Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03604

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03604

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, Сэнтрал Тауэр, **** давхар, **** тоот хаягт оршин байх, Омни Капитал ББСБ ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, нарны зам ****** тоот хаягт оршин суух, ********* /РД:УШ***********************/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 166,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Омни Капитал ББСБ ХХК нь ********* овогтой *****************й 2021.11.24-ний өдөр 08406 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 9 сарын 19-ний өдөр 42,347 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000006776 тоот зээлийг ХААН банк дахь ***************тоот дансанд, 2023 оны 11 сарын 18-ний өдөр 91,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000054358 тоот зээлийг ХААН банк дахь ************** тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан.

Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.06.13-ны өдрийн байдлаар:

1.z000006776 тоот зээл 2024 оны 3 сарын 17-ны өдөр дуусч үндсэн зээлээс 17,341 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 25,005 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 268 хоног /зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 88+5 удаагийн сунгалтаар 150 хоног/-ийн хүү 19,245 төгрөг+шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 13,149 төгрөгийг хасаж нийт хүү 6096, нийт дүн 31,102 төгрөг,

2.z000054358 тоот зээл 2024 оны 2 сарын 16-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 91,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 208 хоног /зээлийн гэрээний 90+хугацаа хэтэрсэн 118+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 43,534 төгрөг+шимтгэл 310 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 43,534, нийт дүн 135,444 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 116,005 төгрөг, нийт хүү 49,631 төгрөг, шимтгэл нийлбэр 910 төгрөг Бүгд нийлээд 166,545 /нэг зуун жаран зургаан мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ////////// шүүхэд 2024.09.30-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ:

...Омни капитал ББСБ ХХК-иас хариуцагч ******* /РД:УШ********************/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 166,545 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 166,545 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд **************д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 166,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******г төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцнэ.

Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нь зээлийн гэрээний үүрэгт 166,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 166,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5647 төгрөгийн 2823.5 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 2823.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ