Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00179

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн *-р хороо, ******* гудамж ******* ** давхар ** тоот хаягт байрлах “******* ******* ББСБ” ХХК-ийн (РД:*******) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *-р баг, **-** тоот хаягт оршин суух, ** овогт ****(РД:**)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,995,967.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ** нь манай компанитай 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр L25400027/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч **ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу “Покет” аппликейшнаас:

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7811529463 дугаартай зээлийн дансны дугаартай, 963,300.00 /есөн зуун жаран гурван мянга гурван зуун төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******** банкны тоот дансанд,

2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 7100229580 дугаартай зээлийн дансны дугаартай, 2,140,000.00 /хоёр сая нэг зуун дөчин мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******** банкны тоот дансанд,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 7900398223 дугаартай зээлийн дансны дугаартай, 589,700.00 /таван зуун наян есөн мянга долоон зуун төгрөг/-ийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ******** дансанд,

2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 7100115830 дугаартай зээлийн дансны дугаартай, 4,030,000.00 /дөрвөн сая гучин мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********/ банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2023 оны 12 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 770,639.60 /долоон зуун далан мянга зургаан зуун гучин есөн төгрөг жаран мөнгө /

- Шимтгэл: 15,300.00 /арван таван мянга гурван зуун төгрөr/

- Үндсэн хүү: 79,808.71 /далан есөн мянга найман зуун найман төгрөг далан нэгэн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 10,641.17 /арван мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг арван долоон мөнгө /

- Нийт: 876,389.46 /найман зуун далан зургаан мянга гурван зуун наян есөн төгрөг дөчин зургаан мөнгө /

2. 2023 оны 11 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,925,397.45 /нэг сая есөн зуун хорин таван мянга гурван зуун ерөн долоон төгрөг дөчин таван мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 202,245.86 /хоёр зуун хоёр мянга хоёр зуун дөчин таван төгрөг наян зургаан мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 3,030.94 /гурван мянга гучин төгрөг ерөн дөрвөн мөнгө/

 - Нийт: 2,130,674.25 /хоёр сая нэг зуун гучин мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг хорин таван мөнгө /

3. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 491,400.00 /дөрвөн зуун ерөн нэгэн мянга дөрвөн зуун төгрөг/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 33,926.80 /гучин гурван мянга есөн зуун хорин зургаан төгрөг наян мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 3,393.37 /гурван мянга гурван зуун ерөн гурван төгрөг гучин долоон мөнгө/

- Нийт: 528,720.17 /таван зуун хорин найман мянга долоон зуун хорин төгрөг арван долоон мөнгө/

4. 2023 оны 09 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 3,772,090.02 /гурван сая долоон зуун далан хоёр мянга ерөн төгрөг хоёр мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 651,569.13 /зургаан зуун тавин нэгэн мянга таван зуун жаран есен төгрөг арван гурван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 20,024.38 /хорин мянга хорин дөрвөн төгрөг гучин найман мөнгө/

 Нийт: 4,443,683.53 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин гурван мянга зургаан зуун наян гурван төгрөг тавин гурван мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал:

Нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч **аас нийт 7,995,967.41 /долоон сая есөн зуун ерөн таван мянга есөн зуун жаран долоон төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 1-3-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хариуцагч **д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,995,967.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ** нь нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 7,995,967.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч “...Миний бие **овогтой **нь ****ББСБ” ХХК-аас 2023 онд 7,995,967.41 төгрөгийн зээл авсан ба хугацаа хэтрэн шүүхэд дуудагдсан зээлээ бөөн төлөх боломжгүй байгаа учир 6 сар хуваан төлөх хүсэлт гаргаж байна. Төлөх хугацаа сар болгон 30-нд төлөх хүсэлтийг хүлээж авна уу. 2024 оны 7 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 8 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 9 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 10 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 11 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 12 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг төлөх хүсэлтэй байна...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,995,967.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,885.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 71,442.74 төгрөгийг хариуцагч **аас, улсын орлогоос 71,442.74 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “**Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,995,967.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ** нь нэхэмжлэлийн шаардлага  7,995,967.41 төгрөгийг 2024 оны 7 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 8 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 9 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 10 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 11 сарын 30-нд 1,332,661.24 төгрөг, 2024 оны 12 сарын 30-нд 1,332,661.24 төгрөгөөр тус тус хувааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,885.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 71,442.74 төгрөгийг хариуцагч **аас, улсын орлогоос 71,442.74 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

                     ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА