Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2024/00187

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч** би,

   

Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, * дугаар хороо, ** тоотод байрлах, “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн **сум, * дүгээр хэсэг гудамж, **тоотод оршин суух, **ийн **, РД:**-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,987,663 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “** нь тус компаниас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 16-00009522 тоот зээлийн гэрээ байгуулж 1,400,000 төгрөгийг, 3.9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, хэрэглээний зээл авсан бөгөөд зээл, хүүний эргэн төлөлтийг сар бүр төлж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусгах байсан. Гэвч Л.**нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба утсаа авахгүй байсаар өдийг хүрсэн.

Л.**нь зээл авснаас хойш нийт 671,260 төгрөгийн төлөлт хийсэн. 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Л.**нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,132,907 төгрөг,хүү 824,756 төгрөг,  ** сум руу бензин 30,000 төгрөг нийт 1,987,663 төгрөгийг **өөс гаргуулж “**” ХХК-г  хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч **өөс зээлийн гэрээний үүрэгт 1,987,663 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 1,987,663 төгрөгийг хариуцагч ** 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,187,663 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,753 төгрөгийн 50 хувь буюу 23,376.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д, 23,376.5 төгрөгийг хариуцагч **өөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

      

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй, **д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,987,663 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 1,987,663 төгрөгийг хариуцагч ** нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,187,663 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,753 төгрөгийн 50 хувь буюу 23,376.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д, 23,376.5 төгрөгийг хариуцагч **өс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА