| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/04772/И |
| Дугаар | 184/ШШ2024/05249 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/05249
| 2024 10 22 | 184/ШШ2024/05249 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгино*************** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгино*************** дүүрэг, ***************, *************** 5-7 тоот хаягт оршин суух, *************** овогт ***************ийн *************** /РД: ***************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгино*************** дүүрэг, ***************, *************** 6-39 тоот хаягт оршин суух, *************** овогт ***************ын ***************а /РД: ***************/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*************** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие 2007 онд Р.***************атай танилцаж, улмаар ойр дотно харьцаатай байсаар 2010 онд ***************атай нэг гэр бүл болж, нойр хийж амьдарсан. 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин *************** мэндэлсэн. Хамт амьдрах хугацаандаа архи ууж танхайран зодож гэмтээдэг. Эмэгтэй хүн болохоороо амьдралаа бодоод олон тэвчсэн. Гэвч засрахгүй удаа дараагийн үйлдэл нь давтагдаж, улмаар зодох нь ихсэж хамрыг минь хүртэл хугалж байсан ба дахиж тэгэхгүй гэж гуйх тоолонд нь цагдаагаас өргөдөл гомдлоо авч байлаа. Иймд охин ***************ад эцэг болох Р.***************аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Р.***************а шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...***************ын нэхэмжлэлтэй танилцсан, охин *************** нь өөрийн охин мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгино*************** дүүргийн ***************ны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн тодорхойлолт, Төрсний бүртгэлийн лавлагаа, Эрүүл өсөн бойжиж буй эмнэлэгийн тодорхойлолт, Сонгино*************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.***************ын хариуцагч Р.***************ад холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Тэрээр шаардлагын үндэслэлээ ...Бид гэрлэлтээ батлуулаагүй, бидний дундаас О.*************** төрсөн. Хүүхдийн зардлууд өсч байгаа тул гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоё гэх агуулгаар тайлбарладаг ба хариуцагч тал нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргадаггүй.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Эрүүл өсөн бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн тодорхойлолтоор Д.***************, Р.***************а нарын дундаас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин ***************ын *************** төрж, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь тогтоогдож байна.
4. Хэдийгээр зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэд хүүхэдтэй болсон, цаашид хамтран амьдрахгүйгээ илэрхийлсэн, хариуцагч Р.***************а нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэх тайлбарыг гаргадаг тул хүүхдэд тэтгэлэг тогтоож шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйл болон 40 дүгээр зүйлд заасантай нийцнэ.
5. Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Р.***************аас гаргуулах нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
6. Иймд хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин ***************ын ***************ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Р.***************аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ