Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/03439

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20 181/ШШ2024/03439

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ********* дүгээр хороо, Чин ван Чагдаржавын гудамж, өөрийн байранд оршин байх, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ********дүгээр хороо, ******** дүгээр байр, ********тоот хаягт оршин суух, ******** овогт *********ын *********** /РД:НФ*************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохиролд 1,278,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Х*******тын ******* тоотод Ч.П*********ыг зодож эрүүл мэндэд нь баруун шаант ясны дотор хавчаар ясны хугарал, тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд ************дугаартай шийтгэх тогтоолоор *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч *******ы учруулсан баруун шаант ясны дотор хавчаар ясны хугарал, тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтлийн улмаас хохирогч Ч.П**********р нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төв-мэс засал 1,263,100 төгрөг, ******** дүүргийн Эрүүл мэндийн төв-Амбулаторийн үзлэг 15,000 төгрөг нийт 1,278,100 төгрөгийн эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн ************* дүүргийн Прокурорын газраас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд *******аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохирол болох 1,278,100 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь ********** дугаатай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн 1,278,100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдууна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбартай танилцлаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь хариуцагч *******д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хорын хохиролд 1,278,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн 1,278,100 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэврагчаа зөвшөөрсөн байна.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд 1,278,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас тэмдэгтийн хураамж 17,612 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Б.ТҮМЭНЦЭЦЭГ