Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 133/ШШ2024/00444

 

2024 оны 10 сарын 28 өдөр Дугаар 133/ШШ2024/00444 Есөнбулаг сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 багт оршин суух, *** овгийн ***ийн ***ийн нэхэмжлэлтэй,

Мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч *** нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овогтой *** миний бие 1974 оны 11 сарын 12-нд *** сумд төрсөн. Манай гэр бүлийнхэн намайг *** гэж дууддаг байсан. Миний бие 1992 оны 01 сарын 01-нээс *** сумын Чандмана хайрхан багт өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Эхнэр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1996 оны 01 дүгээр сарын 01-нээс 2004 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл малын А дансны лавлагаан дээр*** гэж нэр зөрүүтэй гарсан учир нийгмийн даатгалын хэлтсээс эхнэрийн тэтгэврийн хүсэлтийг буцаан шүүхээр А дансны нэрийн зөрчлийг тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1996 оны 01 дүгээр сарын 01-нээс 2004 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын Чандмана хайрхан багт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-***ийн ***ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-***ийн ***ийн төрсний гэрчилгээний хуулбар,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 398 дугаартай архивын лавлагаа, 1996-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 405 дугаартай архивын лавлагаа, 2001-2004 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаартай архивын лавлагаа,

-**ийн ***, ***ийн *** нарын төрөл садангийн лавлагаа,

- ***ийн ***, ***ийн *** нарын төрөл садангийн лавлагаа.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч *** овгийн ***ийн *** нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын ***хайрхан багт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4.1 ***ийн *** нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болох нь:

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 398 дугаартай ...тус аймгийн *** сумын ***багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***ийн ***ын мал маллаж байсан хугацаа (1996-2000 он хүртэлх) гээд тухай оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

***ийн ***ын 1996-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 405 дугаартай ...тус аймгийн *** сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***ийн ***ын мал маллаж байсан хугацаа (2001-2004 он хүртэлх) гээд тухай оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

***ийн ***ын 2001-2004 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

4.2 ***ийн ***ийн нэрийг 1996-2004 оны *** сумын *** багийн жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд ***ийн *** гэж зөрүүтэй бичсэн болох нь:

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 442 дугаартай архивын лавлагаанд Тус аймгийн ***сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Хамтын хүч бригадын харъяат ***ийн *** нь 1939 оны 12 дугаар сарын 02-нд төрсөн, эрэгтэй, халх, ***ийн *** нь 1934 оны 03 сарын 01-нд төрсөн, эмэгтэй, ***ийн *** нь 1966 оны 10 дугаар сарын 09-нд төрсөн, охин, *** нь 1959 оны 10 сарын 05-нд төрсөн, охин, *** нь 1958 оны 02 сарын 18-нд төрсөн, охин, *** нь 1956 оны 12 сарын 18-нд төрсөн, хүү, *** нь 1963 оны 02 сарын 02-нд төрсөн, хүү, *** нь 1961 оны 02 сарын 16-нд төрсөн, хүү, *** нь 1964 оны 09 сарын 29-нд төрсөн, охин, *** нь 1970 оны 03 сарын 08-нд төрсөн, хүү гэж бүртгэгджээ.

БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаар зарлигаар ***  сумын харъяат Ёндонгийн Банзрагчийг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов/ гэжээ. ***ийн нөхөр ***, хүүхдүүдэд: *** 7 настай, *** 6 настай, *** 5 настай, *** 4 настай, *** 1 настай гэж бүртгэгджээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1967 оны 02 сарын 21-ний өдрийн 39 дүгээр зарлигаар ***  сумын харъяат Ёндонгийн Банзрагчийг алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов/ гэжээ. ***ийн нөхөр ***, хүүхдүүдэд: ***11 настай, *** 10 настай, *** 9 настай, *** 7 настай, ***6 настай, *** 3 настай, *** 2 настай, *** 1 настай гэж бүртгэгджээ гэх архивын лавлагаа болон архивд хадгалагдаж байгаа эх баримтын хуулбар,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн CVL2482000001001792 дугаартай ***ийн ***, эрэгтэй, 1974 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эцгийн овог ***, нэр ***, эхийн овог ***, нэр *** гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн CVL2482070001000064 дугаартай *** овгийн ***ийн *** нь ***овгийн ***ийн ***ын дүү гэх төрөл садангийн лавлагаа,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн CVL2482070001000065 дугаартай ***овогтой ***ийн *** нь ***овгийн ***ийн ***ы дүү гэх төрөл садангийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. Учир нь дээрх 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд ***ийн ***, ***ийн *** гэж бүртгэсэн мөн ***ийг алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор шагнасан талаарх бүртгэлд ***ийн ***, *** гэж бүртгэгдсэн хүмүүс нь ***ийн ***ийн төрсөн ах болох нь төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд 1996-2004 оны ***  сумын *** багийн жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд ***ийн ***ийг ***-ийн ***  гэж бүртгэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5. Иймд *** овгийн ***ийн ***ийг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ***  сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***ийн ***ийг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ***  сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ