Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 150/ШШ2024/00180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

** аймгийн ** сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: ** аймаг, ** сум, ** дүгээр баг ** тоотод оршин суух хаягтай, ** овгийн ** (РД:***)-ын хүсэлттэй,

Ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие ***оны **дүгээр сарын **-ны өдөр төрсөн. ***онд Ардын цэргийн албанаас халагдаж өөрийн төрсөн нутаг *** аймгийн ***суманд тэр үеийн Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслах ажилтан, нярав, т/э-ийн эрхлэгчээр тасралтгүй 7,5 жил ажиллаж байсан бөгөөд 1995 онд тус байгууллага татан буугдсан байдаг. Өдгөө миний бие 60 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул тэр үеийн тушаал шийдвэрүүдийг *** аймгийн Архиваас хайлгаад нэг ч баримт олдохгүй байгаа тул 1986 онд хамт ажиллаж байсан зарим хүмүүсийг гэрчлүүлж миний улсад ажилласан 7,5 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч ***л шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1986 онд цэргээс халагдаж ирсэн. 1987 онд худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын тушаалаар  ** аймгийн ** сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн бэлтгэлийн эрхлэгчээр томилогдсон. Уг нь бол 1986 онд томилогдсон. Тэгээд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш тасралтгүй Худалдаа бэлтгэлийн ангийг тартал ажиллаж байгаад түүний суурин дээр ** хоршоо байгуулагдсан. Хоршоондоо түүхий эдийн бэлтгэгчийн эрхлэгчээр улиран ажиллаж байгаад 1993 онд тус хоршоо татан буугдсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичихгүй байж байгаад тухайн ажилтан нь  шинэ дэвтэр дээр нөхөөд биччихсэн юм байна лээ. Одоо тэтгэвэр тогтоолгох гэхээр хүчингүй гээд байгаа. Тиймээс ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр өөрт хадгалагдсан боловч нөхөн бичилт хийсэн, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, ажиллаж байх үеийн холбогдох тушаал шийдвэр архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь ** аймгийн ЗДТГазрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 243 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч ** нь** аймгийн ** сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд түүхий эдийн туслах ажилтан, түүхий эдийн эрхлэгчээр, 1990 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ** хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

 

Гэрч ***ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч ***ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч ***ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

*** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай тодорхойлолт,

Хүсэлт гаргагч ***ийн 411409 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 39-43-р хуудас/, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хүсэлт гаргагч *** нь анх *** аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах ажилтан, түүхий эдийн эрхлэгчээр, *** хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр ажилд орсон нь 411409 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 41-р хуудас/ зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул *** ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд түүхий эдийн туслах ажилтан, түүхий эдийн эрхлэгчээр, 1990 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл *** хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** овогт ***ийн ***ийн *** аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд түүхий эдийн туслах ажилтан, түүхий эдийн эрхлэгчээр, 1990 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл *** хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө ирж гардан  авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.АЛГИРМАА