малчдаас эмэгтэй 1 бүртгэж байсан зэрэг нь 1989, 2000, 2010 онуудын хүн амын тооллогод бичигдсэн өрхийн гишүүдийн тоо, хүйсийн мэдээлэлтэй тохирч байгаа зэргийг харгалзан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
5. Иймд А.Н-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ………. аймгийн ........... сумын ........... багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А.Н-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ……… аймгийн ........... сумын ........... багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН