Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0422

 

2024 05 ******* *******28/ШШ2024/0422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийн У (*******),                                

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: Нийтийн эзэмшлийн талбайд байрлах түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлсэн шийдвэртэй маргасан хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн Зөрчил арилгах тухай А/3*******3 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын өөрт хамаарах буюу ******* дэх хэсгийн Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудал ТҮЦ-д холбогдох хэсэг, 2024 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн А/*******37 дугаартай захирамжийн хавсралтын өөрт хамаарагдах ******* дэх хэсэгт дугаар эмийн сангийн автобусны буудал /замын ард/ -д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах.

Хоёр. Маргаж буй үндэслэл: Нэхэмжлэгч нь 20*******4 оноос хойш ТҮЦ ажиллуулсан Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудлын байршилдаа ажиллуулах хүсэлтэй байна хэмээн маргаж буй үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавих ерөнхий шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5-т "Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын 50 метр доторх зайд түргэн үйлчилгээний цэг байж болохгүй" гэж заасныг зөрчиж автобусны буудлаас 50 метрийн дотор ТҮЦ-ийн байршлыг тогтоогоогүй, өөр байршилд баталсан боловч нэхэмжлэгч маргаж буй энэ байршлаас өөр байршлыг зөвшөөрдөггүй хэмээн тайлбарлажээ.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар.

3.*******. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.У нь ам бүл 5 уулаа бөгөөд 20*******4 оноос эхлэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулан амьдарч байна. Тус түргэн үйлчилгээний цэгийг 20*******4 оны 03 дугаар сарын *******3-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ,200,000 төгрөгөөр 2.8 м х 4 м талбайтай байхаар захиалан Э ХХК-иар хийлгэсэн. 20*******5 оны 05 дугаар сарын *******-ний өдөр Б.Дтай зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг 20*******5 оны *******2 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцож дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн.

Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 20******* оны *******0 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээг авсан. Гэтэл 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын "Зөрчил арилгах арга хэмжээ авах тухай А/3*******3 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт "Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, нүүлгэх түргэн үйлчилгээний цэгийн байршил" хэмээх жагсаалтын ******* дэх хэсэгт Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудал ТҮЦ" хэмээн нүүхийг шаардсан.

Мөн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар ******* мэдэгдэх хуудсыг хүлээн авсан. Тиймээс миний бие шууд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

А/3*******3 дугаар захирамжийн ******* дэх хэсэгт Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх" зорилгоор гэсэн байсан. Би түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулах хугацаандаа эргэн тойрны хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хөндөж байсан удаагүй болно. Мөн 20*******4 оноос өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчээр хангах ******* дугаар гэрээг Улаанбаатар төмөр зам ус хангамжийн ******* дүгээр ангийн даргатай байгуулж цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр, хогны мөнгө гэх мэт төлбөрийг цаг тухай бүрд нь өгдөг байсан.

Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 20******* оны *******0 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээг олгосон хэр нь тодорхой шалтгаангүйгээр хөөж, нүүлгэн шилжүүлэх болсонд гомдож байна. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн "Зөрчил арилгах тухай А/3*******3 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын өөрт хамаарагдах буюу ******* дэх хэсэгт Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудал ТҮЦ"-ийг чөлөөлөх хэмээн заасныг, Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн А/*******37 дугаартай захирамжийн хавсралтын өөрт хамаарагдах ******* дэх хэсэгт дугаар эмийн сангийн автобусны буудал /замын ард/ хэмээн заасныг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Иргэн Н.Уийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Захиргааны актын эрх зүйн үндэслэлийн тухайд, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.*******-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4- т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 20 дугаар зүйлийн 20.2.2-т Дүүргийн Засаг дарга нь Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй 5 дугаар зүйлийн 5.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, Монгол улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн *******0.*******3-т Дүүргийн Засаг дарга нь Нийтийн эзэмшил гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах энгийн зөвшөөрөл олгоно, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ын 3 дугаар зүйлийн 3.4.4-т Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь түргэн үйлчилгээний цэг, Улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, Дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулна", Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавих ерөнхий шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5-т "Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын 50 метр доторх зайд түргэн үйлчилгээний цэг байж болохгүй" гэж заасан болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2023 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн А/3*******3 дугаар захирамж гарсан.

Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд байрлах, газрын зөвшөөрөлгүй ******* ширхэг түргэн үйлчилгээний цэгийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй тул тус Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул албадан нүүлгэж, газрын зөрчил арилгасан.

Төлөвлөлтийн тухайд, тус Дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн А/3*******3 дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, түгжрэлийг сааруулах ажлын хүрээнд явган болон дугуйн замыг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, явган болон дугуйн зам өргөтгөн шинэчлэх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, автобусны буудлын орчмын зохиомол түгжрэлийг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, автобусны буудлын орчмын газрын зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан.

Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй болон худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан тухайд: нэхэмжлэгч Н.У нь маргаан бүхий газрыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөлгүй этгээд юм. Харин Газрын тухай хууль зөрчин нийтийн эзэмшлийн зам, талбайд түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газрыг ашиглаж байсан бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар газрын төлбөрийг төлж байгаагүй юм.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн талаар, тус дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн А/3*******3 дугаар захирамжийн сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, , 2 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу 2023 оны 03 дугаар сараас эхлэн түргэн үйлчилгээний цэг эзэмшигчдэд хүргэсэн.

Дээрх сонсох ажиллагааны дагуу нэхэмжлэгч иргэдээс өргөдөл гомдол гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, , 2 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу судалж үзээд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн. Улмаар 2023 оны 0 дугаар сарын -ны өдөр А3*******3 дугаар захирамж гарсан. Уг А/3*******3 дугаар захирамжийг 2023 оны 0 дүгээр сараас эхлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэж эхэлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тухайд, нэхэмжлэгч Н.У нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд байрлах, газрын зөвшөөрөлгүй ******* ширхэг тоосгон түргэн үйлчилгээний цэг байгаа газарт тус дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших болон худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд газар эзэмших, ашиглах эрх үүсч байгаагүй газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд уг газар нь нийтийн эзэмшлийн зам талбай юм. Тиймээс тухайн захирамж нь нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй. Дээрх нөхцөл, шаардлагын үүднээс гарсан дүүргийн Засаг даргын захирамж үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэгчийн гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн Зөрчил арилгах тухай А/3*******3 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын өөрт хамаарах буюу ******* дэх хэсгийн Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудал ТҮЦ-д холбогдох хэсэг, 2024 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн А/*******37 дугаартай захирамжийн хавсралтын өөрт хамаарагдах ******* дэх хэсэгт дугаар эмийн сангийн автобусны буудал /замын ард/ -д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

*******. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн Зөрчил арилгах тухай А/3*******3, 2024 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн А/*******37 дугаартай захирамжаар түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхээр шийдвэрлэсний дотор дугаар эмийн сангийн хойд автобусны буудал ТҮЦ багтсан байна.

2. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 20******* оны *******0 дугаар сарын 05-ны өдөр олгосон ******* дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээгээр ******* жилийн хугацаатайгаар Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудалд ТҮЦ ажиллуулсан, уг гэрчилгээний хугацаа 20******* оны *******0 дугаар сарын 0-ны өдөр дууссанаас хойш сунгаагүй буюу зөвшөөрөлгүйгээр ТҮЦ ажиллуулсан байдаг.

3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.*******-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаар нэхэмжлэгч Н.Ут тухайн байршилд газар эзэмших эрх эрх бүхий Засаг даргаас олгогдоогүй буюу тэрээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж, ашиглаж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Газрын ашигт чанарыг бодит байдлаар ашиглаж байсны тулд түүнээс газрын төлбөрийг тогтоож хураах нь газар эзэмших, ашиглах эрх олгож буй захиргааны шийдвэр биш, нэхэмжлэгчийн хувьд газар ашигласны төлбөр төлж байсан гэх баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн газрыг төлбөр төлж ашиглаж байсан гэх үндэслэл үгүйсгэгдэнэ.

4. Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн А/3*******3, 2024 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн А/*******37 дугаартай захирамжаар зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байсан зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т Дүүргийн Засаг дарга нь Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй 5 дугаар зүйлийн 5.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэсэн эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд, хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавих ерөнхий шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5-т "Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын 50 метр доторх зайд түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглосон, улмаар уг стандартыг хангуулахыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын 2023 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр мэдэгдсэнээр, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, түгжрэлийг сааруулах ажлын хүрээнд явган болон дугуйн замыг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, явган болон дугуйн зам өргөтгөн шинэчлэх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, автобусны буудлын орчмын зохиомол түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний урсгалыг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, автобусны буудлын орчмын газрын зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэхгүй.

. Нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавих ерөнхий шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь "Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын 50 метр доторх зайд түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглосон шийдвэртэй маргаагүй болно.

7. Монгол улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн *******0.*******3-т Дүүргийн Засаг дарга нь Нийтийн эзэмшил гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах энгийн зөвшөөрөл олгоно, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ын 3 дугаар зүйлийн 3.4.4-т Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь түргэн үйлчилгээний цэг, Улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, Дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулна" гэж зааснаар дүүргийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт хорооны ******* байршилд *******8 ТҮЦ-ийн байршил, тоог тогтоосон.

8. Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын *******-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Н.Уийн ТҮЦ ажиллуулах байршлын талаарх хүсэлтийг хэлэлцээд Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудалд ТҮЦ ажиллуулах нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 2******* дүгээр тогтоолоор батлагдсан Иж бүрэн гудамжинд хамаарах хотын стандартын Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлагын 4 дүгээр зүйл явган хүний замын сүлжээ буюу явган хүний зам тасралтгүй үргэлжилсэн байна, явган хүний замыг бие даан хөдөлгөөнд оролцох чадвартай явган зорчигчдоос гадна бусдын тусламж, хараа хяналтад явдаг хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход саадгүй буюу хүртээмжтэй байна, 2022 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Зорчигч тээврийн үйлчилгээнд хамаарах хотын стандартын Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавих ерөнхий шаардлагын 4.5 Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын 50 метр доторх зайд түргэн үйлчилгээний цэг байж болохгүй, Барилга, хот байгуулалтын сайдын 20******* оны 33 дугаар тушаалаар батлагдсан Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын төлөвлөлт норм дүрмийн 7.*******.*******.*******8 Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын 50 метрт түргэн үйлчилгээний цэггүй байх шаардлагуудыг хангахгүй болохыг, дүүргийн Засаг даргаас баталсан байршлуудад ТҮЦ байршуулж худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтойг дүүргийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 2*******-ний өдөр ******* тоот албан бичгээр Н.Ут мэдэгдсэн байдаг.

Гэвч нэхэмжлэгч дүүргийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар тогтоосон байршлаас сонгож хүсэлт гаргаагүй, харин 2024 оны 3 дугаар сарын *******8-ны өдөр тухайн байршилдаа буюу Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудалд ТҮЦ ажиллуулах хүсэлтээ дахин гаргасан байдаг ч дээрх захирамжаар уг байршилд ТҮЦ-ийн байршил тогтоогоогүй юм.

. Дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн А/3*******3 дугаар захирамж гаргахаас өмнө сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4, 24, , 2 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийсэн гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******, *******0.3.*******4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Уийн гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 0 дүгээр сарын -ны өдрийн Зөрчил арилгах тухай А/3*******3 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын өөрт хамаарах буюу ******* дэх хэсгийн Энхтайваны өргөн чөлөө дугаар эмийн сангийн хойд автобусны буудал ТҮЦ-д холбогдох хэсэг, 2024 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн А/*******37 дугаартай захирамжийн хавсралтын өөрт хамаарагдах ******* дэх хэсэгт дугаар эмийн сангийн автобусны буудал /замын ард/ -д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.******* дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************4 дүгээр зүйлийн **************4.******* дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА