Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2024/00453

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ***  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум 4-р баг, 0 байр 0 тоотод оршин суух, ***-ын *** д холбогдох,

үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 312,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,122 төгрөг, нийт 872,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***  ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ***  нь ***  ББСБ"-тай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 140000527162 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99487724 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. *** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. ***  нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. *** гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 312,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,122 төгрөг нийт 872,173 төгрөг байна.

***  ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *** гээс зээлийн гэрээний үүрэгт 872,173 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ***  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ***  нь ***  ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 872,173 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд болон энэ ондоо багтааж төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

***  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** д холбогдох үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 312,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,122 төгрөг, нийт 872,173 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч ***  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ...Миний бие ***  нь ***  ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 872,173 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд болон энэ ондоо багтааж төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,482 төгрөгийн тал хувь 12,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,741 төгрөгийг улсын орлогоос, 12,741 төгрөгийг хариуцагч *** гээс тус тус гаргуулж ***  ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** д холбогдох үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 312,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,122 төгрөг, нийт 872,173 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** овгийн ***-ын ***  нь 872,173 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,482 төгрөгийн тал хувь 12,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,741 төгрөгийг улсын орлогоос, 12,741 төгрөгийг хариуцагч *** гээс тус тус гаргуулж ***  ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                   Н.ОЮУНБИЛЭГ