| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00363/И |
| Дугаар | 149/ШШ2024/00394 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2024/00394
2024 оны 10 сарын 08-ны өдөр Дугаар 149/ШШ2024/00394 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ээс ирүүлсэн
Ажиллаж байсан байдал болон бичиг баримтын эзэмшигч тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь 1964 оны 08 дугаар сарын 18-нд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Гэтэл 1981 оны улаан паспортыг ээж маань авахдаа өөрийн нэрээр *******ий гэж овоглон авсны улмаас миний бүх баримт бичиг энэ овгоор бүртгэгдсэн байдаг юм. Ингээд тэтгэвэрт гарах болоод архиваас лавлагаа автал аавын буюу ын ******* гэсэн нэрээр ажлын албан тушаал цэргийн батлах зэрэг нь бичигдсэн байна. Урьд нь анзаарч тоолгүй явсан миний буруу байжээ. Одоо насны тэтгэвэрт гарах болтол овог нэрийн зөрүүгээс болоод хувь хүн надад хохирол учрах боллоо. Иймд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн сангийн аж ахуйн ногоо бригадад 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тумлах ажилчнаар анх ажилд орж 1982 оны 06 дугаар сарын 28-нд ажлаасаа гарч цэргийн албанд татагдсан. Ингээд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдаад Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн хадлангийн бригадад 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр туслах ажилчнаар ажилд орж 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс Төмөртэй бригадад трактор комбайнчаар ажиллаж байгаад сангийн аж ахуй өмч хувьчлалд орж татан буугдах хүртэл буюу 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Ингээд 1993 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс Нийслэл өргөө ХК-ний мэдэлд шилжиж 1998 он хүртэл тус компаний Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь мал аж ахуйн хэсэгт тракторын жолоочоор ажилласан юм. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй, олдсон бичиг баримт дээр эцгийн нэрийг болох ын нэрийг эх болох *******ий гэж овоглон бичсэнээс болоод тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Тиймээс миний ажилласан жилийг сэргээн тогтоож, холбогдох бичиг баримтын эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал болон бичиг баримтын эзэмшигч тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн Ногоо бригадад 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Үр тарианы бригадад тракторын жолоочоор, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийслэл өргөө ХК-ний Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Мал аж ахуйн хэсэгт тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан,
Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №250 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №102 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №34 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №108 дугаартай Ажилд авах тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №274 дугаартай Ажилд авах, шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №188 дугаартай Тракторч комбайнчдад удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №201 дугаартай Урамшуулал шагнах тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №118 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын эзэмшигч мөн болох нь
- Налай хорооны Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны Гэр бүлийн товчооноос 1964 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон ******* регистрийн дугаартай төрсний гэрчилгээ
-Хүсэлт гаргагч Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №250 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,
- Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №102 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
- Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №34 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар,
- Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №108 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,
- Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №274 дугаартай Ажилд авах, шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар,
- Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №188 дугаартай Тракторч комбайнчдад удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар,
- Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №201 дугаартай Урамшуулал шагнах тухай тушаалын хуулбар,
- Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №118 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
- Нийслэл Өргөө холдинг компаний ерөнхий захирлын 1994 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №193 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар
- Нийслэл Өргөө холдинг компаний ерөнхий захирлын 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №117 дугаартай Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
- Хүсэлт гаргагч Б.*******ийн 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баруунхараагийн САА-аас шагнасан баярын бичиг,
- Хүсэлт гаргагч Б.*******ийн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баруунхараагийн САА-аас шагнасан баярын бичиг,
- Хүсэлт гаргагчийн 1980-1994 онуудад хамт ажиллаж байсан ажлын хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг
- Хүсэлт гаргагчийн төрсөн эгч *******, төрсөн дүү ******* нарын шүүхэд гаргаж ирүүлсэн тодорхойлолт,
-Иргэн *******, Д.******* нарыг асуусан тухай тэмдэглэл зэрэг үйл баримтаар хүсэлт гаргагч Б.*******ийг 1964 оны 08 дугаар сарын 18-ний өдөр төрснийг Налайх хорооны Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны гэр бүлийн товчоо бүртгэж 1964 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* регистрийн дугаартай төрсний гэрчилгээг олгохдоо овгийг төрсөн ээж *******ийн ******* гэж овоглон олгосон боловч анх Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйд ажилд ороход нь төрсөн эцэг ын ******* гэж буруу ташаа бичиж тушаал шийдвэр гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагч Б.******* нь 1995 оны 01 дүгээр сараас 1998 оны 01 дүгээр сар хүртэл Нийслэл өргөө холдинг компанид ажиллаж байсан жилийг сэргээн тогтоох боломжгүй байх тул тус хугацааны ажилласан жил сэргээн тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улс нийтээрээ хөдөлмөрийн дэвтрийг халж нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэлбэрт шилжсэн болно.
Тиймээс хүсэлт гаргагч Б.*******ийн бичиг баримтын эзэмшигч тогтоолгож, ажилласан жилийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ийг Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн ногоо бригадад 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Үр тарианы бригадад тракторын жолоочоор, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийслэл өргөө ХК-ний Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Мал аж ахуйн хэсэгт тракторын жолоочоор тус тус ажиллаж байсныг,
Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1980 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №250 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №102 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №34 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №108 дугаартай Ажилд авах тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №274 дугаартай Ажилд авах, шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №188 дугаартай Тракторч комбайнчдад удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №201 дугаартай Урамшуулал шагнах тухай тушаалын, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №118 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож,
Нийслэл Өргөө холдинг компанид тракторын жолоочоор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ