| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00164/И |
| Дугаар | 150/ШШ2024/00182 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 150/ШШ2024/00182
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч ** би,
Нэхэмжлэгч: **аймаг **сум ***-р багийн **-р байрны **тоот хаягт оршин суух **аймгийн **сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сумын **-р баг хаягт оршин суух, **овогт **ын **(РД:**)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 999,991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...***аймгийн **сумын **р багт оршин суудаг иргэн **овогтой **(РД:**) нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас "Мах сүүний чиглэлийн үхэр өсгөх зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр 3 сая төгрөгийг жилийн 3 хувь буюу сарын 0.25 хувь, 3 жил буюу 36 сарын хугацаатай 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан боловч зээлээ одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл болох 944.116, хүү 0, алданги 55.875 нийт 999,991 төгрөгийг **аас гаргаж улсын төсөвт оруулж өгнө үү. **аймгийн **сумын Засаг даргын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ** нь **сумын Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжилсэн үнийн дүнтэй 1 сая төгрөг болгоод хийсэн. Хамгийн сүүлд 7 сарын 31-ний өдөр 510,000 төгрөг төлөөд энэ зээл хаагдсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 24-р хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...**сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ** нь нэхэмжилсэн үнийн дүн 999,991 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 26-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга ** нь хариуцагч **д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 999,991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **нь нэхэмжилсэн үнийн дүн болох 999,991 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч **ын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 24,26-р хуудас/
Хариуцагч ** нь нэхэмжлэлийн шаардлага болох 999,991 төгрөгийг төлсөн талаар “...Миний бие ** нь **сумын Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжилсэн үнийн дүнтэй 1 сая төгрөг болгоод хийсэн. Хамгийн сүүлд 7 сарын 31-ний өдөр 510,000 төгрөг төлөөд энэ зээл хаагдсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь “...**сумын Засаг дарга**ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ** нь нэхэмжилсэн үнийн дүн 999,991 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан байна.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй, хариуцагч **д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 999,991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга ** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч **аас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй, хариуцагч **д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 999,991 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга ** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч **аас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА