Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2024/00193

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч ** би,

   

       Нэхэмжлэгч: **аймгийн **сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: **аймгийн **сумын, ** дугаар баг хөдөө оршин суух, ****/**/-д холбогдох,

 

Хууль бусаар газар ашиглаж олсон орлогыг орон нутгийн орлого болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **сумын Засаг дарга нь тус сумын **р багийн нутаг дэвсгэр ** гэх газарт зохих зөвшөөрөлгүй 32 га атар газар хагалж ногоон тэжээл тарьсан **-р багийн иргэн ****асуудалд хуулийн хэрэгжилтийг хангуулахаар **аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газарт 2024. 05.16-ны өдрийн 1/233 тоот албан бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу тус газрын хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтаар ажиллаж ирсэн Л.**нь 2022 оны намар газар хагалж 2023 онд ногоон тэжээл тарьсан нь тогтоогдсон. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан иргэн Л.**хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна. Гэвч иргэн Л.**нь 2024 оны хавар дахин ногоон тэжээл тарьсан байна.

Иргэн Л.**энэ үйлдэл нь бусад иргэдэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж болно гэсэн ойлголт өгч дур мэдэн атар газар хагалдаг байдал гарах төлөвтэй байна.

Иймд хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй атар газар хагалж, хашаа барьж, ногоон тэжээл тарьсан байх тул Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна. Мөн хашаа тарьсан тэжээлийг орон нутгийн орлого болгож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

**аймгийн **сумын Засаг дарга ** нь хариуцагч Л.**холбогдуулан хууль бусаар газар ашиглаж олсон орлогыг орон нутгийн орлого болгуулахаар шаарджээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

**аймгийн **сумын засаг дарга **ын нэхэмжлэлтэй, хариуцагч ****холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж, олсон орлогыг орон нутгийн орлого болгох тухай иргэний хэргийн зохигчид доорх байдлаар эвлэрэв. Эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. **сумын нутаг дэвсгэрт 32 га газарт тариалсан ногоон тэжээлийг хариуцагч Л.**нь **сумын Засаг даргад үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгч, барьсан хашааг мөн хүлээлгэж өгнө гэснийг нэхэмжлэгч тал болох **сумын Засаг дарга ** зөвшөөрөн хүлээн авсан тул зохигчийн эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч **аймгийн **сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

       

            1.**аймгийн **сумын Засаг дарга **ын нэхэмжлэлтэй, Л.**холбогдох хууль бусаар газар ашиглаж олсон орлогыг орон нутгийн орлого болгуулах тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч Л.Доржпалам нь 32 га атар газар хагалж тариалсан ногоон тэжээл болон тухайн газарт барьсан хашааг **сумын аюулгүй нөөцөд үнэ төлбөргүй хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

                        

 

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА