| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00437/И |
| Дугаар | 133/ШШ2024/00451 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 133/ШШ2024/00451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **************** тоотод оршин суух, ********* овгийн ***********-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *********** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ************* Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд *********** аймгийн ********** сумын клубт дуу хөгжмийн багшаар, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ******** сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ****** сумын 8 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1970 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, одоо 54 настай. 1988 онд 10 дугаар ангиа төгсөөд өөрийн сумын цэцэрлэгт 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн асрагчаар ажиллаж байгаад 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлөгдөөд 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлөгдсөн. 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сургуульд пионерийн удирдагчаар ажиллаж байгаад 1992 онд Соёлын сургуулийн хөгжмийн багшийн ангид орж, өдрөөр суралцсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1989-1995 оны баримт байхгүй, архивын лавлагаа байхгүй, гарч ирэхгүй байгаа бөгөөд энэ онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд байгаа тул энэ ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. 1995 оны 06 дугаар сард сургуулиа төгсөж ирээд 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн хөгжмийн багшаар томилогдон ажилласан боловч ажилд орсон тушаал мөн олдохгүй байгаа. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-************ аймгийн ******** сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар “Аймгийн элсэлт хуваарилалтын комисс, соёлын хэлтэст ажилчин ***********ын талаар гаргах хүсэлт тодорхойлолт”,
-********* аймгийн *********** сумын 8 жилийн дунд сургуулийн 1992 оны 2-р сарын ажлын дүн үнэлгээ,
-********** аймгийн *********** сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг,
-********* аймгийн ******** сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар “Сургуулийн талаар анхаарах туслалцаа хүсэх зарим асуудлын талаар” тушаал,
-********** аймгийн ************* сумын Цэцэрлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар тодорхойлолт,
-********* аймгийн ************ сумын Соёлын төвийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тодорхойлолт,
-********** аймгийн ****** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаар тодорхойлолт,
-***********-ын хөдөлмөрийн дэвтэр,
-***********-ын ******** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-***********-ын 1991 оны 06, 08-11, 1992 оны ажлын цагийн тодорхойлолтууд,
-Гэрэл зураг
-***********-ын иргэний үнэмлэхийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *********** нь 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ******* сумын клубт дуу хөгжмийн багшаар, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******** сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******** сумын 8 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. *********** нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь:
-******** аймгийн ********* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар “Аймгийн элсэлт хуваарилалтын комисс, соёлын хэлтэст ажилчин ***********ын талаар гаргах хүсэлт тодорхойлолт”-д “******** нь манай сургуульд үйлчлэгч, бичээчийн ажил хийдэг ба цаашид дуу хөгжмийн багш болж энэ сургуульдаа ажиллах хүсэлтэй, энэ талаар зохих авъяас, бэлтгэлтэй... ********-г энэ жил Соёлын сургуулийн хөгжмийн багшийн ангид уралдаант шалгалтанд оруулж суралцуулах талаар зохих туслалцаа үзүүлнэ үү” гэж,
-******** аймгийн ********* сумын 8 жилийн дунд сургуулийн 1992 оны 2-р сарын ажлын дүн үнэлгээнд “...********: Дугуйлан 2 удаа орсон. Хүүхдэд бүжиг 1-ийг заасан...” гэж тэмдэглэсэн,
-********* аймгийн ********* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичигт “Аймгийн пионерийн зөвлөлийн дарга, нягтлан бодогч нар танаа Пионерийн ахлах удирдагчаар ажиллаж буй ***********-ын хүсэлтийн тухай ***********-ыг пионерийн ахлах удирдагчаар авч ажиллуулаад 7, 8-р сарын цалинг амралт давхардсан цалин олгохгүй гэсэн нь зүйд нийцэхгүй байна... Иймд яаралтай шийдэж хохиролгүй болгохыг хүсье” гэж,
-********** аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар “Сургуулийн талаар анхаарах туслалцаа хүсэх зарим асуудлын талаар” тушаалд “Дуу хөгжмийн багш ********** шилжих болсон тул энэ онд Соёлын коллежийн хөгжмийн анги төгсөх тус сумын харьяат ***********-ыг авах саналтай ба өөртэй нь ярилцаж тохирсон боловч төгсөлтийн үед анхаарч өгөхийг хүсч байна” гэж,
-********** аймгийн ********* сумын Цэцэрлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар тодорхойлолтод “*********** нь 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ****** сумын Хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан нь үнэн болно. Байгууллагын архив устсантай холбоотой тухайн үеийн тушаал санхүүгийн баримт нь олдохгүй байгаа” гэж,
-********** аймгийн ******** сумын Соёлын төвийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тодорхойлолтод “*********** нь 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 11 хүртэл, 1996 оны 01 дүгээр сарын 05-наас 1996 оны 07 дугаар сарын 15-ны хооронд тус сумын Соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байсан нь үнэн болно. Тушаал шийдвэр нь тус байгууллагын архивт байхгүй болно” гэж,
-*********** аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаар тодорхойлолтод “******** нь 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл пионерийн удирдагчаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан нь үнэн болно. Тушаал шийдвэр нь тус байгууллагын архивт байхгүй болно” гэж,
-***********-д сумын цэцэрлэгээс 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт:
-***********-ын ********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 09 дүгээр сараас 1997 оны 06 дугаар сарыг дуустал, 1998 оны 04 дүгээр сараас 2000 оныг дуустал цалингийн бичилт хийгдсэн,
-***********-ын 1991 оны 06, 08-11, 1992 оны ажлын цагийн тодорхойлолтууд, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ***********-ын хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар зэрэг байдлууд тогтоогдоогүй тул дээрх хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийг болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч ***********-ын ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй хүсэлт гаргагч *********** овгийн ***********-ын 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ******** сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд ********** аймгийн ********** сумын клубт дуу хөгжмийн багшаар, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ********** аймгийн ******** сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ******** сумын 8 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********** овгийн ***********-ыг 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********** сумын клубт дуу хөгжмийн багшаар, 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******** сумын 8 жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********** аймгийн ****** сумын 8 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН