| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00397/И |
| Дугаар | 149/ШШ2024/00395 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2024/00395
2024 оны 10 дугаар
сарын 08ны өдөр Дугаар 14*******/ШШ2024/003*******5 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, овогт ийн /рд:МТ6*******0*******2401, утас80115*********************/ны хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 0******* ******* сарын 03ны өдөр хүлээн авч, 2024 оны 0******* ******* сарын 0*******ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга С.Төртулах нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т. тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 15 дугаар цэцэрлэгт анх 1*******87 оны 08 дугаар сарын 01ний өдөр тогоочоор ажилд орж улмаар 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдрөөс дуу хөгжмийн багшаар томилогдож 1**************5 оны 01 ******* сарын 01ний өдөр хүртэл ажилласан юм. Гэтэл анх ажилд тогоочоор орсон 1*******87 оны 08 дугаар сарын 01ний өдрийн тушаал, 1**************5 оны 01 ******* сарын 01нд ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч явна. Иймээс 1*******87 оны 08 дугаар сарын 01ний өдрөөс 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдөр хүртэл тогоочоор, 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдрөөс 1**************5 оны 01 ******* сарын 01ний өдөр хүртэл ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т. нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан 15 дугаар цэцэрлэгт 1*******87 оны 08 дугаар сарын 01ний өдөр тогоочоор анх ажилд орж 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдөр хүртэл ажиллаад 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдрөөс тус цэцэрлэгтээ дуу хөгжмийн багш болж 1**************5 оны 01 ******* сар хүртэл ажилласан байдаг юм. Одоо Т. нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон гарсан тушаал шийдвэр нь олдохгүй байгаагаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Тиймээс Т.ийн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг бүхий, эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Т. нь Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсийн харья Зүүнхараа *******ын 15 дугаар цэцэрлэгт 1*******87 оны 08 дугаар сарын 01ний өдрөөс 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдөр хүртэл тогоочоор, 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдрөөс 1**************5 оны 01 ******* сарын 01ний өдөр хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь:
1.Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдрийн №35 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
2.Хүсэлт гаргагч Т.тэй хамт ажиллаж байсан иргэн Д., С., М. , Н., Б. нарын тус шүүхэд ирүүлсэн тодорхойлолт
3.хүсэлт гаргагч Т. 1*******87, 1*******88, 1**************0 онуудад хамт ажиллаж байсан багш, сурагч нарын хамт авхуулсан гэрэл зураг,
4.Гэрч С. мэдүүлэхдээ: ... Миний бие нь 1*******82 онд худалдаа хөгжлийн трестэд тогоочийн ажил хийж байсан. 1*******84 оноос цэцэрлэгт эхлээд угаагч хийж байгаад дараа нь тогооч хийсэн. 2004 онд замын вагон депод тогооч хийж байгаад улсад 35 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. ...1*******87 оноос 1**************4 он хүртэл 1 ******* цэцэрлэгт хамт ажиллаж байсан. Анх тогоочоор ирсэн, мөн дуу хөгжмийн ахлах багш хийж байсан тэр үед би туслах багш хийж байсан. ... Анх сургууль төгсөж ирээд тогоочоор ажилласан. Тэгээд дуу хөгжмийн багш, ангийн багш хийж байсан. ...1*******871**************4 он хүртэл 7 жил хамт ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг
5.Гэрч Д. мэдүүлэхдээ: ...Миний бие 1*******871**************5 он хүртэл цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. 1********************* оноос ЦантОрхон ОНӨУҮГазарт ажилд орсон. 2014 оны 11 ******* сард тэтгэвэртээ гарсан. ... 1*******87 оноос тогоочоор ажилд анх ороход нь танилцсан. 1*******871**************4 он хүртэл 1 ******* цэцэрлэгт хамт ажиллаж байсан. Анх тогоочоор ирсэн. Мөн дуу хөгжмийн багш хийж байсан. ...1*******871**************4 онд тогоочоор дуу хөгжмийн багш, ээлжийн багш хийж байсан. Яг хэзээнээс хэзээний хооронд ямар ажил хийж байсныг нь санахгүй байна. ...гэх мэдүүлэг,
6.Гэрч М. мэдүүлэхдээ: ...Миний бие нь 1*******802021 он хүртэл цэцэрлэгт ажиллаж байсан. Тогооч багш гээд янз бүрийн л ажил хийж байсан. ...анх бид хоёр 1*******87 онд ажилд ороход нь танилцаж байсан. ...1*******87 онд анх тогоочоор ирсэн, мөн дуу хөгжмийн багш хийж байсан. 1**************4 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан Би болохоор цаашаагаа ажиллаад 2021 он хүрсэн. ...Анх тогоочоор ирсэн 1*******87 оны 8 дугаар сард, дуу хөгжмийн багш ээлжийн багш хийж байсан. Яг хэзээнээс дуу хөгжмийн багш хийснийг нь санахгүй байна. ...1*******87 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад жирэмсний чөлөө аваад буцаж ирээд 1**************4 оны 12 дугаар сар хүртэл ажилласан ...гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тиймээс хүсэлт гаргагч Т.ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133, 134 ******* зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.6 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч овогт ийн ийг Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсийн харья Зүүнхараа *******ын 15 дугаар цэцэрлэгт 1*******87 оны 08 дугаар сарын 01ний өдрөөс 1**************0 оны 02 дугаар сарын 23ны өдөр хүртэл тогоочоор, 1**************0 оны 03 дугаар сарын 01ний өдрөөс 1**************5 оны 01 ******* сарын 01ний өдөр хүртэл дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.урантөгсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.2, 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 11*******.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ