Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2024/00181

 

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

** аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч ** би,

Нэхэмжлэгч: ** аймаг **сум Дөмбөн *-р багийн *-р байрны *тоот хаягт оршин суух *аймгийн *сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **аймгийн **сумын *-р баг, **төв хэсэг гудамж, **тоот хаягт оршин суух, **овогт **ын **(РД:**)

Хариуцагч: **аймгийн **сумын **-р баг, **төв хэсэг гудамж, **тоот хаягт оршин суух, **овогт **ын **(РД:**)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,003,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**аймгийн **сумын *-р баг, **төв хэсэг гудамж, **тоотод оршин суудаг иргэн **овогт **ын **(РД:**), хамтран зээлдэгч **овогт **ын **(РД:**) нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас "Зоор" жимс жимс, жимсгэнэ үржүүлэх зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр 2.5 сая төгрөгийг жилийн 3 хувь буюу сарын 0.25 хувь, 3 жил буюу 36 сарын хугацаатай 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан боловч зээлээ одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл болох 1.674.158, хүү 0, алданги 329.193 нийт 2.003.351 төгрөгийг хамтран зээлдэгч **аас гаргаж улсын төсөвт оруулж өгнө үү. **аймгийн **сумын Засаг даргын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч ** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ** би **сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардан авлаа. Би 2020 онд өөрийн нөхөр **тай хамтран зоорь жимс жимсгэнэ үржүүлэхээр 2,500,000 төгрөг зээлж авсан. Миний  нөхөр ** уушгины хавдар өвчний улмаас эмнэлгийн байгууллагаар байнга явж байсан тул зээлээ эргэн төлж чадаагүй болно. Миний нөхөр ** 2024.02.09-ний өдөр нас барсан. Иймд миний бие дээрх мөнгийг 2024 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 503,351 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэжээ. /хавтаст хэргийн 29-р хуудас/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** миний бие нь хариуцагч **ийн зээл төлөлтийг  2024 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 503,351 төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 30-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга ** нь хариуцагч **, ** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,003,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч ** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,003,351 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч “...Хариуцагч **би **сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардан авлаа. Би 2020 онд өөрийн нөхөр **тай хамтран зоорь жимс жимсгэнэ үржүүлэхээр 2,500,000 төгрөг зээлж авсан. Миний  нөхөр Ш** уушгины хавдар өвчний улмаас эмнэлгийн байгууллагаар байнга явж байсан тул зээлээ эргэн төлж чадаагүй болно. Миний нөхөр ** 2024.02.09-ний өдөр нас барсан. Иймд миний бие дээрх мөнгийг 2024 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 503,351 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** миний бие нь хариуцагч **ийн зээл төлөлтийг  2024 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 503,351 төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан байна.

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагч Ш.Жанцан нь 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдөр нас барсан болох нь 433121141359 тоот гэрчилгээгээр тогтоогдож б 

Иймд нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй, хариуцагч **, ** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,003,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг дарга ** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч **гаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,502 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй, хариуцагч **, ** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,003,351 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ** 2024 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 503,351 төгрөг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг дарга ** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч **аас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,502 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

         

                     ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА