Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/05245

 

2024 10 22

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/05245

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ***************, Маршал таун, 125 дугаар байр, **** тоот хаягт оршин суух, Боржигон овогт ***************ын *************** /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ***************, 2**** тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *************** Хуучин 22-ын товчоо ******** байр ***давхарт байрлалтай, *************** ХХК /РД:***************/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ***************, Яармаг наадамчдын зам гудамж, **** дүгээр байр, *** тоот хаягт оршин суух, Зээрднүүд овогт ***************гийн *************** /РД:***************/ нарт холбогдох

 

Газар албадан чөлөөлж блокон хашаа буулгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***** /цахимаар/, хариуцагч *************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

              ...Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрх бүхий этгээдээс худалдах, худалдан авах гэрээний дагуу нэгж талбарын дугаар бүхий 2,209 м2 талбайтай газар буюу үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан байдаг. Энэхүү газар нь Сонгинохайрхан дүүргийн *************** хуучин товчооны хойно байрладаг. Эзэмших явцад өнөөдрийн маргаан бий болж эхэлсэн. *************** ХХК нь хөрш залгаа газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа, нэхэмжлэгчийн эзэмшил газар руу хууль бусаар нэвтрэн орж блокон хашаа барьж эзэмших эрхэд халдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдох хүсэлтийг гаргаж улмаар тухайн компанийг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд мэдэгдсэний дараагаар нэхэмжлэгчид *************** ХХК-ийн захирлаас эвлэрэн хэлэлцэх саналыг тавьсан боловч үр дүнд хүрээгүй.

              Б.*************** гэдэг хүн нь тухайн газрын эзэмшигч, харин *************** ХХК нь тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Б.***************, *************** ХХК нарыг хариуцагчаар татсан. Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдох баримтуудыг хүргүүлж зөрчигдөж байгаа байдлыг дурдахад шүүхийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлсний дагуу шүүхэд уг нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн газар өмчлөх гэрчилгээ нь 15 жилийн хугацаатай бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 91.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу өөрийн газрыг хууль бус эзэмшлээс хамгаалан, зөрчигдсөн эрхээ сэргээх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн газарт хууль бусаар нэвтрэн орсон байна гэдэг нь нотлогддог. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох газар албадан чөлөөлж, барьсан хашааг буулгахыг хариуцагч нарт даалгахыг хүссэн, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

            2. Хариуцагч *************** ХХК тайлбартаа:

...Уг маргаан бүхий газар дээр *************** ХХК нь 2017 оноос хойш түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа. Том оврын автомашин зарах болон сэлбэг хэрэгслийг борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр Бусдын эзэмшил газар дээр хашаа барьсан учраас тухайн хашааг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан байдаг. Чөлөөлж өглөө гэхэд тухайн блокон хашааг хэн барьсан талаар болон эзэмшигч Б.*************** гэдэг хүн нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байгаа юм уу, үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллага зөрчөөд байна уу. Манайх тухайн хашааг бариагүй зөвхөн түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа, түрээслүүлэгчийн эд хөрөнгийг дур мэдэх өөрчлөх эрхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд нь *************** ХХК ямар нэгэн байдлаар халдаагүй, зөрчөөгүй, тухайн газар үйл ажиллагаа явуулдаг гэдгээр хариуцагчаар татсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг төлсөн баримт, ***************газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, блокон хашааны гэрэл зургууд, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2862, 336 дугаартай албан бичгүүд, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, Б.***************ийн газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, шүүхийн архиваас хуулбарласан баримтууд,

 

3.2. Хариуцагч нараас ирүүлсэн нотлох баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *************** ХХК-ийн итгэмжлэл, Б.***************ийн итгэмжлэл.

 

3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт Хариуцагчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр, баримтууд, шинжээчийн дүгнэлт, СХД-ийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны албан бичиг, газрын лавлагаа, хувийн хэрэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.***************оос хариуцагч Б.***************, *************** ХХК нарт холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх, блокон хашаа буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Б.***************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*************** нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардаж авсан, шүүхээс түүнд хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Удаа дараа шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.***************т утсаар мэдэгдсэн хэдий ч тухайн шүүх хуралдаануудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүнийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

2.2. Хариуцагч Б.***************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбараа шүүхэд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульд заасан үндэслэл болох бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, 76 дугаар зүйлийн 76.2-д Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Б.***************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй.

2.3. Түүнчлэн тухайн нэхэмжлэлд 2023 оны 7 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч нарыг 2023 оны 10 сарын 09-ний өдрийн 19657 дугаартай шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, хариуцагч *************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*************** 2023 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан, хариуцагчийн эрх, үүрэгтэй танилцуулсан, эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй оролцох тухай түүний хүсэлтийг шүүхээс хангаж 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 21498 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан дахин нэг дуаа өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдаан хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг дурдахын зэрэгцээ хариуцагч *************** ХХК, Б.*************** нараас тус тус Г.***************, А.*************** нарт олгогдсон итгэмжлэл хуульд нийцсэн, хариуцагчийн бүрэн эрхийг олгосон байна.

            3. Үйл баримтын талаар:

3.1. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...Манай эзэмшлийн газрын нэг хэсэг дээр *************** ХХК блокон хашаа барьж үйл ажиллагаа явуулж байгаа, хөрш газрын эзэмшигч нь Б.***************, энэ 2-т газар чөлөөлөхийг удаа дараа газрын албанаас шаардсан ч биелүүлэгүй, манай газар эзэмших эрхийг зөрчиж байна гэх агуулгаар тайлбарладаг бөгөөд хариуцагч *************** ХХК-иас ...Манайх ***************ийн газар дээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч блокон хашааг буулгах эрх хэмжээ байхгүй, түрээслүүлэгчийн асуудал, түрээсийн гэрээгээр газрыг ашиглаж байгаа тул хариуцагч биш гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

 3.2. Хэрэгт авагдсан

...***************ын ***************ид Сонгинохайрхан дүүрэг, ***************, Хуучин товчооны хойно байрлах, нэгж талбарын *************** дугаар бүхий 2209 м2 газрыг эзэмшүүлж гэрчилгээ олгов гэх 2021 оны 02 сарын 23-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон кадастрын зураг,

...***************гийн ***************, Сонгинохайрхан дүүрэг, ***************, Тахилт /18241/ товчооны зам, 52 тоот, талбайн хэмжээ 2522 м2, 2022 оны 03 сарын 14 гэх кадастрын зураг,

...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 сарын 24-ний өдрийн А/381 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ***************ны нутаг дэвсгэрт иргэн Б.***************т 2522 м2 газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна. Газар эзэмшигч тухайн иргэнд тус албанаас бусдын эзэмшил газарт зохих зөвшөөрөлгүй барьсан хашаагаа чөлөөлөх албан мэдэгдлийг хүргүүлсэн болно гэх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 01-08/336 дугаартай албан бичиг,

...***************гийн ***************т Сонгинохайрхан дүүрэг, ***************, 22 товчооны зам дагуу байрлах, 1668 м2 газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээ олгов гэх 2017 оны 06 сарын 07-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ,

...тухайн газрын эзэмшигч нь Б.*************** гэх агуулга бүхий нэхэмжлэгч Д.*************** болон хариуцагч *************** ХХК-ийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Д.*************** газар эзэмших эрхтэй, хариуцагч Б.*************** газар эзэмших эрхтэй, хөрш зэргэлдээ байрлах дээрх газрууд буюу кадастрын зураг дахь эргэлтийн цэгүүд давхцаагүй үйл баримт нотлогдож байна гэж үзэв.

 3.3. Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 2024/16 дугаартай ...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024 оны 5 сарын 09-ний өдрийн мэдээлэлтэй ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг давхцуулан үзэхэд иргэн Д.***************ийн нэгж талбарын *************** дугаар бүхий 2209 м2 талбайтай газрын эргэлтийн цэгүүд таарч байна.

*************** ХХК-ийн хашаалсан блокон хашаа 2661 м2 талбайтай байх бөгөөд нэгж талбарын 1801711737 дугаар бүхий 2522 м2 талбайтай байгаа нь эргэлтийн цэгүүд зөрүүтэй, кадастрын зургийн эргэлтийн цэгийн дагуу хашаалаагүй байна.

*************** ХХК-ийн хашаалсан блокон хашаа нь нэгж талбарын *************** дугаартай газар дээр ***************талбайгаар... давхцалтай байна гэх шинжээчийн дүгнэлт, хэмжилтээр нэхэмжлэгч талын ...манай эзэмшлийн хэсэг газар дээр хөрш газрын эзэмшигч болон үйл ажиллагаа явуулж байгаа компани 2-ын блокон хашаа баригдсан, өөрийн газраа ашиглах боломжгүй байна, газрын албанд хандсан, шаардлага мэдэгдэл хүргүүлсэн, хашаагаа буулгахгүй, газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул хашаагаа буулгаж газрыг чөлөөлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан гэх агуулгатай тайлбар буюу нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий байна.

 

3.4. Хариуцагч *************** ХХК-иас тухайн газарт 2017 оноос том оврын автомашин зарах болон сэлбэг хэрэгслийг борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа, газрын хувьд түрээсээр ашигладаг, түрээслүүлэгчийн эд хөрөнгийг буулгах эрх бидэнд байхгүй, хариуцагч биш гэх тайлбарыг гаргадаг хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзсан тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул дээрх тайлбарыг бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж дүгнэхэд эргэлзээ бүхий болно.

 Хариуцагч Б.*************** тухайн газрыг 2017 оноос эзэмшиж байгаа, хариуцагч *************** ХХК мөн оноос үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт тодорхой тул тэднийг хамтад нь хариуцагчаар татсан нэхэмжлэгч талын тайлбарыг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.

 

4. Хууль хэрэглээний талаар:

4.1. Нэхэмжлэгч талын тайлбар нь дээр дурдсан бичмэл баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу үнэн зөв, бодит үнэнд нийцсэн, үндэслэл бүхий тайлбар байна. Харин нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн шүүхийн хуулбар гэх дардастай баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

4.2. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар... хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ, 135 дугаар зүйлийн 135.1-д Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй, 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэж заасан хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нарын хөрш залгаа газрын хилийг зөрчин барьсан блокон хашаа нь тэдний хувьд зайлшгүй шаардлагатай нөлөөлөл буюу хүчин зүйл болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

4.3. Тиймээс нэхэмжлэгч талын ...хөрш газрын хил зөрчиж барьсан блокон хашааг буулгуулах, газрыг чөлөөлүүлэх шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй.

5. Нэхэмжлэгч Д.***************ийн эзэмшлийн нэгж талбарын *************** дугаар бүхий 2209 м2 газрын тодорхой хэсэг буюу ***************газар дээр хөрш залгаа газрыг эзэмших эрхтэй Б.*************** болон үйл ажиллагаа явуулан эзэмшиж байгаа *************** ХХК-ийн блокон хашаа байрлаж, тэд тухайн газрыг ашиглаж, эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон, мөн нэхэмжлэгч нь газрын асуудлыг харьяалан шийдвэрлэх эрх бүхий холбогдох газруудад хандаж байсан, хариуцагч нарыг газрыг чөлөөлөхийг үүрэг болгож мэдэгдсэн үйл баримт Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2862, 336 дугаартай албан бичгүүдээр, нэхэмжлэгчийн тайлбараар, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар бусдын газрыг ашиглаж байгаа үйл баримт өмнө дүгнэсэн баримтуудаар тус тус нотлогдож байгаа тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 6. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Д.***************ийн эзэмшлийн Сонгинохайран дүүргийн *************** хуучин товчооны хойно байрлах, нэгж талбарын *************** дугаар бүхий 2209 м2 газрын блокон хашаагаар хашаалсан ***************газрыг чөлөөлөх, блокон хашааг буулгахыг хариуцагч Б.***************, *************** ХХК нарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.***************ийн эзэмшлийн Сонгинохайран дүүргийн *************** хуучин товчооны хойно байрлах, нэгж талбарын *************** дугаар бүхий 2209 м2 газрын блокон хашаагаар хашаалсан ***************газрыг чөлөөлж блокон хашааг буулгахыг хариуцагч Б.***************, *************** ХХК нарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ