| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03384/И |
| Дугаар | 181/ШШ2024/03592 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03592
2024 09 27 181/ШШ2024/03592
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ***** дугаар хороо, Үйлдвэрийн тойруу ****** тоот хаягт оршин байх, Байгууламж ************ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *****дугаар хороо, ******** тоот хаягт оршин суух ******** овогт ***********ийн ***********/РД:УМ**************/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 19,605,011 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"...2024 оны 01 сарын 13-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *************гудамж Маршал таун хотхоны хойд замд Амины эзэмшлийн Тоёота кровн маркийн **** ******** улсын дугаартай автомашины жолооч *****************ийн ******** нь *********** од ХХК-ийн эзэмшлийн ************ маркийн **************улсын дугаартай ***************ийн ************ жолоочтой автомашинтай мөргөлдсөн. **********ийн ********** нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана мөн хуулийн 10.4-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэх заалтыг зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулж зам тээврийн осол гаргасан ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Тухайн үед манайхаас тээврийн хэрэгсэлдээ БанХас ХХК үнэлгээний газраар үнэлгээ хийлгэж 19,605,011 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийн маань төлөөгүй байх тул хариуцагчаас гэм хорын хохиролд 19,605,011 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
...Даатгалын компаниас ***********-Од ХХК-д даатгалын нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь нэхэмжлэлийн шаардлага 19,605,011 төгрөгийн 4,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,105,011 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* од ХХК нь хариуцагч ************д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 19,605,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас даатгалын компаниас 4,500,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага 19,605,011 төгрөгөөс үлдэх 15,105,011 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.********** од ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***************д холбогдох гэм хорын хохиролд 19,605,011 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 15,105,011 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 116,737.5 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч ************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ