| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00200/И |
| Дугаар | 150/ШШ2024/00194 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 150/ШШ2024/00194
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ***хот, **дүүрэг, * дүгээр хороо, ** тоотод байрлах, “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, * дүгээр баг, **-** тоотод оршин суух хаягтай, ** овогт **ын **, РД/***/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,602,656.18 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын сарын 30-ны өдөр хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн ** нь манай компанитай 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ӨР-БЗГ/2022-57798 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,199,900.00 төгрөгийг сарын 2,79%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар Гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч ** нь манай байгууллагаас олгосон зээлийн Elko 42AD9B, DELL 3501 i7 “ П**” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч ** нь ӨР-БЗГ/2022-57798 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 16-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,961,011.41 төгрөг төлөх байснаас 358,355.33/ гурван зуун тавин найман мянга гурван зуун тавин таван төгрөг гучин гурван мөнгө/ төлсөн ба 655 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дэхь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд нь төлөөгүй , үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч **нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлдэгч **нь ӨР-БЗГ/2022-57798 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны байдлаар үндсэн зээл 946,171.16 төгрөг, зээлийн хүү 570,374.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,110.26 төгрөг, нийт 1,602,656.18 төгрөгний зээлийн өртэй болоод байна...” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...** овогтой **миний бие нь *** ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж авлаа. 1,602,657.18 төгрөгийг дөрөв хуваан төлөлт хийхийг хүсэж байна.
2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 102,657.18 төгрөгийг төлөлт хийж хаах хүсэлтэй байна...” гэжээ.
“**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”**” ХХК-ийн нэхэмжлэлтэй **т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч **аас зээлийн гэрээний үүрэгт 1,602,656.18 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигчид эвлэрэн хэлэлцэж 1,602,656.18 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 02-нд 102,657.18 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “**” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 40,593 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 20,296.5 төгрөгийг хариуцагч **аас, улсын орлогоос 20,296.5 төгрөгийг тус тус гаргуулж “**” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,602,656.18 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч 1,602,656.18 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 02-нд 102,657.18 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,593 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч **аас 20,296.5 төгрөгийг, улсын орлогоос 20,296.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА