| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03921/И |
| Дугаар | 181/ШШ2024/03605 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/03605
2024 09 30 181/ШШ2024/03605
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза хаягт оршин байх, Скайтел ХХК /РД:******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** дүгээр хороо, ***** гудамж ***** тоот хаягт оршин суух **** овогт ********** /РД:ДЮ**********/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 829,223 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"...******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2016 оны 08 сарын 23-ны өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 40 (6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж *********** дугаарын эзэмшигч болсон. ******* нь гэрээний үүргээ үл биелүүлж *********** дугаарын 2023 оны 02 сарын байдлаарх төлбөр 824,723 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд *******оос төлбөрийн үлдэгдэл болох 824,723 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 824,723, нотариатын зардалд 4500 төгрөг нийт 829,223 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Миний бие Скайтел компанийн нэхэмжилсэн 829,223 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчСкайтел ХХК нь хариуцагч *******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 829,223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 829,223 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Дээрх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 829,223 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч ******* 829,223 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,452 төгрөгийн 12,226 төгрөгийг улсын орлого болгож, 12,226 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *******оос 12,226 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ