| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00523/И |
| Дугаар | 133/ШШ2024/00467 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 133/ШШ2024/00467
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: ********** тоот, ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ********* тоотод оршин суух ******-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,715,032.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ********* нь манай компанитай 2022-01-24 өдөр ******** дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч *********-н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас ********* тоот дансанд 974,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд 7,500 гарсан тул хариуцагч *********-с нийт 1,715,032.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ********* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ********** миний бие ******* ББСБ нэхэмжилж байгаа үндсэн зээл 981,500 төгрөг, зээлийн хүү 602,332.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,820.54 төгрөг, бусад 19,379.99 төгрөг, нийт 1,715,032.81 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК нь хариуцагч ******-д холбогдуулан үндсэн зээл 981,500 төгрөг, зээлийн хүү 602,332.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,820.54 төгрөг, бусад 19,379.99 төгрөг, нийт 1,715,032.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч ****** нь ... ******* ББСБ нэхэмжилж байгаа үндсэн зээл 981,500 төгрөг, зээлийн хүү 602,332.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,820.54 төгрөг, бусад 19,379.99 төгрөг, нийт 1,715,032.81 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,715,032.81 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,390.52 төгрөгнөөс 21,195.26 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********-с 21,195.26 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох үндсэн зээл 981,500 төгрөг, зээлийн хүү 602,332.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,820.54 төгрөг, бусад 19,379.99 төгрөг, нийт 1,715,032.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,390.52 төгрөгнөөс 21,195.26 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********-с 21,195.26 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН