| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00186/И |
| Дугаар | 150/ШШ2024/00192 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 150/ШШ2024/00192
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч **даргалж,
Хүсэлт гаргагч: **-ын иргэн, **хот, **дүүрэг, **дүгээр хороо, ** тоотод оршин суух, ******, /РД:**/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **, /цахимаар/, гэрч Д.**, гэрч С.**, нарийн бичгийн дарга Б.**нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.**аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаартай магадалгаа/хх-3/,
2.Хүсэлт гаргагчийн 349200 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-6/,
3.Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийн хуулбар/хх-7/,
4.ОХУ-ын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-8/,
5.**Спорт клубийн түүхэн танилцуулга /хх-5/ зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн ***спорт клубт дасгалжуулагчаар ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь **аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаартай магадалгаа, хүсэлт гаргагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ** нь **Биеийн тамир спорт клубт 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дасгалжуулагчаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн зохих бичилт, хүсэлт гаргагчийн тайлбар, **спорт клубийн танилцуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр **гэрч С.**нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч тэдний **Биеийн тамир спорт клубт ажиллаж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд хүсэлт гаргагч Б.****Биеийн тамир спорт клубт дасгалжуулагчаар ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.**улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ** ****Биеийн тамир спорт клубт 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дасгалжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА