Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/79

2022 оны 12  сарын 05-ны өдөр                   2022/ДШМ/                             Хэр

 Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр Б.Э-т холбогдох эрүүгийн 2239000000321 дугаартай хэргийг 2022 оны  11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.............эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...........................................

Б.Э-т нь Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 2-4 тоот хашаанд байх Т.П-ын ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.М-т нь “чи манай найзтай унт, чи явдалтай янхан, чамд буян болно шүү” гэж хэлсэн, 1 удаа алгадаж хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, улмаар хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай нийт 31.5 см урттай хутгаар А.М-ын хэвлий /хүйс/ хэсэгт 1 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хэвлийн /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Б.Э-тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “Шүүгдэгч   Б.Э нь  өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Базарын Эрдэнэцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Базарын Эрдэнэцэцэгт шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай, нийт 31.5 см урттай хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг заахаар тусгасан байна. Гэтэл 173 дугаартай “шийтгэх тогтоол”-ын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Б.Э-тийг өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шүүгдэгч Б.Э-тийн үйлдлийн шалтгаан нөхцөлөөр гэм бурууг тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байхад эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  хутгыг устгаж шийдвэрлэхдээ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө эд мөрийн баримтыг шийдвэрлэх хуулийн заалт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэнд, байгаль орчин мал амьтанд хортой нөлөө үзүүлэх нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах гэмтэх, устгах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх .. хуулийн заалтыг баримтлан хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ..” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Б.Э-тийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж А.М-ын хэвлий рүү хутгалж хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн шийдвэрлэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад аль мэдүүлгийг нь ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзэж байгаагаа прокурор, шүүх шийдвэртээ тодорхой тусгаагүй, яллагдагч нь хохирогч гэрч нарыг өөртэй нь унт гэж хэлсэн талаар /хх-ийн 86 хуудас/ мэдүүлсэн байхад гэрчээс тэр талаар огт асуугаагүй, мөн гэрч хохирогч нарын мэдүүлгээ өөрчлөх болсон шалтгаан нөхцлийг гүйцэд шалгаагүй, өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж тогтоогоогүй бөгөөд эргэлзээ бүхий баримтад үндэслэн шүүх, прокурор шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тухайлбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр... зэрэг байдлыг нотолно...” гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ...” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж, 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заажээ.

Хэрэгт хохирогч А.М-т анх 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “...Эрдэнэцэцэг агсан согтуу тавиад уйлж бахираад байхаар нь чи айлд байгаа юм байж аятайхан байгаарай энэ гэрээс яв гэж хэлээд Пүрэвжалын гэрийн баруун хойд хэсэгт дэр болон ор хөнжлийн даавуу налаад сууж байсан чинь Эрдэнэцэцэг ...миний гэдэс хэвлий хэсэгт... дүрчихсэн...” гэх /хавтаст хэргийн 12-13 хуудас/ мэдүүлэг нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн “...Би тухайн хэрэг болох үед уур хүрээд Эрдэнэцэцэгт хандаж “олон эрчүүдтэй банзалдаа биз янхан гэх зэргээр хэлж нэг удаа алгадаад мөн Пүрэвжалтай унт гэж хэлээд Эрдэнэцэцэгийг түлхтэл Эрдэнэцэцэг огцом эргэж ...миний гэдэс хэвлий хэсэгт... дүрчихсэн...” гэх /хавтаст хэргийн 12-13, 100-101 хуудас/ мэдүүлэгтэй зөрүүтэй,

Гэрч Т.П-ын ын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Мөнхбат, Эрдэнэцэцэг нартай тухайн архиа хувааж ууж байхдаа 3 хундага уучихаад буруу хараад хэвтэж байсан чинь 10 цагийн орчимд Мөнхбат гэнэтхэн чи намайг хутгалчихлаа ш дээ гэхээр нь би эргээд харсан чинь Мөнхбатын гэдэс хэвлий хэсгээс нь цус гарчихсан гэдэс нь ил гараад бараг цувж байсан...” гэх /хавтаст хэргийн 18-20 хуудас/ мэдүүлэг нь түүний  2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн “...архи ууж байх үед Мөнхбат Эрдэнэцэцэгт хандаж, 10 хэд хоног банзалдаж, янхандаж явж байгаад ирлээ гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. ...Тэгээд удалгүй Мөнхбат Эрдэнэцэцэг намайг хутгалчихлаа ш дээ гээд намайг дуудаж сэрээхээр нь би утсаараа сумынхаа цагдаа болон эмнэлэг рүү залгаж дуудсан...” гэх / хавтаст хэргийн 104-105 хуудас/ мэдүүлэгтэй мөн зөрсөн, 

Б.Э-т яллагдагчаар: “...А.М, П.Л хоёр хоорондоо сексийн талаар юм яриад А.М намайг “чи манай найзтай унт”  гээд түлхээд байсан, тэгэхээр нь би эргүүлээд түлхтэл А.М намайг нэг удаа алгадсан... /П.Л таныг өөртэй нь унтаач гэж гуйж байсан уу? гэсэн асуултад “тийм” гэж хариулсан/...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-87 хуудас/ өгсөн боловч гэрч Т.П-ын  энэ талаар огт мэдүүлээгүй, түүнээс тодруулж асуугаагүй байхад прокурор яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөн түүнийг сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдал тогтоогдсон гэж дүгнэн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан нь хэргийн нөхцөл байдалтай бүрэн тохироогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийг прокурор хүлээж аваад энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах үүрэгтэй байхад нотлох баримтуудыг гүйцэд шалгаж тодруулалгүй яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шийлжүүлсэн, анхан шатны шүүх дээрх зөрчлийг засуулалгүй хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасантай  нийцээгүй,  түүнчлэн  Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар   дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-тт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийг прокурорт буцаасан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2239000000321 дугаартай хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

                                                                                             Д.ГАНЗОРИГ

2022 оны 12  сарын 05-ны өдөр                   2022/ДШМ/                              Хэрлэн сум

 Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр Б.Э-т холбогдох эрүүгийн 2239000000321 дугаартай хэргийг 2022 оны  11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.............эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...........................................

Б.Э-т нь Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 2-4 тоот хашаанд байх Т.П-ын ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.М-т нь “чи манай найзтай унт, чи явдалтай янхан, чамд буян болно шүү” гэж хэлсэн, 1 удаа алгадаж хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, улмаар хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай нийт 31.5 см урттай хутгаар А.М-ын хэвлий /хүйс/ хэсэгт 1 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хэвлийн /хүйсний/ баруун хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, нарийн гэдэсний зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Б.Э-тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “Шүүгдэгч       өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Базарын Эрдэнэцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Базарын Эрдэнэцэцэгт шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 17.5 см урттай, бариул хэсэг нь 14 см урттай, нийт 31.5 см урттай хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг заахаар тусгасан байна. Гэтэл 173 дугаартай “шийтгэх тогтоол”-ын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Б.Э-тийг өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шүүгдэгч Б.Э-тийн үйлдлийн шалтгаан нөхцөлөөр гэм бурууг тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байхад эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  хутгыг устгаж шийдвэрлэхдээ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө эд мөрийн баримтыг шийдвэрлэх хуулийн заалт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэнд, байгаль орчин мал амьтанд хортой нөлөө үзүүлэх нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах гэмтэх, устгах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх .. хуулийн заалтыг баримтлан хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ..” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Э-тт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Б.Э-тийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж А.М-ын хэвлий рүү хутгалж хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн шийдвэрлэжээ.