| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00480/И |
| Дугаар | 133/ШШ2024/00446 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 133/ШШ2024/00446
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймаг, *** сумын 2-р баг, 0 оршин суух, ***-ны *** т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,039,795.11 төгрөг, хүү 854,005.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,645.34, төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,645.34 төгрөг, нотариатын төлбөр 9,300 төгрөг, нийт 2,049,095.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** овогтой *** нь *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай 2022 оны 06-р сарын 16-ны өдөр БЗГ22-2198 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,349,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 09-р сарын 27 ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл: 2,039,795.11 төгрөг, төлөх ёстой хүү: 854,005.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 134,645.34 төгрөг, нотариатын зардал: 9,300 төгрөг нийт: 2,049,095.11 /Хоёр сая дөчин есөн мянга ерэн таван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч *** овогтой *** нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 715 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. *** овогтой *** зээлийн гэрээний үүрэг болох: 2,049,095.11 /Хоёр сая дөчин есөн мянга ерэн таван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, *** нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** овогтой *** нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжилсэн дүнгээр зээлээ хаасан тул манай байгууллага нь тус нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг зохих журмын дагуу буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,039,795.11 төгрөг, хүү 854,005.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,645.34, төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,645.34 төгрөг, нотариатын төлбөр 9,300 төгрөг, нийт 2,049,095.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, *** нарын шүүхэд ирүүлсэн ...*** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** овогтой *** нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжилсэн дүнгээр зээлээ хаасан тул манай байгууллага нь тус нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг зохих журмын дагуу буцааж өгнө үү... гэх хүсэлтээр нотлогдож байна.
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай итгэмжлэлээр *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***т холбогдох иргэний хэрэгт ***, ***, *** нар нь хариуцагч нь зээлийн хуримтлагдсан зөрчлийг бүрэн арилгасан тохиолдолд нэхэмжлэлийг татан авах эрхийг олгожээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,740 төгрөгийн тал хувь 23,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,870 төгрөгийг улсын орлогоос, 23,870 төгрөг хариуцагч ***аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-ны *** т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,039,795.11 төгрөг, хүү 854,005.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,645.34, төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,645.34 төгрөг, нотариатын төлбөр 9,300 төгрөг, нийт 2,049,095.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,740 төгрөгийн тал хувь 23,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,870 төгрөгийг улсын орлогоос, 23,870 төгрөг хариуцагч ***аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ