Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 102/2020/01632/и |
Дугаар | 1624 |
Огноо | 2020-07-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1624
Б.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01697 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Н-ийн хариуцагч ОУБХС-д холбогдуулан гаргасан 24 163 729 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ОУБХС-гаар зуучлуулан Австрали улс руу хэлний бэлтгэлд суралцахаар гэрээ байгуулсан. Тус сангийн зуучлалын хөлс нь 20 000 000 төгрөг бөгөөд үүнд зуучлалын төлбөр, сургалтын төлбөр гэх мэт холбогдох бүх зардлууд багтсан. Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус сангийн 5176022529 тоот дансанд шилжүүлсэн. Хэрэв визний хариу татгалзсан тохиолдолд зуучлалын хөлс 20 000 000 төгрөгийг ямар нэгэн шимтгэл суутгалгүйгээр 30 хоногт, мөн нөхөн олговор болгож 5 000 000 төгрөгийг 60 хоногт багтаан буцааж олгохоор гэрээний 2.4 дэх заалтад заасан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр элчингээс татгалзсан хариу ирсэн, тус сан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг шилжүүлснээс өөрөөр төлбөрийг буцааж өгөхгүй байгаа. Тус төв нь гэрээ байгуулсны маргааш буюу 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр банкны түүх үүсгэх зорилгоор намайг банкны баталгаа гаргуулахаар явуулж, өөрийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, уг дансаа барьцаалан зээл авах заавар өгсөн. Үүний дагуу 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хадгаламжийн данс нээлгэж, дансаа барьцаалан зээл авсан. Зээлийн хүүг хэн төлөх талаар лавлахад манайхаас сард хэд хэдэн шилжүүлэг хийж түүх үүсгэнэ, энэ шилжүүлсэн мөнгө нь уг зээлийн хүү гэж тайлбарласан. Гэтэл төвийн хариуцлагагүйгээс болж 2 сар гаруй цаг алдаж төлөвлөсөн хугацаандаа визээ мэдүүлж чадаагүй. Үүний улмаас дээрх зээлийн дансыг 2 сараар сунгах шаардлагатай болж, өмнө авсан зээлийн хүү 5 313 718 төгрөгийг аргагүй байдалд орон өөрөөсөө төлж гэрээг сунгасан. Мөн сунгасан зээлийн гэрээг хаахдаа ахин 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 758 584 төгрөгийн хүү төлсөн. Ийнхүү нийт 6 072 302 төгрөгийн хүү төлснөөс надаас 1 163 729 төгрөгийн зардал гарсан. Мөн гэрээний 2.4-т заасан нөхөн олговор 5 000 000 төгрөг нь тус төвийн зуучлах үйл ажиллагааны нэгээхэн хэсэг бөгөөд зөвхөн виз гараагүй тохиолдолд олгохоор заасан. Тухайн үед олон нийтийн сүлжээгээр анхны хариуцлагын тогтолцоотой, хариуцлагатайгаа баталж нөхөн олговор өгдөг зуучлалын цорын ганц төв хэмээн мэдээлэл цацсаар байсан, хэд хэдэн хүн энэ рекламанд итгэн гэрээ байгуулсаар байсан. Харин дээрх данстай холбоотой 5 000 000 төгрөгийн зардал нь визний хариу татгалзсан, зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч заавал гарах зардал бөгөөд үүнийг тооцон үзэж уг төв нь зуучлалын хөлсийг маш өндөр буюу 20 000 000 төгрөгөөр тогтоосон байдаг. Үүнээс харахад банктай холбогдох нөхөн олговрын 5 000 000 төгрөг нь хоорондоо цаг хугацааны хувьд ч, зорилго утга санааны хувьд ч, зориулалтын хувьд ч огт холбоогүй нь нотлогдож байгаа юм. Миний бие тус төвийн захирал Н.Мөрөнтэй анх уулзахад зуучлалын төлбөр болох 20 000 000 төгрөгийг гэрээний хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлье, харин нөхөн олговор болох 5 000 000 төгрөгийг 4, 5 сар гэхэд төлж дуусгая гэдэг санал тавихад нь хүлээцтэй хандаж зөвшөөрсөн. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 30-ны дотор 9 500 000 төгрөгийг шилжүүлж өр төлбөрийг дуусгана гэж амласан. Гэвч 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөгийг л шилжүүлсэн. Иймд ОУБХС-гаас үлдэгдэл зуучлалын төлбөр болох 18 000 000 төгрөг, нөхөн олговор 5 000 000 төгрөг, миний банкинд төлсөн зээлийн дансны хүү болох 1 163 729 төгрөг нийт 24 163 729 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Б.Н-тэй Австралид суралцуулах гэрээ хийж 20 000 000 төгрөгийн төлбөр авсан. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.Н-т өөрт нь 3 115 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Голомт банкны 1905133593 тоот данс руу манай сангаас 1 885 000 төгрөгийг олгосон. Мөн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Австралийн коллежид 8 795 200 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эрүүл мэндийн даатгалын төлбөр 1 007 191 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр визний төлбөрт Австрали улсын дотоод хэргийн яаманд 1 205 211 төгрөг нийтдээ 16 007 206 төгрөгийг өөрт нь болон холбогдох байгууллагуудад төлсөн. Гэтэл Б.Н-т 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр виз олгохоос татгалзсан. Манай байгууллагаас Б.Н-т 2 000 000 төгрөгийн буцаан олголтыг өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь гэрээний 2.4-т хэрэв суралцагч 2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг ямар нэгэн суутгал шимтгэлгүйгээр буцаан олгоно, мөн 5 000 000 төгрөгийн буцаан олголтыг визний хариу гарснаас хойш 2 сарын дотор суралцагчид олгоно гэж заасан. Суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй. Иймд 2.5-д зааснаар бид нар ямар нэгэн зөвлөх үйлчилгээний төлбөр буцаан олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОУБХС-гаас 16 794 789 /арван зургаан сая долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун наян ес/ төгрөг гаргуулж Балданнямын Нандинцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 7 368 940 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 769 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОУБХС-гаас 245 719 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Б.Н- Австрали улсын виз мэдүүлэхдээ өөрийн орлогыг нотлох зорилгоор 2 ширхэг худалдах, худалдан авах гэрээ манай байгууллагад бүрдүүлж өгсөн. Эхний Худалдах, худалдан авах гэрээ нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Баттөгстэй байгуулсан, удаах гэрээ нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ш.Отгонцэцэг нартай байгуулсан гэрээ байсан. Австрали Улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн визний татгалзсан хариунд дээрх гэрээнүүдийг дурдаад орлого нотлогдохгүй учир виз олгохоос татгалзлаа гэсэн байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт дээрх шалтгааныг огт дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх дээр манай байгууллагын зүгээс дээрх гэрээнүүдийг жинхэнэ, хуурамч эсэхэд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан.
Гэтэл шүүхийн шийдвэрт худалдах, худалдан авах гэрээг хуурамч баримт бүрдүүлсэн, хуурамч гэрээ гэх үндэслэл болоогүй байна гэжээ. Мэргэжлийн шинжээч томилолгүйгээр гэрээг хуурамч биш гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг зөрчсөн. Дээрх гэрээнүүдийн жинхэнэ, хуурамч эсэхийг тогтоох нь шүүх ажиллагаанд яагаад чухал вэ гэхээр 2019 оны 6 дугаар сарын 17 өдөр иргэн Б.Н-тэй байгуулсан Австрали улсад суралцуулах гэрээний 2.5-д суралцагч хуурамч материал өгсөн, өөр улсад харласан, визний зөрчил гаргасан, худлаа мэдээлэл өгснөөс үүдэж визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр гэрээг цуцална гэж заасан байгаа. Австрали улсын элчин сайдын яамны визний татгалзсан шалтгаанд дээрх 2 худалдах, худалдан авах гэрээг дурдсан нь бидний хувьд зайлшгүй шалгах ёстой материал гэж үзэж байна.
Нотлох баримтад хавсаргасан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Н-тэй байгуулсан Австрали Улсад суралцуулах гэрээний 1.2.3-т Зөвлөх үйлчилгээний төлбөрт сургуулийн бүртгэлийн хураамж, эхний нэг сарын сурах бичгийн төлбөр, 24 долоо хоногийн сургалтын төлбөр, 12 сарын эрүүл мэндийн даатгалын төлбөр, визний хураамж болон зөвлөх үйлчилгээ үзүүлсний хариуд авах хөлсийг хэлнэ хэмээн тодорхой заасан. Гэтэл шүүхийн шийдвэрт онгоцны тийз, банкны баталгааны буюу виз мэдүүлэхтэй холбоотой зардлыг зөвлөх үйлчилгээний төлбөрт тусгасан байгаа нь нотлох баримттай бүрэн танилцаагүй. Манай байгууллагын зүгээс гэрээний төлбөрт хүлээн авсан 20 000 000 төгрөгөөс Б.Н-ийн Голомт банкны дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөг, Хаан банкны дансанд шилжүүлсэн 2 000 000 төгрөг, Австрали улсын элчин сайдын яаманд визний хураамжид шилжүүлсэн 1 205 211 төгрөг сургуулийн бүртгэлийн хураамж суутгал 795 392 төгрөг/манайд буцаан олгогдохгүй/ нийтдээ 9 000 603‘ төгрөг манай байгууллагаас гарсан, эргэж олгогдохгүй төлбөрүүд байгааг шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байгаа нь нотлох баримтуудыг бүрэн шинжлээгүй гэж үзэхэд хүрч байна.
Б.Н-ийн өөрийнх нь хүсэлтээр Австрали улсад виз мэдүүлэх үйлчилгээ үзүүлснээрээ манай байгууллага аваагүй мөнгөө төлөхөд хүрээд байгаа анхан шатны шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Б.Н-ийн манайд төлсөн 20 000 000 төгрөгөөс сургууль, элчин сайдын яаманд төлсөн мөнгийг хасдаггүй юм бол ядаж өөрт нь төлсөн 7 000 000 төгрөгийг хасч тооцох ёстой. Хэргийн материалтайгаа бүрэн танилцаагүй, нотлох баримтуудад тусгасан зардал тооцоог шинжлэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч ОУБХС-д холбогдуулан Австрали улсад суралцуулах гэрээний улмаас учирсан хохирол 24 163 729 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
ОУБХС- нь Б.Н-тэй 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Австрали улсад суралцуулах гэрээ байгуулж, тус улсад хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаатай суралцуулах, зөвлөх үйлчилгээний төлбөрт 20 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, /хх 6-7/ 20 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлжээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан байна.
Австрали улсын Дотоод хэргийн яам 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Н-т оюутны виз олгохоос татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч хохирсон гэж маргасан, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...хуурамч баримт бүрдүүлсэн учраас виз олгохоос татгалзсан тул гэрээний 2.5-д зааснаар зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцааж олгохгүй” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Б.Н-ийн төлсөн 20 000 000 төгрөгөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Н-ийн сургалтын төлбөр болох 4 600 доллар буюу тухайн өдрийн ханшаар 8 795 200 төгрөгийг Astley English College сургуульд шилжүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Н-ийн эрүүл мэндийн даатгалын төлбөр 529 доллар буюу тухай өдрийн ханшаар 1 007 191.09 төгрөгийг Австралийн эрүүл мэндийн даатгалын компанид төлсөн, мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Н-ийн визийг мэдүүлж, визний төлбөр 628.18 доллар буюу тухайн өдрийн ханшаар 1 205 211.09 төгрөгийг Австрали улсын элчин сайдын яаманд тушаасан нь дансны хуулгын баримтаар тогтоогджээ. /хх64-69/
Дээрх зардлууд нь хариуцагч байгууллагаар дамжуулан бусдад шилжүүлсэн нэхэмжлэгч Б.Н-тэй холбоотой зардал бөгөөд холбогдох байгууллагаас буцаан гаргуулах боломжтой. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас 2 000 000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Виз олгохоос татгалзсан үндэслэлд Австрали улсад байх нөхцөл байдал, хөтөлбөрийн ирээдүйд оруулах үнэ цэнэ, цагаачлалын түүх, бусад хамааралтай нөхцөл байдлууд багтсан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нөхөн олговор 5 000 000 төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч ОУБХС-гаас 6 992 398 /20 000 000-8 795 200-1 007 191-1 205 211-2 000 000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 171 331 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОУБХС-гаас 6 992 398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 171 331 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтын “... 245 719 төгрөг” гэснийг “ ...126 828 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 924 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ