| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2023/1074/З/Т |
| Дугаар | 128/ШШ2024/0425 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0425
2024 05 16 128/ШШ2024/0425
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, "А*******" ХХК болон нэр бүхий 10 компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Ад тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У ХХК-ийн төлөөлөгч П.П, нэхэмжлэгч Ү ХХК-ийн төлөөлөгч Ш.А*******, нэхэмжлэгч А******* ХХК, нэхэмжлэгч Б******* ХХК, нэхэмжлэгч Б ХХК, нэхэмжлэгч Ү ХХК, нэхэмжлэгч С ХХК, нэхэмжлэгч У ХХК, нэхэмжлэгч Э ХХК, нэхэмжлэгч Т ХХК, нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгч Т ХХК болон Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: А******* ХХК нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн өмчийн харилцааны газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.А на******* холбогдуулан гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сард У******* ц*******ы үйлчилгээний төвийн барилгыг хууль бусаар нураасан тул тус барилгад цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах боломжгүй болсонтой холбогдуулан А******* ХХК нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн өмчийн харилцааны газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.А на******* холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "А*******" ХХК болон нэр бүхий 10 компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газа******* холбогдох Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаа*******ай албан бичгээр өгсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаа*******ай албан бичгийн дагуу цахилгаан хязгаарласан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Ад холбогдох Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаа*******ай дулааны эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан шаардлага болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаа*******ай Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээг дуусгавар болгох тухай албан бичгийг хүчингүй болгож, дулааны эрчим хүчээр хангахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан "А*******" ХХК болон нэр бүхий 10 компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Ад тус тус холбогдох Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаа*******ай албан бичгээр өгсөн мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаа*******ай албан бичгийн дагуу цахилгаан хязгаарласан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаа*******ай дулааны эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан шаардлага болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаа*******ай Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээг дуусгавар болгох тухай албан бичгийг хүчингүй болгож, дулааны эрчим хүчээр хангахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ "А*******" ХХК болон нэр бүхий 10 компани нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА