| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00190/И |
| Дугаар | 150/ШШ2024/00189 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 150/ШШ2024/00189
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч ** даргалж нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, ** дугаар баг, Төв хэсэг ** тоотод оршин суух хаягтай, ** овогт **ын **, РД/**/-ийн хүсэлттэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга **, хүсэлт гаргагч ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие **овогтой ****аймгийн **суманд **оны **сарын **-нд төрсөн. **онд **сангийн аж ахуйн авто грашид слесариар ажилд орсон. 1984-1987 онд 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1987.07.13-наас **-д дахин жолоочоор орж ажилласан. 1991.07.01-нээс мал эмнэлгийн тэрэг сумын захиргаанд шилжиж сумын захиргааны мал эмнэлгийн жолоочоор 1991.08.01-нээс ажилласан. Миний аавын нэрийг **гэдэг. Миний иргэний үнэмлэх ** нэрээр явдаг. Намайг ажиллах хугацаанд **САА-н даргын 1981.01.29-ний өдрийн 8.19-ний тушаал дээр ****, Нийгмийн даатгалын 1995 оны дэвтэр дээр **, Нийгмийн даатгалын 2000 оны дэвтэр дээр ** **аймгийн **сумын **дугаар багийн тосгоны захирагчийн захирамж 2017.03.02-ны өдрийн 4 тоот захирамж дээр Воршиловын Алтансүх гэж буруу бичсэнээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд энэ 4 бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг сэргээн тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ** нь бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/,
2.**аймгийн **САА-н даргын 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дугаартай “Ажилд авах тухай” тушаал/хх-5/,
3. ** аймгийн ** дугаар баг, тосгоны захирагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Ажилд авах тухай” тушаал/хх-6/,
4. **аймгийн ** дугаар баг, тосгоны захирагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал/хх-7/,
5.Хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-8/,
6.Хүсэлт гаргагчийн 096148 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-9-10/,
7.Хүсэлт гаргагчийн 085362 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-11-13/ зэрэг нотлох баримтууд болно.
**аймгийн ** САА-н даргын 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дугаартай “Ажилд авах тухай” тушаал болон **аймгийн ** дугаар баг, тосгоны захирагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 085362 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг **гэж, 096148 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт **гэж иргэний бүртэлд бүртгэгдснээс өөрөөр бичжээ.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
***аймгийн **САА-н даргын 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, **аймгийн ** дугаар баг, тосгоны захирагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, нийгмийн даатгалын 096148 дугаартай дэвтэр, нийгмийн даатгалын 085362 дугаартай дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ** овогт **ын **мөн болох нь хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн холбогдох тушаалууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар
-**аймгийн **САА-н даргын 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дугаартай “Ажилд авах тухай” тушаал,
-**аймгийн ** дугаар баг, тосгоны захирагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Ажилд авах тухай” тушаал,
-Нийгмийн даатгалын 096148 дугаартай дэвтэр,
-Нийгмийн даатгалын 085362 дугаартай дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ** овогт **ын **мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч **ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар **аймгийн **САА-н даргын 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, **аймгийн ** дугаар баг, тосгоны захирагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, нийгмийн даатгалын 096148 дугаартай дэвтэр, нийгмийн даатгалын 085362 дугаартай дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь **овогт **ын **мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА
ДАРГАЛАГЧ Г.АЛГИРМАА