| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/00122/И |
| Дугаар | 150/ШШ2024/00190 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 150/ШШ2024/00190
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч ** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, **овогт **жийн **, /РД:*/-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс талбай чөлөөлүүлэх тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч **, хариуцагчийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ** **гэдэг хүнээс **худалдааны төвийн талбайг авч байсан. 1,564 м2 газартай, 643 м2 үл хөдлөх хөрөнгийг Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдаж авч байсан. Намайг авахаас өмнө 2015, 2016 онд **, **, ***, **нар газраас аваад газар дээр газрын кадастрын зургуудаа бүгд хийлгэсэн байсан. Би 2021 онд үлдсэн талбайг нь Худалдах-худалдан авах гэрээгээр авч байсан. 2022 оны намар 10 сарын үед **гудамж талбай, орц гарц хааснаас болоод галын аюулгүй байдал зөрчигдсөн, түрээслэгчдийн эрх ашиг зөрчигдсөн, агаар сэлгэлт байхгүй болсон. Ингээд би үүнийг нээе, орц гарцаа нээе гэж **, **нарт хэлсэн. Тэгтэл **бид хоёр нэг нуруутай. Энд чиний газар байхгүй гэсэн асуудлыг ярьж байсан. Одоо яг газрын гэрчилгээгээр миний гудам **, **хоёрын дундуур надад талбай байгаа. Үүнийг чөлөөлүүлэхээр би удаа дараа **хэлж байсан. Ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. Чи шүүхдээ ханд гэсэн. Би шүүхэд хандах болсон. 2023 оны 01 дүгээр сарын 13-нд байх тухайн газрыг **маргалдсанаас болж зөвхөн өөрийнхөө талбай дээр “** гээд хэмжилтийн компанийг хотоос авчирч хийлгэж байсан. Над дээр 1,564 м2 газар, 643 м2 үл хөдлөхтэй гэж хэмжилтээр гарч ирсэн. Нэхэмжлэлийн дараа ч гэсэн шинжээч томилогдож 12,9 м2 талбай нь **талбай гэж гарч ирсэн. **ашиглуулж байгаа талбайгаа чөлөөлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Хариуцагч ** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус үйлчилгээний төвийг 2015 оны 06 дугаар сард бид нарт хэсэгчилж зарсан. Би анх **36 м2-ийг авсан. Дараа нь 72 м2-ийг худалдаж авч байсан. Зарахдаа бид нарт доторх ашигтай талбайгаар нь зарсан. Хэмжээд зарсан. **бид хоёрын нуруугаар нийлүүлээд зарж байсан. Тэр баганыг голлуулаад зарсан. Та нар өөрсдөө ч гэсэн орж ирж үзлэг хийж байсан. Бид нар тайлбарлаж байсан. Бид нарт худалдах үед энэ үйлчилгээний төв банкны барьцаанд байсан. 2020 онд чөлөөлөгдсөн. **худалдаж аваад бид нарт үл хөдлөхийн чинь газрын гэрчилгээ гарах гэж байна гэж хэлсэн. Бид нар нотариат дээр очиж гарын үсэг зуруулсан. Үүнийг **нотолно. Бид нарыг байлцуулалгүй кадастрыг хийлгэсэн. Кадастрыг үзье гэхэд **таных 108-раа байгаа гэж хэлсэн. Надад үзүүлээгүй. “**” ХХК 108-раа гарч байсан. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Хариуцагч С** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: **аймгийн **суманд үйл ажиллагаа явуулж байсан **ТББ компани 2015 оны 06 дугаар сард **худалдааны талбайг хэсэгчлэн хэд хэдэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад худалдсан. Энэ оны 06 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө Худалдах-худалдан авах гэрээний дагуу Ганхүү эхлээд 36 м2, дараа нь 72 гээд нийт 108 мк2 талбайг худалдаж авсан. Энэ талбай **талбайтай хил залгаа хүнсний дэлгүүрийг тусгаарлаж байгаа хананаас тооцож үүдний хэсэг ороод түрүүний хэлсэн түрээслэгч нарын талбай ороод 108 мк2 талбайг авсан. Тухайн үед **өөрөө нягтлан **гэдэг хүнтэй хамт байж байгаад энэ талбайнуудыг хэмжиж өгсөн. **талбай түрээсэлж байгаа **гэдэг хүний гоо сайхны барааны лангуутай залгуулаад **гэдэг хүүхний хувцасны лангуу ажиллуулж байсан. /**түрээслэгч/ өөдөөс харсан цонхны харалдаа **гэдэг хүн гоо сайхны бараа, бэлэг дурсгал зардаг. **урд талаар коридор байгаа. Тэр коридорын цаад талд ханан талдаа **эхнэрийн хамт гэр ахуйн бараа, цахилгаан бараа зардаг байсан. Энэ нь дандаа **түрээслэгч нар байсан юм. Энэ хэсэгт **, **хоёрын түрээсэлж байсан талбайд **ямар ч талбай байгаагүй. Нарийн хэмжиж өгөөгүй, захирамж зөрүүтэй, өөрсдөө захирамж гаргуулахтай материалыг сайн хүлээж аваагүй байдлыг далимдуулж арван хоёр зууны хэдэн метр квадрат коридорыг **гаргасан байдал байгаа. Энэ ямар учиртай юм бэ гэхээр **хэлж байгаагаар өмнө нь энэ талбайгаа зараач гэж **надад хүсэлт гаргаж байсан юм. Би зарахгүй, зарвал зах зээлийн ханшаар ав гэж хэлсэн гэдэг. **ч гэсэн 70,000,000 төгрөгөөр ав гэж хэлдэг. Энэ хоёр өгөөгүй учир дараа нь ийм байдлаар коридор гаргасан юм болов уу гэх байдал харагдаж байна. Захирамжуудыг гаргахад маш замбараагүй, хойно урд нь оруулаад үндэслэлгүй захирамж гаргасан. Захирамж гаргасан хувийн хэрэг материалууд дотор юу ч байхгүй. Энэ хүмүүсийн гаргаж байсан өргөдөл, өмнө нь хийлгэж байсан кадастрын зураг юу ч байхгүй. Энэ байдлыг далимдуулж коридор гаргаж зураад авчихсан. Тиймээс сөрөг нэхэмжлэл гаргасан. **өөрийнхөө өмчилж авсан талбайд коридор гаргасан. Энэ коридороор иргэд үйлчлүүлж байгаа. Шүүхээс үзлэг хийхэд энэ коридорын байгаа байдал харагдаж байгаа. Коридорт бид нар өөрсдөө зогсож тал талаас хэмжилт хийж явсан. Тухайн үед гэрчилгээгээ гаргаад явах хүсэлттэй байсан боловч **ТББ нь **банкны барьцаанд тавьсан байсан учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах боломжгүй байсан. Дараа нь **худалдаж авснаар гаргах боломж бүрдсэн. Эдгээр хүмүүс **бүх юм аа даатгачихсан. Нотариат дээр очиж зөвхөн гарын үсэг зурдаг. Дараа нь үл хөдлөх дээр дагаж очиж гарын үсэг зурсан. Энэ байдал нотлон тогтоогдож байгаа. **ч гэсэн бүгдээрээ надад баярлаад бэлэг, сэлт барьж гүйгээд байсан гэж ярьж байсан. Хурлын завсарлагаагаар ярьсан. Албан ёсны хурал дээр биш шүү. ***түрүүн хэлэхдээ Туруунаагийн кадастр хийгдээд ирсний дараа үзье гэхэд таных 108-раа л байгаа гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр **худлаа хэлээгүй байна. 108-раа харагдаж байна. Энэ нь **зураг, Ганхүүгийн газрын гэрчилгээ болон хамтарсан шинжээчийн дүгнэлт дээр харагдаж байна. Гагцхүү коридор хаагуур байсан юм бэ, хэн хэдийд гаргасан гэдэг асуудалд маргаан үүсээд байна.
Баганын дундуур тусгаарлаж, хоёр баганын тэнд хоёр өөр түрээслэгч сууж байсан. **урдуур коридор байсан. Одоо ч гэсэн араасаа орж ирэхэд байгаа. **хаасан байсан учир **авсан хэсэгт коридор байхгүй. **тусгаарласан хананаас наагуур коридор байгаа. Ганхүү энэ талбайг 2016 онд худалдаж авсан. **хувьд 2020 онд худалдаж авсан. Миний талбай байдгаараа байгаа. Би **илүү талбай эзэмшээгүй. Орц, гарцыг миний зүгээс хаагаагүй, байдгаараа л байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. **нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. **12,9 мк2 газрыг өөрийнхөө газар руу оруулж кадастр хийлгэсэн байгаа бол энэ газрыг чөлөөлүүлье. Ийм газар **байхгүй гэдэг үүднээс сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч Б.**сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: **кадастрын зураг 2015 онд хийгдсэн зураг байдаг юм. Энэ нь он, сар дээрээ байгаа. 2015 онд зоолгохдоо л энд ийм гудамтай байсан. Би 2021 онд хийлгэсэн газрын кадастрын зураг байгаа. Үлдсэн талбайг би авсан гэсэн үг юм. Анх 2,630 мк2 газартай. Түүнээс 9 иргэнд өгөөд үлдэгдэл нь 1,524 мк2 газар, 671,1 мк2 үл хөдлөх үлдсэнийг би эрх шилжүүлэх гэрээгээр **гэдэг хүнээс худалдаж авсан. Намайг авахад ийм байсан учир газрын мэдээллийн сандаа ингээд л орчихсон гэсэн үг. Яагаад надаас 12,9 мк2 талбайг авъя гээд сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ. Энэ чинь өөрөө тэр 12,9 мк2 –раа эзэмшээд байгаа гэдгээ баталчхаад байна. Би ашиглаад байна. Би **12,9 мк2 -ийг авна гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.**нь хариуцагч С.**холбогдуулан хууль бусаар эзэмшиж байгаа худалдаа үйлчилгээний зориулалтай 12.9 м.кв талбай чөлөөлүүлэх, хариуцагч С.**нь нэхэмжлэгч Б.**хууль бусаар эзэмшиж байгаа худалдаа үйлчилгээний зориулалтай 12.9 м.кв талбай чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.**нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч С.**хууль бусаар эзэмшиж байгаа 9.93 м.кв талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 9.93 м.кв талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.**108 м.кв, нэхэмжлэгч Б.**643 м.кв хоёр талбай үүдний хаалганы заагаар хөрш юм. Тэрхүү үүдний хэсэгт С.**эзэмшиж байгаа талбайгаас давж түрээслэгчээ нэхэмжлэгчийн талбай руу оруулсан хэсгийг чөлөөлүүлэх гэж өөрчилсөн боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч 12.9 м.кв талбайг хариуцагч С.**хууль бус эзэмшилээс чөлөөлүүнэ гэж маргана.
Хариуцагч нь С.**өөрийн өмчлөлийн 108 м.кв талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч Б.**нь **аймгийн **сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаартай захирамжаар **аймгийн **сумын ** тоот хаягт байрлалтай, **нэгж талбарын дугаар бүхий 1564 м.кв газрыг 20 жилийн хугацаатай,
Хариуцагч С.**нь **аймгийн **сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар **аймгийн С** тоот хаягт байрлалтай, 4313005056 нэгж талбарын дугаар бүхий 108 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 25 жилийн хугацаатай тус тус эзэмшдэг болох эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь дээрх эзэмшлийн газарт байрлах 643 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтай талбайн,
-хариуцагч нь 108 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтай талбайн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 150/ШЗ2024/00549 дугаартай захирамжаар Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй “**” ХХК, Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “**” ХХК-ийн шинжээчдийн багаар дүгнэлтийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Дүгнэлтээр:
1. Иргэн Б.**үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001015306 дугаартай гэрчилгээнд заагдсан 643 м2 талбайгаас 551,19 м2 эзэмшиж, ашиглаж байна. Иргэн С.**үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000925594 дугаартай гэрчилгээнд заагдсан 108 м2 талбайгаас 105,47 м2 эзэмшиж, ашиглаж байна.
2. Иргэн Б. ****аймгийн **сумын ** тоот хаягт байрлах, нэгж талбарын **дугаар бүхий 1564 м2 газарт мөн хаягт байрлалтай бодитоороо 551,19 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байршиж байна.
3. Иргэн С. ****аймгийн **сумын **тоот хаягт байрлах, нэгж талбарын **дугаар бүхий 108 м2 газарт мөн хаягт байрлалтай бодитоороо 105,47 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байршиж байна.
4. "**" ХХК-ийн манайд ирүүлсэн иргэн Б.**болон иргэн С. **нарын эзэмшил газрын хил хязгаарыг тогтоосон зурган дээр манай хийсэн одоо ашиглаж буй дотор талбайн хэмжилтийн зургийг давхцуулж үзэхэд иргэн С.**одоо ашиглаж буй талбайн зүүн хэсгийн, урд талдаа өргөн нь 1087мм, хойд талдаа өргөн нь 1106мм, урт нь 11885мм, талбай нь 12,9 м2 хэсэг иргэн Б. **эзэмшлийн газар дээр байх ба иргэн С.**үйл ажиллагаа явуулж байна.
5. Үйлчилгээний төвийн урд талын гол орц хэсгийн зүүн тал /урд талдаа өргөн нь 1087мм, хойд талдаа өргөн нь 1106мм, урт нь 11885мм, талбай нь 12,9 м2/ хэсэг нь "**” ХХК-ийн зургаар иргэн Б.**эзэмшлийн газар дээр байх боловч одоо иргэн С.**ашиглаж байна гэх дүгнэлтийг гаргасан.
Дээрх хамтарсан багийн дүгнэлтээр Б.**12,9 м.кв талбайг С****эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул түүний хууль бус эзэмшлээс талбайг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
“**” ХХК болон “**” ХХК-ийн тус тусдаа гаргасан дүгнэлтийг шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
“**” ХХК нь нэхэмжлэгч Б.**худалдаа үйлчилгээний зориулалтай талбайн хэмжээ 551,19 м.кв, хариуцагчийн талбайн хэмжээ 105,47 м.кв байна гэж тодорхойлсон боловч 9,93 м.кв талбайг иргэн Б.**талбайгаас илүү ашиглаж байгааг тогтоох боломжгүй ямар нэгэн хаалт хашлага, тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна. Иймд тогтоохын тул геодизийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар барилгын талбайн хэмжилт хийх биш эргэлтийн цэгээр иргэн Б.**талбай руу орсон эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэх тайлбарыг ирүүлсэн.
“**” ХХК нь Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд зөвхөн гадна хэмжилтийг хийдэг, үл хөдлөх эд хөрөнгийн дотор хэмжилтийг хийх боломжгүй талаар шинжээч шүүх хуралдаанд мэдүүлсэн.
“**” ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хэмжилтийг хийж, дүгнэлт гаргасан байгаа тул шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч тал шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан тул шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж, 3,140,472 төгрөгийг нэхэмжлэгч Б.**гаргуулж “**” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.**хууль бус эзэмшлээс худалдаа үйлчилгээний зориулалттай 12.9 м.кв талбайг чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар зохигчийн улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.**70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ** олгож, шинжээчийн ажлын хөлс 3,140,472 төгрөгийг нэхэмжлэгч Б.**гаргуулж “**” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА