| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03469/И |
| Дугаар | 181/ШШ2024/03590 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03590
2024 09 27 181/ШШ2024/03590
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Халтар овогтой Золзаяа миний бие 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ******* аймгийн Ахуйн Үйлчилгээний Комбинатад оёдолчноор ажилласан. 1991 онд Ахуйн Үйлчилгээний Комбинат хувьчлагдан 1991 оны 11 дүгээр сарын 01-нээс ********* хоршоонд шилжсэн. 1986-1991 оны хооронд Ахуйн Үйлчилгээний Комбинатад ажилд орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тухайн үед цалин болон ээлжийн амралт авч байсан баримт шүүлгэж үзэхэд огт гарч ирээгүй. Одоо тэтгэврээ тогтоолгох гэж байгаа тул 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Ахуйн Үйлчилгээний Комбинатад оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч 2024.09.27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...Халтар овогтой Золзаяа миний бие ажиллаж байсан хугацааны ажилласан жилийг шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын хуулиар тэтгэврээ тогтоолгож тэтгэвэртээ гарсан тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг, шүүх хүлээн авч мөн оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ******* нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэврээ тогтоолгож, тэтгэвэртээ гарсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасан. Энэ хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзнэ.
Ийнхүү нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ