Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/05302

 

2024 10 24

 

 

 

 

 

 

                                             

184/ШШ2024/05302

 

 

                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***************хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 15 тоотод байрлах, ***************ХХК /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***************хороо, Толгойт *************** дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, *************** овогт ***************ийн *************** /РД:***************/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,543,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***************ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч ***************ийн *************** нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021.09.18-нд 7***************194146 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,903,972 төгрөгийн зээлийг 2.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 915,168 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 567,118 төгрөг, нийт 1,482,286 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7***************194146 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023.09.05-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7***************526017 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 988,805 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 485,669 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 63,629 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,543,103 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ***************ХХК-иас нэхэмжилсэн 1,543,103 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 543,103 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***************ХХК нь хариуцагч Н.***************ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,543,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.*************** нь нэхэмжлэлийн шаардлага 1,543,103 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 543,103 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04/3430 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ***************ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.***************ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,543,103 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***************ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.***************ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,543,103 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 543,103 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,640 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Н.***************аас 19,820 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 19,820 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***************ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ